Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 28 өдөр
Ulaanbaatar city
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй.
1/2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэг:
“2.7. Энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлалгүйгээр үзүүлнэ.”
2/3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:
“3.4. Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний болон гадаад улс оронд амьдарч буй Монгол Улсын иргэний хүүхдэд нэгэн адил хамаарна.”
3/4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт дараах агуулгатай 4.1.9 дэх заалт:
“4.1.9.. “хүүхэд хамгааллын кейс менежментийн үйлчилгээ” гэж хүүхэд хүчирхийлэл, эрсдэлд өртсөн, өртөх магадлалтайг илрүүлснээр тухайн хүүхдийн гэр бүл, асран хамгаалагчтай холбоо тогтоож, шаардлагатай үйлчилгээний хэрэгцээг тодорхойлон, үе шаттайгаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн туслалцаа, үйлчилгээг тогтолцоот хандлагаар шийдвэрлэх хамтын арга, ажиллагааг.
4/ 9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэг:
“9.5. Байгуулллага, аж ахуйн нэгж бүр эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллах бөгөөд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
9.6. Байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулагдсан орон тооны бус эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгаалын багийг хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавина.”
5/91 дүгээр зүйл.. Шүүхийн шүүн таслах ажиллагаан дахь хүүхэд хамгаалал:
“ 91 дугаар зүйл.. Шүүхийн шүүн таслах ажиллагаан дахь хүүхэд хамгаалал
91.1. Шүүн таслах ажиллагааны бүхий л явцад хүүхэд хамгаалах бодлого, хүүхдийн эрхийн зарчмыг баримтална.
91.2. Шүүхийн шийдвэр нь хүүхдийн дээд ашиг сонирхолд бүрнээ нийцсэн байна.
91.3. Хүүхэд, гэр бүлтэй холбоотой маргааныг хүүхэд, гэр бүлийн талаар мэргэшсэн шүүгч шүүнэ.
6/92 дүгээр зүйл. Мөрдөн шалгах үйл ажиллагаан дахь хүүхэд хамгаалал:
“92 дүгээр зүйл. Мөрдөн шалгах үйл ажиллагаан дахь хүүхэд хамгаалал
92 .1. Хүүхдийн эрх ашиг, сонирхлыг нэн тэргүүнд хангана.
92 . 2. Хүүхдийн нас, хувийн онцлогийг ямагт харгалзана.
92 .3. Хүүхдийн өмгөөллөөр хангагдах эрхийг бүрэн хангана.
92 . 4. Хүчирхийлэл, шийтгэл, доромжлол, эрүү шүүлтийн ямарч хэлбэрийг үл хэрэглэнэ.
92 . 5. Хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчтэй байнгын холбоотой байлгах боломжоор хангана.
Тайлбар:. Хүүхдийн нэр төр, хувийн нууцлалыг хүндэтгэн, хууль, журмыг баримтлан, дарамт шахалтгүй, хүнлэг хандах дадал хэвшил, арга барилын зарчим хэлнэ.”
7/8 дугаар зүйлийн 8.7, 8.8, 8.9 дахь хэсэг:
“8.7. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамт мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах орон тооны бус дэд зөвлөл ажиллаж, иргэд, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч байгуулллагын төлөөлэлтэйгээр цахим орчинд хүүхэд хамгааллын салбар дундын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавина.
“8.8. Интернет үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд нь цахим орчинд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн мэдээллийг илрүүлэх техник,технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол бүрийг мэдээлж ажиллах үүрэг хүлээнэ.
“8.9. Иргэн, албан хаагч бүр цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн, дарамт хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн байж болзошгүй тохиолдлыг цагдаагийн байгууллагад мэдээлнэ.
8/18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэг:
“18.5. Аймгийн сум, нийслэлийн хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон тооны нийгмийн ажилтан ажиллана. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанг аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө
18.6. нийгмийн ажилтанд үйлчилгээ үзүүлэх эрх, мэргэжлийн зэргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгож, цуцална.”,
8/23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дахь хэсэг:
“23.3. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хуваарилагдсан төсвийг гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллага, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч, хорихоос суллагдсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хүүхэд хамгааллын кейс менежмэнтийн үйлчилгээ үзүүлэх, тусгай хамгаалалтаар хангах буюу нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байранд байрлуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэсний дараа хяналт тавихтай холбогдох үйл ажиллагаанд зарцуулна.”
23.4. Хүүхэд хамгаалын үйлчилгээний жишиг зардлын аргачлал, журмыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

С. ОДОНТУЯА

С. ОДОНТУЯА

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

А. АДЪЯАСҮРЭН

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

П. АНУЖИН

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Б. БАЯРСАЙХАН

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Х. БУЛГАНТУЯА

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Б. ЖАРГАЛМАА

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Ц. МӨНХЦЭЦЭГ

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Д. ӨНӨРБОЛОР

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Д. САРАНГЭРЭЛ

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Б. САРАНЧИМЭГ

Initiator of the draft law
С. ОДОНТУЯА

Ч. УНДРАМ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх