191.1. Энэ хуульд заасны дагуу хийгдсэн судалгаа, шинжилгээний бүтээлийг нэгтгэн хадгалж, олон нийтэд ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн сантай байна.
191.2. Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд судалгаа хөгжүүлэлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа, шинжилгээний мэдээллийг байршуулж, ил тод, аюулгүй байдлыг Засгийн газар хариуцна.
191.3. Эрдэм шинжилгээний байгууллага нь дараах мэдээллийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд байршуулж, ил тод байлгана:
191.3.1. энэ хуулийн 3.1.7, 3.1.8, 3.1.9, 3.1.10, 3.1.11- д заасан эрдэм шинжилгээний ажлын тайлан;
191.3.2. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын тайлан;
191.3.3. тухайн байгууллагын судлаач, эрдэм шинжилгээний ажилтны эрдэм шинжилгээний бүтээлийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн;
191.3.4. хуульд заасан бусад.