Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хууль, тогтоомжийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатарт/-т даалгасугай:
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж санхүүжүүлсэн хэдий ч анх батлагдсан төсөвт өртөг нь хүрэлцэхгүй болсон, хугацаандаа ашиглалтад орохгүй зогссон төсөл арга хэмжээнүүдийн талаар судалж, ашиглалтад орохгүй зогссон шалтгаан, нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, улсын төсөвт үзүүлж буй ачаалал дарамт зэргийг тодорхой тайлан үзүүлэлтээр гарган 2026 оны 02 дугаар улиралд багтаан Улсын Их Хуралд ирүүлэх;
2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн хэдий ч дуусгалгүй зогсоосон, цаашид улсын төсвийн хөрөнгөөр гүйцээн санхүүжүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн төсөл арга хэмжээг хувьчлах, дуудлага худалдаагаар худалдан борлуулах санал, дүгнэлтээ 2026 оны 02 дугаар улиралд багтаан Улсын Их Хуралд ирүүлж, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд тусгах;
3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй барилга байгууламж бүхий төсөл арга хэмжээ хугацаандаа орохгүй саатаж буй болон анх батлагдсан төсөвт өртөг нь өөрчлөгдөж байгаа шалтгааныг судлан, жил бүрийн улсын төсөвт дарамт үүсгэж буй шалтгааныг арилгах арга хэмжээ авах;
4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал авах, эрэмбэлэх, үнэлэх, төлөвлөх, батлах үйл явцын тоон мэдээллийг системчлэх, стандартчилах;
5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төлөвлөлт, Улсын Их Хурлаар баталсан, өөрчлөн баталсан болон төсвийн гүйцэтгэлийн тоон мэдээллийн нэгдсэн сан үүсгэн шийдвэр гаргагчид үйл ажиллагаандаа ашиглахад хялбаршуулах.
2. Тухайн жилийн төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний санал авах, эрэмбэлэх, төсөл арга хэмжээнд тавигдах шаардлагыг хянах хүрээнд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актад дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн нийцлийг хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээг авч, тухай бүр мэдээлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Н.Наранбаатар/-нд даалгасугай.
3. Энэ тогтоолын 2 дахь заалтад заасан дүн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай.
4. Энэ тогтоолыг 2026 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Б. ПУНСАЛМАА

Б. ПУНСАЛМАА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх