Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 6-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
1 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй.
1. 29.4. Энэ хуулийн 52.7 заасан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно.
2. 29.5 дахь хэсэгт “29.3” гэсний дараа “29.4” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1. 29.1. Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0,07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га-аас тус тус илүүгүй байна.”
2. 52.7. Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд дундаа эзэмшиж болно.
3 дугаар зүйл. Газрыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5, 29.6 дахь хэсгийн дугаарыг “29.5, 29.6, 29.7” гэж, мөн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “29.5” гэж заасныг “29.6” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад “29.3” гэсний дараа “29.4” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “29.3” гэсний дараа “29.4” гэж, 54 дүгээр зүлийн 54.1 дэх хэсэгт “29.3” гэсний дараа “29.4” гэж тус тус нэмсүгэй.
5 дугаар зүйл. Энэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
6. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

Б. Баярсайхан

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Б. Баярсайхан

Н. ГАНИБАЛ

Initiator of the draft law
Б. Баярсайхан

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law
Б. Баярсайхан

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law
Б. Баярсайхан

Ч. УНДРАМ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх