Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 18 өдөр
Ulaanbaatar city
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
“6.8.3.Тамхи худалдаалж буй байранд энэ хуулийн 6.7.7-д заасан 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр худалдуулахыг хориглосон тухай санамжийг нийтэд ил газар байрлуулах, дүрсний хяналтын төхөөрөмж суурилуулан хэвийн үйл ажиллагааг нь тогтмол хангах”.
2 дугаар зүйл. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14. “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор” гэснийг “сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, төрийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дотор болон соёлын, урлагын, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа газар” гэж өөрчилсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

А. ГАНБААТАР

А. ГАНБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх