Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 11 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД 6 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 6.5.21, 6.5.22 ДАХЬ ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
“6.5.21.нийслэлээс алслагдсан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар;
6.5.22.төрийн аудитын төв, орон нутгийн байгууллага.”

2 ДУГААР ЗҮЙЛ
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1.1 ДЭХ ЗААЛТЫН "ГАР УТАСНЫ ЗАРДАЛ" ГЭСНИЙ ӨМНӨ "ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ШУУРХАЙ АЛБАНЫ БОЛОН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДИЙН АЛБАНЫ ГАР УТАСНЫ ЗАРДЛААС БУСАД" ГЭЖ НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.2 ДАХЬ ХЭСГИЙН “, ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ХУУЛЬД ЗААСАН ТУСГАЙ ХУВЦАС” ГЭСНИЙГ, 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 15.3 ДАХЬ ХЭСГИЙН ", 15.2.3" ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1.2 ДАХЬ ЗААЛТ, 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 15.2.3 ДАХЬ ЗААЛТЫГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
6. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
7. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
8. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх