Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12-р сарын 07 өдөр
Ulaanbaatar city
ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Ковидын дараах үеийн эдийн засгийг сэргээхийн тулд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, үнэ болон инфляцыг буулгах замаар эдийн засгийн хямралыг даван туулахад хувийн аж ахуй нэгжийн үүрэг оролцоог улам бүр өргөжүүлэх зорилгоор Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, Монгол улсын их хурлын тухай хуулийн 3.2, 5.1, Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 21.7-г удирдлага болгон тогтоох нь:
1. Жил бүр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж, шимтгэлийн хэмжээгээр аймаг бүрт эхний 10, нийслэлд эхний 90, улсын хэмжээнд эхний 200 байранд эрэмбэлэгдсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох замаар төрөөс үйл ажиллагааг нь дэмжсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-д нийцүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд /Б.Батцэцэг/-д даалгасугай.
3. Аж ахуйн нэгжүүдийн татвар, хураамжийн хэмжээг үнэн бодитоор гаргах арга хэмжээ авахыг Татварын Ерөнхий Газрын дарга /Б.Заяабал/-д даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд /Б.Батцэцэг/-д үүрэг болгосугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх