1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 28 ДУГААР ЗҮЙЛИЙН 28.6 ДАХЬ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“28.6 УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО УЛСЫН ИХ ХУРАЛД ХАМГИЙН ОЛОН УДАА СОНГОГДСОН ТАВАН ГИШҮҮНЭЭС БҮРДЭХ БӨГӨӨД ЦӨӨНХИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРОЛЦУУЛСАН БАЙНА. ДЭД ХОРОО УЛСЫН ИХ ХУРЛЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТАРААХ, ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ ТАЛААР ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНААС УЛСЫН ИХ ХУРАЛД ИРҮҮЛСЭН САНАЛЫГ СУДАЛЖ САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАН ЗОХИХ БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРУУЛНА. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭС ЭНЭ ХУУЛИЙН 9.8 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН АСУУДЛААР ГАРГАСАН ГОМДЛЫГ СУДАЛЖ САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАН ЗОХИХ БАЙНГЫН ХОРООНЫ, ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРУУЛНА.”