Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 03 өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:
“391.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах
391.1. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас /гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /-аар дамжуулан хэрэгжүүлж болно.
391.2. Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор энэ хуулийн 391.1-д заасан саналыг санал авах цахим хуудаст 30 хоногийн хугацаатай байршуулах ба 100,000 иргэн дэмжсэн бол заавал хэлэлцэнэ.
391.3. Энэ хуулийн 391.1-д заасан асуултыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.10-109.13-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
391.4. Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94.2-94.6-д заасан журмын дагуу хэлэлцэх бөгөөд санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батална.
391.5. Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 болон мөн хэсгийн 8-д заасан хүрээнд гаргана.
2 дугаар зүйл. Энэ хуулийг … оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх