Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 4-р сарын 10 өдөр
Ulaanbaatar city
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.1.2 ДАХЬ ЗААЛТЫГ “47.1.2. АШИГТ МАЛТМАЛ ЭКСПОРТЛОСОН ЭТГЭЭД. АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨГДСӨН ХҮДЭР, НҮҮРСИЙГ ХУДАЛДАН АВЧ БАЯЖУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, УГААЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ АГУУЛГЫГ ДЭЭШЛҮҮЛСЭН БОЛ ХАМААРАХГҮЙ.”, 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.7 ДАХЬ ХЭСГИЙГ “47.7. АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН ТҮВШИНГЭЭС ХАМААРЧ ХҮДЭР, БАЯЖМАЛ, БҮТЭЭГДХҮҮНИЙ АЛЬ НЭГД ДАВХАРДУУЛАХГҮЙГЭЭР НОГДУУЛНА.” ГЭЖ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ.
2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтыг “47.2.1. “. . . . үнийг баримтлан” гэсний дараа “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Монгол улсын биржийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцдог болно.” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2023 оны . . дүгээр сарын . . -ний өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

Г. Баярмаа

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law
Г. Баярмаа

Т. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх