1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“5.10.Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.