1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/4 дугаар зүйлийн 4.1 дах хэсэг:
“4.1.13 “Аж ахуйн нэгжийн дундаж цалин” гэж тухайн байгууллагын тайлант жилийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогыг уг татвар төлөгчийн тоонд харьцуулсан дүнг;
2/22 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэг:
“22.5.11 Тухайн аж ахуйн нэгжийн цалингийн сан нь өмнөх жилийнхээс буураагүй бөгөөд жилийн дундаж цалингийн өсөлтийн хувь нь инфляцийн түвшингээс багагүй бөгөөд арваас илүү хувийн өсөлттэй бол энэхүү хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас нийт цалингийн сангийн өсөлтийн дүнгээр хөнгөлнө. Энэхүү хөнгөлөлтийн дээд хэмжээ нь энэхүү хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварын 20 хувиас хэтрэхгүй байна.