1/ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, хөтөлбөр баталж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулах;
2/Жамсрангийн Самбуугийн эх орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүний амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
3/ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, ном туурвин хэвлүүлэх, баримтат кино бүтээх болон төлөвлөсөн холбогдох бусад арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх.