Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8-ын 5, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцааг бүтнээр нь буюу хэсэгчлэн худалдаж авч тус компанид төвлөрүүлсэн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх,
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшилд байсан хувьцааг худалдан авахтай холбоотой гарсан зардлыг иргэдэд буцаан эзэмшүүлж байгаа хувьцааны ногдол ашгаас суутгах замаар улсын төсөв болон хувь иргэнд эдийн засгийн ямар нэгэн дарамтгүйгээр шийдвэрлэх,
3. Энэхүү тогтоолтой холбоотой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-эрдэнэ/-д даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-т даалгасугай.