Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 31 өдөр
Улаанбаатар хот
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:
“151 дүгээр зүйл. Зээл авахтай холбогдсон хязгаарлалт
151.1.Албан тушаалтан ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авахыг хориглоно
151.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс баталгаа гаргасан зээлд хамрагдахыг хориглоно.
151.3.Энэ хуулийн 151.2-т заасан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд энэ зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.
151.4.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн зээл авах, гаргуулахаар гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
151.5.Энэ хуулийн 151.4-т заасан хууль бусаар олгогдсон зээлийн талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно. Албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж зээл авсан, гаргуулсан нь тогтоогдсон бол уг нөхцөл байдлын талаар мэдээлэгчийг олгогдсон зээлийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллаар урамшуулна.”
2/29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалт:
“29.1.4.энэ хуулийн 151 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгож, хууль бусаар олгогдсон зээл, бусад хохирлыг нэн даруй төлүүлнэ.”
2 дугаар зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн “29.1.4” дэх заалтын дугаарыг “29.1.5” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгээс “төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч” гэснийг хассугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх