26.1.1.үүрэг гүйцэтгэгчээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авах;
26.1.2.үүрэг хүлээгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах, нэхэмжлэл гаргах, гэрээ, хэлцлийг үргэлжлүүлэх, өөрчлөх, цуцлах, татгалзах;
26.1.3.үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагын үндэслэлийг шалгах, бүртгэх, дарааллын жагсаалт гаргах;
26.1.4.үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг хамгаалалтад авах, үнэлэх, үнэлүүлэх;
26.1.5.хуваарилагдах хөрөнгө нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг нөхөн төлөхөд хүрэлцэх эсэхийг тогтоох;
26.1.6.хөрөнгө хуваарилах, захиран зарцуулах төлөвлөгөө боловсруулан үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар батлуулах;
26.1.7.хуваарилагдах хөрөнгийг энэ хуульд заасан хязгаарлалтын хүрээнд захиран зарцуулах, нэхэмжлэлийн шаардлагыг үр ашигтай хангах замаар төлөвлөгөөний дагуу хуваарилах;
26.1.8.хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой данс, тооцооны бүртгэлд хяналт тавих;
26.1.9.үүрэг хүлээгчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, үүргийг гүйцэтгүүлэх;
26.1.10.үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд оролцох;
26.1.11.дахин зохион байгуулах төлөвлөгөө боловсруулж, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар батлуулах,
26.1.12.дахин зохион байгуулах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан бэлтгэх;
26.1.13.үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангах болон дахин зохион байгуулах ажиллагаа явуулах зориулалтаар банкинд данс нээх.
26.1.14.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойших хугацааны санхүүжилтийг хүлээн авах;
26.2.15.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаар үүрэг гүйцэтгүүлэгч, шүүгчид шаардлагатай мэдээллийг өгч байх;
26.1.16.хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадтай харилцах ажил олгогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх;
26.1.17.шүүх, арбитр, маргаан шийдвэрлэх бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэгчийг төлөөлөх;
26.1.18.шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах;
26.1.19.үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийн байдлын тайлан, санхүүгийн тайлан гаргах;
26.1.20.хуульд заасан, эсхүл энэ хуульд нийцүүлэн үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлөөс, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас болон шүүхээс даалгасан бусад.