1/20 дугаар зүйлийн 20.5, 20.6, 20.7, 20.8 дахь хэсэг:
“20.5.Цагдаагийн төв байгууллагын даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
20.5.1.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
20.5.2.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
20.6.Цагдаагийн төв байгууллагын дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
20.7.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Цагдаагийн төв байгууллагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.
20.8.Цагдаагийн төв байгууллагын дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 20.1-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.”
2/36 дугаар зүйлийн 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг:
“36.3.Цагдаагийн алба хаагч дараах тохиолдолд замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулна:
36.3.1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн замын хөдөлгөөнд оролцоход;
36.3.2.замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсэхэд;
36.3.3.эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад;
36.3.4.зам тээврийн осол, гэмт хэрэг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, байгалийн гамшиг, гал түймэр зэрэг шаардлагатай үед;
36.3.5.тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл буюу цуваа өнгөрөхөд.
36.4.Замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгсэл гэмтсэн, буруу, дутуу ажилласан, эсхүл зохицуулдаггүй уулзвар, гарц, явган хүний гарц, төмөр замын гарам дээр түгжрэл саатал үүссэн тохиолдолд биечлэн зохицуулж болох бөгөөд энэ тухайгаа харьяалах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.
36.5.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 36.1-д заасан арга хэмжээ цуцлагдсаны дараа явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг биечлэн зохицуулж, хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулна.
36.6.Алба хаагч энэхүү хуулийн 36.1, 36.3-д зааснаас бусад тохиолдолд замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулахыг хориглох бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж ажиллана.
36.7.Замын хөдөлгөөний дараах байдлаар зохицуулна:
36.7.1.түр тэмдэг, тэмдэглэл, хаалт, хашилт, гэрлэн дохио, телекамерын удирдлага бүхий нэгдсэн систем, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, чанга яригч хэрэгсэл зэрэг техник, хэрэгсэл ашиглан;
36.7.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу албан хаагч биечлэн гар, дохиурын хөдөлгөөн, биеийн байрлалаар.
36.8.аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшлийн зам, талбайд энэ хуулийн 36.7.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хийж болно.
36.9.Биечилсэн зохицуулалт хийхдээ шүглийн чимээгээр хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана.
36.10.Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд гэрэлтдэг дохиуртай, гэрэл ойлгогч бүхий хантаазтай байх бөгөөд бусад нөхцөлд дохиуртай, эсхүл цагаан өнгийн бээлийтэйгээр замын хөдөлгөөн зохицуулж болно.”
3/55 дугаар зүйлийн 55.3, 55.4, 55.5, 55.6, 55.7 дахь хэсэг:
“55.3.Тээврийн хэрэгслийг албадан зогсооход дугуйг хагалж хийг гаргах, дугуйн эргэлтийг сааруулах, дугуйг түгжиж хөдөлгөөнийг хязгаарлах зориулалт бүхий төхөөрөмж, албаны тоноглол бүхий тээврийн хэрэгслийг ашиглана.
55.4.Тээврийн хэрэгслийг дараах байдлаар албадан зогсооно:
55.4.1.тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэн очиж зогсох дохио өгч, хашиж хөдөлгөөнийг хязгаарлах;
55.4.2.дугуй хагалах зориулалттай багаж /зараа/-ийг зугтаж яваа чиглэлийг хааж тавих;
55.4.3.том оврын тээврийн хэрэгслээр саад хийх;
55.4.4.дугуйны эргэлтийг сааруулах, түгжих зориулалт бүхий төхөөрөмж ашиглан хөдөлгөөнийг хязгаарлах.
55.5.Цагдаагийн алба хаагч нь тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо боломжтой бүх тохиолдолд зугтсан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгө, явсан чиглэл, бусад шаардлагатай мэдээллийг харьяалах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авна.
55.6.Энэ хуулийн 55.4.3 дахь хэсэгт заасан саад тавихдаа бүхээгт нь буюу түүний тэвш, чиргүүл дээр жолооч, зорчигч байлгахыг хориглоно.
55.7.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох үед иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.”.
4/59 дүгээр зүйлийн 59.5, 59.6 дахь хэсэг:
“59.5.Гэмт хэрэг, зөрчлийн талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, анхааруулах, шуурхай эрэн сурвалжлах зорилгоор мэдээ, мэдээлэл хүргэх тохиолдолд хүний хувийн мэдээлэл болон тухайн гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийн арга хэлбэрийг дурдахгүйгээр мэдээлж болно.
59.6.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ энэ хуулийн 59.1-д заасан үүргээ хэрэгжүүлснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.”
5/67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг:
“67.5.Цагдаагийн байгууллагын удирдах алба хаагчийг сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.”.
6/68 дугаар зүйлийн 68.10 дахь хэсэг:
“68.10.Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохоос татгалзах үүрэгтэй.”.
7/69 дүгээр зүйлийн 69.1.13 дахь заалт:
“69.1.13.хөдөлмөрийн маргаан зохицуулах зорилгоор албан үүргээ орхих;”
8/80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг:
“80.4.Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн албан үүргийг эрх бүхий албан тушаалтан цагдаагийн өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно.”