19.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах чиглэлээр:
19.1.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
19.1.2. донор эмнэлэг болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд энэ хуулийн 12.5-д заасан журмыг дагаж мөрдөнө.
19.1.3. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор иргэн, эмчлүүлэгч нарт эрсдэл үүсэх, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
19.1.4. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний явцад донор эмнэлэг болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагаас гарч буй зардал, цалин, урамшуулал, илүү цагийн хөлс зэргийг тооцож төсөв болон гүйцэтгэлийн санхүүжилтэд тусгах саналаа холбогдох байгууллагад хүргүүлэх;
19.1.5. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл мэдээллийн сан ажиллуулах;
19.1.6. үндэсний хүлээх жагсаалтад реципиентийг бүртгэх.
19.2. Сургалт, судалгаа, хамтын ажиллагааны чиглэлээр:
19.2.1. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаарх мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, дүн шинжилгээ судалгаа хийх, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах;
19.2.2. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллага болон төрийн, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах; эмч эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, багийн чадавхийг дээшлүүлэх,
19.2.3. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, ухуулан таниулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
19.2.4. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд орчин үеийн шинэ технологи, арга аргачлалыг нэвтрүүлэх, иргэдийг эх орондоо эмчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх талаарх үйл ажиллагааг дэмжин ажиллах.
19.3. Амьгүй донорыг илрүүлэх, эрхтэн, эд, эс хуваарилах, зохицуулах чиглэлээр:
19.3.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан байгууллагад амьгүй донорыг илрүүлэх, тархины үхэл тодорхойлох багт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
19.3.2. улсын хэмжээнд амьгүй донорын тандалт хийх, илрүүлэх, бүртгэх тогтолцоог удирдан зохион байгуулж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх, хяналт тавьж хамтран ажиллах;
19.3.3. амьгүй донорын гэр бүлтэй уулзах, эрхтэн, эд, эсийн донор болгох хүсэлт тавих;
19.3.4. амьгүй донорыг бүртгэх, сонгох, шинжлэх, нийлүүлэх, хуваарилах, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг гүйцэтгэх бөгөөд энэхүү жрумыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана;
19.3.5. Энэ хуулийн 18.1.9 заасан заалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
19.4. Ёс зүй, олон нийттэй харилцах чиглэлээр:
19.4.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага, донор эмнэлгийн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд хяналт тавьж Эрүүл мэндийн тухай хуулийн 26.1, 26.5-д заасан ёс зүйн хороодтой хамтран ажиллах;
19.4.2. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 26.5-д заасан ёс зүйн хороонд хүргүүлэх;
19.4.3. хүний наймаа болон хүний эрхтэн, эд, эсийн наймаатай холбоотой аливаа хууль зөрчсөн үйлдлийн талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэх;
19.4.4. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, ухуулан таниулах, ойлгуулах үйл ажиллагааг боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
19.5. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.