Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 1-р сарын 26 өдөр
Ulaanbaatar city
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 28.3.3, 28.3.4 дэх заалт, тайлбар нэмсүгэй:
1/ 28.3.3. Нэр дэвшигч нь дээд боловсрол эзэмшсэн байх;
2/ 28.3.4. Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн уг үүргээ биелүүлсэн байх.
Тайлбар: Эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ хуулийн 28.3.4-д заасан шаардлага хамаарахгүй.
2 дугаар зүйл.. Хууль хүчин төгөлдөр болох
2.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх