Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 02 өдөр
Ulaanbaatar city
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/. 24 дүгээр зүйлийн 24.4.4. дэх заалт “24.4.4. тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх.”
2/. 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, дахь хэсэг:
“24.6.тухайн талбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно.”
“24.7.тухайн талбай нь хамаарч буй сум, дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авсан байх.”
3/. 25 дугаар зүйлийн “25.1.9. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ.”
2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн “ажиллуулж болно” гэснийг “ажиллуулна.” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

k. Khongolzul

Ш. АДЬШАА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх