Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 06 өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:
1/1.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ.”
2/5.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Энэ хуулийн тусгай ангид заасан бол эрх хасах ялыг хугацаагүйгээр оногдуулна.”
3/6.7 дугаар зүйлийн 5-6 дахь хэсэг:
“5.Шүүх хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлөх хугацааг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.
6.Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахгүйгээр заасан, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.”
4/13.15, 13.16, 13.17 дугаар зүйл:
“13.15 дугаар зүйл. Доромжлох
1. 1.Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.16 дугаар зүйл.Хүчээр гэрлүүлэх.
1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, эмзэг байдлыг нь далимдуулж гэрлэсэн, гэрлэх ёслол, гэрлэх зан үйл үйлдсэн нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.17 дугаар зүйл. Хүнийг хууль бусаар хорих
1. Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.3. зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.4. хүүхэд, биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг;
2.5. хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. найм, түүнээс дээш жилийн хугацаагаар хорьсон;
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
5/17.13, 17.14, 17.15, 17.16. 17.17 дугаар зүйл:
“17.13 дүгээр зүйл.Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах
1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.14 дүгээр зүйл.Зээл олгох эрх бүхий хуулийн этгээд, тусгай сангийн хөрөнгийг залилах
1. Санхүүгийн нөхцөл байдал, мэдээлэл, тайланг худал мэдүүлж, эсхүл хуурамчаар үйлдэж зээл олгох эрх бүхий хуулийн этгээд, тусгай сангаас зээл авсан, баталгаа, батлан даалт гаргуулсан, хөнгөлөлт эдэлсэн, зориулалтын бусаар ашигласан, зарцуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан зээл гэдэгт бүх төрлийн зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, барьцаа болон бусад хөнгөлөлтийг ойлгоно. -Энэ хуульд заасан “тусгай сан” гэдэгт Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3-д заасныг ойлгоно.
17.15 дугаар зүйл. Төлбөрийн хэрэгсэл ашиглаж залилах
1. Төлбөрийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2. бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Энэ зүйлд заасан төлбөрийн хэрэгсэл гэдэгт Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.23-т заасныг ойлгоно.
17.16 дугаар зүйл. Кибер орчинд залилах
1. Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг нэмэх, өөрчлөх, устгах, гэмтээх, нуух замаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.17 дугаар зүйл. Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар залилах
1. Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
6/18.21, 18.22, 18.23, 18.24, 18.25, 18.26, 18.27 дугаар зүйл.
“18.21 дүгээр зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхлэх
1. Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхэлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурав жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
18.22 дугаар зүйл. Зах зээлийн манипуляц
1. Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор зах зээлийн чөлөөт үнэ, үйл ажиллагаанд зориуд нөлөөлөх худал мэдээллийг харилцаа холбооны хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараасан, зохиомол байдал бий болгосон, төөрөгдүүлсний улмаас зах зээлийн чөлөөт үнэ, эрэлт, нийлүүлэлт, худалдааны хэмжээ өөрчлөгдөж бусдад хохирол учрах нөхцөл бүрдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.2. бусдад их хэмжээний хохирол учруулж;
2.3. албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
18.23 дугаар зүйл. Инсайдерийн мэдээлэл /дотоод мэдээлэл/-ийг хууль бусаар ашиглах
1. Санхүүгийн хэрэгсэл, валют, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх зорилгоор биржийн нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашигласан, дамжуулсны улмаас бусдад хохирол учрах нөхцөл бүрдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ зүйлд заасан санхүүгийн хэрэгсэл гэдэгт үүсмэл санхүүгийн хэрэгсэл, мөнгөний болон зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг ойлгоно.
18.24 дүгээр зүйл. Үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэх талаар илтэд худал мэдээлэл тараах
1. Үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсгэсэн, эсхүл үүсэх талаар илтэд худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг мянга дөрвөн зуун нэгжээс хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн зуун наян цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван хоёр мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
18.25 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас хууль бусаар тэтгэвэр, тэтгэмж авах
1. Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2. их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.26 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллага хууль бусаар байгуулах
1. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк бус санхүүгийн байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол дөчин мянгаас наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
18.27 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хууль бусаар оролцох
1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил бүхий хүн оролцсон, эсхүл үгсэн хуйвалдаж худалдан авах ажиллагааг явуулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2. их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
7/19.18, 19.19 дүгээр зүйл:
“19.18 дугаар зүйл.Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулах
1. Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахаар олон нийтэд уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, эсхүл бэлтгэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван жил хүртэл хорих ял шийтгэнэ.”
8/20.18, 20.19, 20.20, 20.21 дүгээр зүйл:
“20.18 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон, саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ гэмт хэргийг захиалгаар үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.19 дүгээр зүйл. Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах
1. Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага, барилга байгууламж, олон улсын чанартай авто болон төмөр зам, нисэх буудал, эрчим хүч, хил дамнасан болон хилийн боомтын барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, зогсоосны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун наян цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. нийтийн албан тушаалтан;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
20.20 дугаар зүйл. Допинг хэрэглүүлэх
1. Тамирчинд допинг хэрэглэхийг зөвлөсөн, эсхүл нууцаар хэрэглүүлсэн бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хорин долоон мянган нэгж мянган нэгжээс тавин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.2. хүүхдийн эсрэг;
2.3. хоёр ба түүнээс олон хүний эсрэг;
2.4. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан, эсхүл хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.21 дүгээр зүйл. Төрөл, садангийн хүнтэй гэрлэх
1. Өөрийн төрөл, садангийн хүн гэдгийг мэдсээр байж гэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
9/21.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Шүүхийн шийдвэрийг хуурамчаар үйлдсэн, ашигласан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
10/22.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, тайлбар:
“3.Энэ гэмт хэргийг өөрийн хамаарал бүхий харилцаатай хуулийн этгээдэд давуу байдал олгож үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “төсвийн захирагч” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.35-д заасныг ойлгоно. -Энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.”
11/22.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг
“3.Энэ гэмт хэргийг өөрийн хамаарал бүхий харилцаатай хуулийн этгээдэд давуу байдал олгож үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
12/22.13 дугаар зүйл: “22.13 дугаар зүйл.Хахууль авах
1. Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
13/25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдах үед олдсон, илэрсэн түүх соёлын дурсгалт зүйл, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан бол үйл ажиллагаа явуулах эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
14/25.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
“25.7 дугаар зүйл.Архивын сан хөмрөгийн баримтыг гадаад улсад шилжүүлэх
1. Монгол Улсын үндэсний архивын сан хөмрөгийн баримт, архивын цахим мэдээллийн санг олон улсын болон гадаад улсын байгууллага, хуулийн этгээд, иргэнд хууль бусаар шилжүүлсэн, хадгалуулсан, хуулбарлан өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Үнэт, нэн үнэт, хосгүй үнэт архивын баримтыг олон улсын болон гадаад улсын байгууллага, хуулийн этгээд, иргэнд хууль бусаар шилжүүлсэн, хадгалуулсан, хуулбарлан өгсөн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
16/29.12 дугаар зүйл: “29.12 дугаар зүйл.Хүнийг хүчээр алга болгох
1. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар саатуулсан, баривчилсан, хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. хүүхэд, биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг;
3.2. хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг:
4.1. хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
4.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Хууль бусаар саатуулсан, баривчилсан, хорьсон, эсхүл хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан хүнийг сайн дураараа сулласан, суллахад хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно.”
2 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарын “тагнуул,” гэсний дараа “авлигатай тэмцэх” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “тэнцүү байна.” гэсний дараа “Энэ хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт оногдуулах торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “найман жил,” гэсний дараа “эсхүл хугацаагүйгээр” гэж, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын “хохирлоо нөхөн төлж,” гэсний дараа “хор уршгийг арилгасан,” гэж, “хохирлоо нөхөн төлөх,” гэсний дараа “хор уршгийг арилгахаа” гэж, “илэрхийлсэн бол” гэсний дараа “хорих ял оногдуулж.” гэж, мөн зүйлийн 1.3, 1.4, 1.5 дахь заалтын “хохирлоо нөхөн төлсөн,” гэсний дараа “хор уршгийг арилгасан” гэж, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
“ял оногдуулж” гэсний дараа “, энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг” гэж, 6.9 дүгээр зүйлийн “эдлээгүй үлдсэн ялыг” гэсний дараа “бүгдийг буюу заримыг” гэж, 6.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ хуульд заасан” гэсний дараа “бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын,” гэж, 12.2 дугаар зүйлийн “Тайлбар:” гэсэн хэсэгт “-Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэж, 17.3 дугаар зүйлийн “бий болгох,” гэсний дараа “эсхүл” гэж, 17.10 дугаар зүйлийн гарчгийн “ улсын бүртгэгч,” гэсний дараа “үнэлгээчин” гэж, 18.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “галт зэвсэг” гэсний дараа “ сум,” гэж, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “учирсан бол” гэснийг дараа “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
5.Энэ хуулийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.
2/2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:
4.1. их хэмжээний хохирол” гэж нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;
4.2. “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжээс дээш нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;
4.3. ”бага бус хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжээс дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;”
3/6.6 дугаар зүйлийн 1.6 дахь заалт:
“1.6.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг мэдсээр байж, эсхүл эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн;”
4/7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Шүүх хүний сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан тогтооно.”
5/7.5 дугаар зүйл: “7.5 дугаар зүйл.Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
1. .Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулсан бол тухайн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн өөрт нь ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хураана.
2. .“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлогыг ойлгоно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу албадан гаргуулж хураасан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.
4. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа, эд зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын төсөвт, эсхүл хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.
5. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн, эсхүл бусдын тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр ашиглаж гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тухайн эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн өөрт нь ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хураана.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, эсхүл тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, орон байраар хангаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдвол шүүх тухайн хөрөнгө, орлого гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, орон байрыг хураана.
6. Шүүх хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана. Тайлбар – энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан” гэсэн нь энэ хуулийн Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт хамаарахгүй.”
6/11.7 дугаар зүйл: “11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед байнга халдсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, эсхүл байнга хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.”
7/12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж өөрөө бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэсэн нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
8/14.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг:
“2.Энэ гэмт хэргийг: 2.1.боловсролын байгууллагын орчинд; 2.2.бүлэглэж; 2.3.цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
9/17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
10/18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан үлэмж хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Татвар төлөгч ногдсон татвар, нөхөн татвар, торгууль, хүү, алдангийг сайн дураараа төлсөн нь түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.”
11/18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар:
“Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг” гэдэгт галт зэвсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн хулгайлах, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, хүний цус, эд эрхтнийг хууль бусаар авах, хулгайлах, залилах, татвар төлөхөөс зайлсхийх, зах зээлийн манипуляц, инсайдерын мэдээлэл /дотоод мэдээлэл/-ийг хууль бусаар ашиглах, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, террорист үйлдэл хийх, терроризмыг санхүүжүүлэх, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг ойлгоно.”
12/18.17 дугаар зүйл:
“18.17 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих
1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид их үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
13/19.14 дүгээр зүйл. “19.14 дүгээр зүйл.Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх
1. Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол хоёр мянга нэг зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
14/20.4 дүгээр зүйл: “20.4 дүгээр зүйл.Сум, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
1. Хууль бусаар сум худалдаалсан, худалдаалах зорилгоор хадгалсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол ялаас чөлөөлнө.”
15/21.11, 21.12 дугаар зүйл: “21.11 дүгээр зүйл.Оргон зайлах
1. Баривчлах, цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах
1. Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон, айлган сүрдүүлсэн бол хоёр мянга нэг зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс арван хоёр мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол арван хоёр мянган нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
5. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Энэ гэмт хэргийн хохирогчид сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хоригдол, гэрч, бусад хүн хамаарна.”
16/22.1 дүгээр зүйл: “22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.
-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна. -Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
-Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасны дагуу ойлгоно. -Энэ бүлэгт заасан “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно.”
“22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хугацаагүйгээр хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
18/22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, тайлбар: “22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1. Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хуульд заасан “мөнгө” гэдэгт Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3.1.2, 3.1.4, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.25, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.8-д заасныг ойлгоно.”
19/22.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, олон улсын үйл ажиллагаатай нь холбогдуулан давуу байдал олж авах, эсхүл давуу байдлаа хадгалах зорилгоор мөнгө, эдийн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
20/22.7 дугаар зүйл: “22.7 дугаар зүйл.Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
1. Улсын нөөцийн бараа, материалыг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж улсын нөөцөөс гаргасан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, зээлдүүлсэн, барьцаалсан, хандивласан, устгасан, худалдсан, үрэгдүүлсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
21/22.10, 22.11 дүгээр зүйл: “22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1. Өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн, хөрөнгө, орлогыг нуусан, бусдад шилжүүлсэн нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.11 дүгээр зүйл.Дураараа аашлах
1. Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
22/25.3 дугаар зүйл: “25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
1. Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.