Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 4-р сарын 28 өдөр
Ulaanbaatar city
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.7 - 4.10 дахь хэсэг:
“4.7.Малчин эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулж болно.
4.8.Энэ хуулийн 4.7-д зааснаар сурч байгаа малчин өрхийн хүүхдийн нэг, хоёрдугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулна.
4.9.Энэ хуулийн 4.8-т заасан зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг гуравдугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургана.
4.10.Энэ хуулийн 4.7, 4.8, 4.9-д заасан малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг энэ хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
2 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийн “4.6” гэсний дараа “4.7. 4.8.” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7, 4.8 дахь хэсгийн дугаарыг “4.11, 4.12” гэж тус тус өөрчилсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Р. СЭДДОРЖ

Р. СЭДДОРЖ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх