Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэг:
“3.3. Тодорхой үйл явдалтай холбоотойгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн цуглаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг аяндаа үүссэн цуглаан гэнэ.
2/10 дугаар зүйлийн 1 дах хэсэг:
10’ дугаар зүйл. Аяндаа үүссэн жагсаал, цуглааныг зохицуулах нь
“10’.1. Аяндаа үүссэн цуглааныг мэдэгдэх шаардлагагүй.
“10’.2. Мэдэгдээгүй нь түүний аюулгүй байдлыг хангуулахаас зайлсхийх нөхцөл болохгүй.
2 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.7 дэх хэсэг:
“6.7 Төрийн ордон, Сүхбаатрын талбайг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэсгийг хориглосон зурвасыг хэсэгчлэн тогтоохдоо Үндсэн хуульд заасан чиг үүргийг мөрдөх ба Төрийн ордон болон тусгай хамгаалалтын газрын талбайн зөвшөөрөгдөх хэсгийг иргэдэд нээлттэй индэр байдлаар ашиглахыг хориглохгүй байж болно”
2/9 дугаар зүйлийн 9 дах хэсэг:
9.З. Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор түүний бэлтгэл ажлыг бүрэн хангуулах үүрэгтэй.
9.4. Жагсаал, цуглааны бэлтгэлийг хангах хүрээнд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийн асуудлаар зөвшилцөж болно.
9.5. Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг Засаг даргад хүргүүлснээр зохион байгуулах эрх нээгдэнэ.
3 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10-р зүйл, 9.5 ба 9.6 дах зүйлийг хүчингүйд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх