36.1. Монгол ажилтны мэдээллийн сан нь дараах мэдээллийг агуулсан байна:
36.1.1. ажилтны овог, нэр, нас, хүйс;
36.1.2. ажилтны боловсрол, мэргэжил, ур чадвар;
36.1.3. хөдөлмөрийн гэрээ, түүний төрөл, дуусгавар болох хугацаа;
36.1.4. хөдөлмөр эрхэлж байгаа улс, салбар, ажил олгогч, шилжилт хөдөлгөөн;
36.1.5. зуучлагч, зуучлах үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл;
36.1.6. гадаад паспортын дугаар, хүчинтэй хугацаа;
36.1.7. холбоо барих өөрийн болон ар гэр, ойр дотны хүний товч мэдээлэл, утасны дугаар, цахим хаяг;
36.1.8. бусад.
36.2. Энэ хуульд заасан зуучлах үйлчилгээнд хамааралгүй, бие даан гадаад улсад хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлд дадлагажиж байгаа Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр мэдээллийн санд бүртгүүлнэ.
36.3. Гадаад улсын ажилтны мэдээллийн сан нь дараах мэдээллийг агуулсан байна:
36.3.1. ажилтны овог, нэр, нас, хүйс, иргэний харъяалал;
36.3.2. мэргэжил, мэргэшил, ур чадварын мэдээлэл;
36.3.3. хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа, байршил
36.3.4. эрүүл мэндийн үзлэгийн мэдээлэл;
36.3.5. ажиллах хүчийг илгээхийн өмнөх сургалтын мэдээлэл;
36.3.6. гадаад ажилтан ажиллуулж буй ажил олгогч, зуучлагчийн дэлгэрэнгүй мэдээлэл
36.3.7. паспортын дугаар, хүчинтэй хугацаа;
36.3.8. холбоо барих өөрийн болон ар гэр, ойр дотны хүний товч мэдээлэл, утасны дугаар, цахим хаяг;
36.3.9. бусад.
36.4. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ажилтан илгээгч улсын эрх бүхий байгууллагатай тохиролцож мэдээллийн санг бүрдүүлнэ.