Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 6-р сарын 25 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулга бүхий дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэг:
“64.4.Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлэхтэй холбоотой энэ зүйлд заасан журмаар зохицуулаагүй бусад асуудалд энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмыг баримтална.”
“691 дүгээр зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг
691.1.Ерөнхий сайд төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга төсвийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулна.
691.2.Төсвийн төсөлтэй холбогдуулан төрийн аудитын төв байгууллага болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ.
691.3.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт төсвийн төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд танилцуулна. Ерөнхий сайдын илтгэлд төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан байдал, гарсан үр дүнг төсвийн төсөлд тусгасан талаар танилцуулна.
691.4.Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.
691.5.Гишүүд энэ хуулийн 691.1-д заасан илтгэлтэй холбогдуулан Ерөнхий сайдаас, энэ хуулийн 691.2-т заасан дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 691.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.”
“731 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төсвийг хүчингүй болгосонтой холбогдуулан төсвийн төсөл хэлэлцэх
“731.1.Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, хууль, тогтоол хүчингүй болсонд тооцсон бол Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгана. Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн жилийн төсөвт хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан тохиолдолд хоригийн шинж байдлыг харгалзан Улсын Их Хурал Засгийн газарт тогтоосон хугацаанд төсөл өргөн мэдүүлэхийг даалгаж болно.
731.2.Төсвийн тухай хуулийн 321.1-д заасны дагуу Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал энэ хуулийн 71, 72, 73 дугаар зүйлийн дагуу хэлэлцэж, Төсвийн тухай хуулийн 321.5-д заасан хугацаанд батална.
731.3.Энэ хуулийн 731.2-т заасан төсвийн төслийг хэлэлцэхэд энэ хуулийн 39.14, 39.30-д заасан хугацаа, 71.4 дэх хэсэг хамаарахгүй.
731.4.Энэ хуулийн 731.2-т заасан төсвийн төслийг хэлэлцэх цаглавар, хугацаатай уялдуулан Төрийн аудитын байгууллага болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гаргуулж болно.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийн “10 минутад” гэсний дараа “, Төрийн аудитын төв байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус бүр 5 минутад” гэж, 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсгийн “буцааж болно.” гэсний дараа “Чиглэл өгсөн тодорхой асуудлаас бусад асуудлыг хөндөхийг хориглоно.” гэж, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “хүчин чадал,” гэсний дараа “хэрэгжих хугацаа,” гэж, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “69,” гэсний дараа “691,” гэж, 74 дүгээр зүйлийн 74.4.2 дахь заалтын “Байнгын хороод” гэсний дараа “эрхлэх асуудлынхаа хүрээнд” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг:
“35.4.Байнгын хороо хүсэлт гаргасан бол Тамгын газар хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлсэн байна.”
2/64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг:
“64.1.Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж, эцэслэн батална:
64.1.1.нэг дэх хэлэлцүүлэгт төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга тус тус нэгдсэн хуралдаанд танилцуулж, гишүүд илтгэл, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас асуулт асууж, үг хэлэх;
64.1.2.хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлж болно. Байнгын хороод гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх бөгөөд Байнгын хороод хамтарсан хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
64.1.3.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх;
64.1.4.гурав дахь хэлэлцүүлгээр хамтарсан байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулах;
64.1.5.нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад хамтарсан хуралдааны танилцуулгын талаар гишүүд тайлбар хийж, түүнтэй холбогдуулан асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиодолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар хамтарсан Байнгын хороонд төслийг буцааж болно;
64.1.6.нэгдсэн хуралдааны дөрөв дэх хэлэлцүүлгээр төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг эцэслэн батлах.”
3/69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг:
“69.1.Улсын төсөв /цаашид "төсөв" гэх/-ийн төслийг Улсын Их Хурал намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцэж эхлэх ба 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дараах таван үе шаттайгаар хэлэлцэн батална:
69.1.1.төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлтэй танилцах;
69.1.2.төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөл нь энэ хуулийн 70.5-д нийцсэн эсэх талаар санал хураалт явуулах;
69.1.3.төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргах;
69.1.4.төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах;
69.1.5.төсвийн төслийн тав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг эцэслэн батлах.”
4/70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.3, 70.4 дэх хэсэг:
“70.1.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, нам, эвслийн бүлэг төсвийн төсөлтэй танилцаж, хуралданаар хэлэлцэнэ.
70.2.Байнгын болон дэд хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын болон дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.
70.3.Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, нам, эвслийн бүлэг эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийн талаар танилцуулга боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
70.4.Төсвийн байнгын хороо энэ хуулийн 70.3-т заасан танилцуулгыг хүлээн авч нэгтгэн, нэгдсэн хуралдаанд танилцуулна.”
5/71 дүгээр зүйлийн 71.2, 71.10 дахь хэсэг:
“71.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг энэ хуулийн 71.1-д заасан эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна.
71.10.Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн шатанд гарсан төсвийн санал Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг баримтлахгүй байх нөхцөлийг үүсгэж болзошгүй гэж үзвэл Засгийн газар энэ талаар нэгдсэн хуралдаанд тайлбар хийж болно.”
6/74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг:
“74.3.Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Монгол Улсын Ерөнхий аудитор байлцана.”
4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээг” гэснийг “зөвлөмжийг” гэж, мөн зүйлийн 35.8.4 дэх заалтын “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ хийсэн бол тэдгээрийг тус бүр” гэснийг “зөвлөмж гаргасан бол түүнийг” гэж, 35.8.5 дахь заалтын “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээтэй холбогдуулан тус бүр” гэснийг “зөвлөмжтэй холбогдуулан” гэж, 35.15.3 дахь заалтын “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээний” гэснийг “зөвлөмжийн” гэж, 39 дүгээр зүйлийн 39.29, 39.31 дэх хэсэг, мөн зүйлийн 39.33.2 дахь заалтын “дүгнэлт” гэснийг “зөвлөмж” гэж, мөн зүйлийн 39.30 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалтын “дүгнэлтийг” гэснийг “зөвлөмжийг” гэж, 70 дугаар зүйлийн гарчгийн “нэг дэх” гэснийг “хоёр дахь” гэж, мөн зүйлийн 70.5 дахь хэсгийн “Улсын Их Хурал энэ зүйлд заасны дагуу асуулт асууж, үг хэлсний” гэснийг “Нэгдсэн хуралдаанд Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний” гэж, мөн зүйлийн 70.6 дахь хэсэг, 71 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 71.7, 71.11, 71.14 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “хоёр” гэснийг “гурав” гэж, 72 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 72.1, 72.2 дахь хэсгийн “гурав дахь” гэснийг “дөрөв дэх” гэж, мөн зүйлийн 72.3 дахь хэсгийн “дөрөв дэх” гэснийг “тав дахь” гэж, 72.4 дэх хэсгийн “гурав, дөрөв дэх” гэснийг “дөрөв, тав дахь” гэж, 73 дугаар зүйлийн гарчгийн “дөрөв дэх” гэснийг “тав дахь” гэж, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн “Улсын төсвийн гүйцэтгэл” гэснийг “нэгдсэн төсвийн гүйцэтгэл” гэж, мөн зүйлийн 74.4.1 дэх заалтын “аудитын дүгнэлтийг” гэснийг “Төрийн аудитын төв байгууллагын дүгнэлт, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг” гэж, мөн зүйлийн 74.6 дахь хэсгийн “улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл” гэснийг “нэгдсэн төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан нэгдсэн төсвийн гүйцэтгэл” гэж, 74.7 дахь хэсгийн “Улсын” гэснийг “нэгдсэн” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэг, 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл. Энэ хуулийг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7 дугаар зүйл. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6, 74.7 дахь хэсэгт орсон өөрчлөлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг

Төслийн хэрэглэгчид

Б. Галсанбат

Х. БУЛГАНТУЯА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх