Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/1.4 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэг:
“1.4.“мэдэгдэл” гэж энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг;
1.5.“мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрх бүхий этгээдээс баталсан мэдэгдэлийн маягтын дагуу эрхлэх этгээдийг.”
2/2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны хугацаа гурван жилээс дээшгүй байна.”
“2.4 дүгээр зүйл.Зөвшөөрөл, мэдэгдлийн баримт бичиг
1.Эрх бүхий этгээд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр, эсхүл хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгосныг баталгаажуулан зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээ, түүнтэй адилтгах эрхийн бичиг, бусад үнэт цаас бүхий баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр олгоно.
2.Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.
3.Зөвшөөрлийн баримт бичгийг гээх, үрэгдүүлэх, гэмтээх, хүлээж аваагүй байх нь зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.
4.Мэдэгдлийн баримт бичиг нь эрх бүхий этгээдээс баталсан маягт байх бөгөөд цахимаар зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна.”
4/3.2 дугаар зүйлийн 1.4 дэх заалт:
“1.4.энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг мэдэгдэлгүй эрхэлсэн, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн, эсхүл хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох.”
5/3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Эрх бүхий этгээд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.”
6/4.2 дугаар зүйлийн 2.9 дэх заалт:
“2.9.зөвшөөрөл эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, хаяг, байршил болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан холбогдох бусад мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд эрх бүхий этгээдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх.”
8/4.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаа эрхлэх хугацаанд мэдэгдлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.”
7/5.5 дугаар зүйлийн 21 дэх хэсэг:
“21.Зөвшөөрөл олгосон хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийсэн тухай хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр доор дурдсан нөхцөлийг хангасан тохиолдолд зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг үндэслэн зөвшөөрлийг шууд сунгах бөгөөд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан сунгуулах нөхцөл үйлчлэхгүй:
20.1.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр эрсдэлгүй болон бага эрсдэлтэй үнэлэгдсэн;
20.2.эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн төрөл өөрчлөгдөөгүй;
20.3.тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан;
20.4.татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй.”
“5.6 дугаар зүйл.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх журам
1.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэхээс өмнө хуульд заасан баримт бичгийг мэдэгдлийн хамт эрх бүхий этгээдэд цахимаар хүргүүлнэ.
2.Мэдэгдэл хүргүүлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”
9/6.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт:
“1.4.хуульд заасан бусад”
10/6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Эрх бүхий этгээд энэ хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.3, 1.6, 1.7-д заасан хүчингүй болгох үндэслэл байгаа тухай мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдэд урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана.”
11/8.1 дүгээр зүйлийн 2.39 дэх заалт:

 

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

2.39.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

12/8.2 дугаар зүйлийн 1.8, 1.17, 1.18 дахь заалт нэмсүгэй:

 

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

1.8.эрсдлийн түвшин бага болон нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограмм хүртэл химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.18.ойгоос мод бэлтгэх эрх

Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан

13/8.2 дугаар зүйлийн 3.4, 3.5 дахь заалт:

 

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

3.4.газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.5.газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.6.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэнд экспертийн эрх олгох

 Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.7.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд эрх олгох

Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

14/8.2 дугаар зүйлийн 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.10, 5.11, 5.12, 5.13, 5.14 дэх заалт:

 

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

5.5.аудитын үйл ажиллагаа эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.6.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.7.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.8.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.9.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх

Гаалийн удирдах төв байгууллага

5.10.гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.11.гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.12.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.13.гаалийн тусгай бүс байгуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.14.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

15/8.2 дугаар зүйлийн 6.15 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

6.15.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

16/8.2 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.5 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

7.3.бүх төрлийн шатахууны бөөний,  жижиглэнгийн худалдаа эрхлэх

Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.4.түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

7.5.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

 

17/8.2 дугаар зүйлийн 8.4 дэх заалт:

Энгийн зөвшөөрөл

Эрх бүхий этгээд

8.4.тусгай дугаарлалт ашиглан лавлах үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

18/8.2 дугаар зүйлийн 10.16, 10.17, 10.18, 10.19, 10.20, 10.21, 10.22, 10.23 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

10.16.архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх

Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

10.17.тамга, тэмдэг үйлдвэрлэх

Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

10.18.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

Хуульчдын холбоо

10.19.өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа

Өмгөөлөгчдийн холбоо

10.20.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх

Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

10.21.хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх

Цагдаагийн төв байгууллага

10.22.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх

Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

10.23.гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх

Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

19/8.2 дугаар зүйлийн 11.9 дэх заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

11.9.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч

20/8.2 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

12.2.сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.3.сэргээн засах мэргэжлийн  үйл ажиллагаа эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.4.эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.5.эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.6.эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.7.ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

21/8.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг:
“13.Эрчим хүчний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр олгох бөгөөд дараах этгээд олгоно.”

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

13.1.эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

22/8.3 дугаар зүйл: “8.3 дугаар зүйл.Мэдэгдлийн жагсаалт
1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

1.1.эрсдлийн түвшин бага болон нэг жилийн нийт хэрэглээ нь 100 килограммаас ихгүй химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.2.ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

1.3.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

 

2.Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

2.1.банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх

Санхүүгийн зохицуулах хороо

2.2.даатгалын байгууллагын нэр, байршлыг өөрчлөх

Санхүүгийн зохицуулах хороо

2.3.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн салбарыг бүртгүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

2.4.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршилд өөрчлөлт оруулах

Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

 

2.5.даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг бүртгэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.6.даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.7.банк бус санхүүгийн салбар, төлөөлөгчийн газар, нэгж нээх

Санхүүгийн зохицуулах хороо

2.8.даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газраа нээх

Санхүүгийн зохицуулах хороо

2.9.үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах

Санхүүгийн зохицуулах хороо

3.Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

3.1.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг хэвлэх

Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

4.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

4.1.орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, такси үйлчилгээ эрхлэх

Аймаг, нийслэлийн Засаг дарга

4.2.тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх

Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

5.1.үнэт цаас үйлдвэрлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

 

6.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

6.1.соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх

Кино урлагийн зөвлөл

6.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

8.1.мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

8.2.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

7.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх

Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

7.2.ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах

Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

7.3.мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

2 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэний хууль,” гэсний дараа “Захиргааны ерөнхий хууль,” гэж, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хүчингүй болгох,” гэсний дараа “эсхүл мэдэгдлээр эрхлэх” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын “зөвшөөрөл олгох” гэсний дараа “, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэдэгдэл хүлээн авах” гэж, мөн заалтын “хэрэгжүүлэхээр заасан,” гэсний дараа “, эсхүл хуулиар мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг хэрэгжүүлэхээр заасан” гэж, мөн хэсгийн “бүртгэл” гэсний дараа “, баталгаажуулалт” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсгийн “эзэмшигч” гэсний дараа “, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, мөн зүйлийн 16 дахь хэсгийн “8.2” гэсний дараа “, 8.3” гэж, Хоёрдугаар бүлгийн гарчгийн “ЗӨВШӨӨРӨЛ” гэсний дараа “, МЭДЭГДЭЛ” гэж, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шилжүүлж болно.” гэсний дараа “Эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2, 8.3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох, мэдэгдэл бүртгэх эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлж болно.” гэж, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “эрхлэх этгээд” гэсний дараа “, 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эзэмшигч” гэсний дараа “, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, Тавдугаар бүлгийн гарчгийн “СУНГАХ” гэсний дараа “, МЭДЭГДЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ” гэж, 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “6.12 дахь” гэсний дараа “8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх,” гэж, мөн хэсгийн “8.14,” гэсний дараа “8.15,” гэж, “11.1,” гэсний дараа “11.2, 11.5,” гэж, 6.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.7 дахь заалтын “эзэмшигч” гэсний дараа “, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, 6.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “этгээд” гэсний дараа “, эсхүл мэдэгдлээр үйл ажиллагаа эрхэлж байсан этгээд” гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “нутагшуулах” гэсний дараа “, өсгөн үржүүлэх” гэж, 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заалтын “эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх,” гэсний дараа “сүргийн бүтцийг зохицуулах,” гэж, 6.9 дэх заалтын “засварлах” гэсний дараа “зөөж тээвэрлэн” гэж, 9.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “8.2” гэсний дараа “, 8.3” гэж тус тус нэмсүгэй.
, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “нутагшуулах” гэсний дараа “өсгөн үржүүлэх” гэж
3 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл эрсдэлийн үнэлгээний дагуу тогтоосон энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/, 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлээр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг холбогдох хуульд нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.”
2/1.5 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь заалт:
“1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; 1.8.иргэн, хуулийн этгээд, төрийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах.”
3/2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах тохиолдолд энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 15-т заасан аргачлалын дагуу эрсдэлийн түвшнээс хамааруулан доор дурдсанаар ангилна:
1.1.эрсдэлийн түвшин өндөр бол тусгай зөвшөөрөл; 1.2.эрсдэлийн түвшин дунд бол энгийн зөвшөөрөл; 1.3.эрсдэлийн түвшин бага бол мэдэгдэл.”
4/3.2 дугаар зүйлийн 2.6 дахь заалт:
“2.6.энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлийг хүлээн авсан даруйд бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах;”
5/4.2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт:
“2.5.мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх;”
6/8.1 дүгээр зүйлийн 1.4, 1.11, 1.12, 1.13, 1.14, 1.19 дэх заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

1.4.амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.11.ойн тооллого, зохион байгуулалт хийх, мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх тэмцэх, ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, арчилгаа цэвэрлэгээ хийх, ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

1.12.усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, тоноглох, сэргээн засварлах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэж өөрчлөх

1.13.байгалийн ургамлыг тарималжуулах, ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.14.нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограмаас их химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.15.амьтны цуглуулга хийх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.19.ургамлыг судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх, тарималжуулсан байгалийн ургамлыг гадаад улсад гаргах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

 

7/8.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4, 5.5, 5.12 дахь заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

5.1.төмөр замын суурь бүтэц барих, үйлдвэрлэх, угсрах, засварлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ;

Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.4.төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах

Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.5.улс хоорондын болон хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх

Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.12.олон улс, хот хооронд, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн тогтмол үйлчилгээ эрхлэх

Аймаг, нийслэлийн Засаг дарга

8/8.1 дүгээр зүйлийн 7.9 дэх заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

7.9.боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх

Чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага

9/8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15 дахь заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

9.13.шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

9.15.шуудангийн үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

10/8.1 дүгээр зүйлийн 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20 дахь хэсэг:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

13.9.өрх, сум, тосгоны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

13.10.клиникийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

13.11.нэгдсэн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.12.төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.13.тусгай эмнэлгийн  тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.14.амаржих газрын тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.20.сувилал, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, түргэн тусламжийн төв, сэргээн засах төв, сувилахуйн төвийн үйл ажиллагаа эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

11/8.1 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 дахь заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

14.1.0.1-100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.2.100 МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэрийн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.3.0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.4.110 кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.5.0.07-8.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулаан дамжуулах төв, шугам, хоолой, тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.6.8.0 МПа-аас дээш даралттай зуух, даралтат сав, дулаан дамжуулах төв, шугам, хоолой, тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.7.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

12/8.2 дугаар зүйлийн 1.1, 1.8, 1.13 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

1.1.амьтны цуглуулга хийх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.8.Эрсдэлийн түвшин бага болон нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограмм хүртэл химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.13.ховор ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

13/8.2 дугаар зүйлийн 2.27, 2.28 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

2.27.үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.28.үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо

14/8.2 дугаар зүйлийн 2.32, 2.33, 2.34 дэх заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

2.32.үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.33.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа

Санхүүгийн зохицуулах хороо

2.34.актуарчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

 

15/8.2 дугаар зүйлийн 2.38, 2.40, 2.41, 2.43 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

2.38.даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.40.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.41.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.43.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

16/8.2 дугаар зүйлийн 10.8 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

10.8.ан агнах, спорт-сургалтын зорилгоор галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулах, гаргах, худалдан авах

Цагдаагийн төв байгууллага

4 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн нэрийн “ЗӨВШӨӨРЛИЙН” гэснийг “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН” гэж, 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, 1.2 дугаар зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийн” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “этгээдийг” гэснийг “этгээд болон мэдэгдлийн жагсаалт, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдийг” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Хуулиар зөвшөөрөлтэйгөөр” гэснийг “Энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл, мэдэгдлээр” гэж, 1.5 дугаар зүйлийн гарчгийн “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн харилцаанд” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлтэй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Хуульд” гэснийг “Энэ хуульд” гэж, мөн хэсгийн “аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл” гэснийг “аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, мэдэгдэл,” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “үйл ажиллагаанд” гэснийг “, эсхүл мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд” гэж, мөн зүйлийн 14 дэх хэсгийн “Зөвшөөрлийг шинээр бий болгоход” гэснийг “Зөвшөөрлийг шинээр бий болгох, зөвшөөрлийн ангилал өөрчлөх, зөвшөөрлөөс хасахад” гэж, мөн зүйлийн 16 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 17 дахь хэсгийн “болгохтой” гэснийг “болгох болон мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаатай” гэж, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон” гэснийг “өндөр зэргийн эрсдэлтэй үйл ажиллагаа, эсхүл” гэж, 2.2 дугаар зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийн” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “таван” гэснийг “арван” гэж, мөн хэсгийн “гурван” гэснийг “таван” гэж, мөн зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийн” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, Гуравдугаар бүлгийн гарчгийн “ЭТГЭЭД,” гэснийг “ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ,” гэж, 3.2 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “бүрэн эрх" гэснийг “эрх, үүрэг" гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтын “эсэхэд” гэснийг “эсэх, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд хуульд заасны дагуу” гэж, мөн зүйлийн 1.3 дахь заалтын “тухайн зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, мөн заалтын “эзэмшигчээс” гэснийг “эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдээс” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “ЭЗЭМШИГЧИД” гэснийг ЭЗЭМШИГЧ, МЭДЭГДЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДЭД” гэж, мөн гарчгийн “ЭЗЭМШИГЧИЙН” гэснийг “ЭЗЭМШИГЧ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДИЙН” гэж, 4.1 дүгээр зүйлийн гарчгийн “эзэмшигчид” гэснийг “, эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд” гэж, 4.2 дугаар зүйлийн гарчгийн “эзэмшигчийн” гэснийг “эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийн” гэж, мөн зүйлийн 1.1 дэх заалтын “зөвшөөрөлд” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлд” гэж, 1.5 дахь заалтын “зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, мөн заалтын “зөвшөөрөлтэй” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлтэй” гэж, мөн зүйлийн 2.3 дахь заалтын “зөвшөөрөлд” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлд” гэж, мөн зүйлийн 2.8 дахь заалтын “зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны” гэж, 4.2 дугаар зүйлийн 2.9 дэх заалтын дугаарыг “2.10” гэж, 5.4 дүгээр зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийн баримт бичиг” гэснийг “Баримт бичиг” гэж, 6.2 дугаар зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийг” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 1.6 дахь заалтын “зөвшөөрлийг авахдаа” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагаа эрхлэхдээ” гэж, 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг “5” гэж, Долдугаар бүлгийн гарчгийн “ЗӨВШӨӨРЛИЙН” гэснийг “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН” гэж, 7.1 дүгээр зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийн” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “мэдээллийг агуулсан зөвшөөрлийн” гэснийг “мэдээлэл, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны мэдээллийг агуулсан зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “шийдвэрийг” гэснийг “шийдвэр, мэдэгдлийг” гэж, 4 дэх хэсгийн “шийдвэрийг зөвшөөрлийн” гэснийг “шийдвэр, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн “шийдвэрийн” гэснийг “шийдвэр, мэдэгдлийн” гэж, Наймдугаар бүлгийн гарчгийн “ЗӨВШӨӨРЛӨӨР” гэснийг “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛЭЭР” гэж, 8.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “Засгийн газар” гэснийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 1.8 дахь заалтын “генетикийн” гэснийг “генетик” гэж, мөн зүйлийн 1.18 дахь заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг, мөн зүйлийн 1.20 дахь заалтын “Удирдан зохицуулах зөвлөл” гэснийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 1.23 дахь заалтын “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэснийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 1.24, 1.25 дахь заалтын “Тухайн сум, дүүргийн Засаг дарга” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 1.27 дахь заалтын “алба” гэснийг “газар” гэж, мөн зүйлийн 1.28 дахь заалтын “Тухайн сав газрын захиргаа” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 1.29 дэх заалтын “Тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 2.22 дахь заалтын “арилжааны тооцооны” гэснийг “клирингийн" гэж, мөн зүйлийн 2.23 дахь заалтын “төлбөрийн" гэснийг ”төлбөр, тооцооны" гэж, мөн зүйлийн 7.2 дахь заалтын “их сургууль, дээд сургууль, коллежийн” гэснийг “дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын” гэж, 7.3 дахь заалтын “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах” гэснийг “олон улсын хөтөлбөрөөр ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 7.4 дэх заалтын “төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэснийг “мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 7.6 дахь заалтын “цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх” гэснийг “сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 7.7 дахь заалтын “ерөнхий боловсролын сургууль байгуулах” гэснийг “ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, мөн зүйлийн 8.1, 8.3 дахь заалтын “Засгийн газар” гэснийг “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 8.2 дахь заалтын “Засгийн газар” гэснийг “Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 8.20, 8.21, 8.22, 8.23 дахь заалтын “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Тухайн сав газрын захиргаа” гэж, мөн зүйлийн 1.11 дэх заалтын “Тухайн сум, дүүргийн Засаг дарга” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 6.2 дахь заалтын “дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах” гэснийг “дээд боловсролын шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэх үйл ажиллагаа” гэж, 6.3 дахь заалтын “сургууль байгуулах” гэснийг “ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол болон дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 6.4 дэх заалтын “их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах” гэснийг “дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, мөн зүйлийн 10.8 дахь заалтын “зорилгоор галт зэвсэг” гэснийг “болон спортын тэмцээн, сургалтад оролцох зорилгоор Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг” гэж, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” гэсниг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 9.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгийн “зөвшөөрлийн” гэснийг, 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “1.15” гэснийг, 8.1 дүгээр зүйлийн 1.16 дахь заалтын “эм” гэснийг, 8.22 дахь заалтын “болон түүнтэй холбогдсон бусад” гэснийг, 9.3 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “зөвшөөрлийн ангилалд үндэслэн” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 8.1 дүгээр зүйлийн 1.9, 1.10, 1.30, 2.13, 2.19, 2.20, 3.6, 3.7, 5.5, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 7.8, 8.4, 7.1, 7.10, 7.11, 7.12, 8.26, 8.29, 8.30, 11.3, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.11, 11.13, 12.4, 12.6, 12.7, 12.10, 12.13, 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.15, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 1.10, 1.12, 2.2, 2.7, 2.39, 2.44, 2.45, 2.46, 2.47, 2.48, 2.49, 2.50, 2.51, 3.2, 3.3, 5.2, 6.5, 6.11, 6.13, 7.2, 8.1, 8.2, 10.9, 10.10, 11.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

U. Enkhjin

Н. УЧРАЛ

Initiator of the draft law
Ж. АЛДАРЖАВХЛАН

Ж. АЛДАРЖАВХЛАН

Initiator of the draft law
Х. БААСАНЖАРГАЛ

Х. БААСАНЖАРГАЛ

Initiator of the draft law
Б. ЗАЯАБАЛ

Б. ЗАЯАБАЛ

Initiator of the draft law
Г. ЛУВСАНЖАМЦ

Г. ЛУВСАНЖАМЦ

Initiator of the draft law
П. САЙНЗОРИГ

П. САЙНЗОРИГ

Initiator of the draft law
U. Enkhjin

Ц. САНДАГ-ОЧИР

Initiator of the draft law
Д. ЭНХТҮВШИН

Д. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх