- 1 дүгээр зүйл:Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.4. “тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх.” гэж нэмсүгэй.
- 2 дугаар зүйл:Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. “Тухайн тайлбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно.” гэж нэмсүгэй.
- 3 дугаар зүйл:Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7. “Тухайн талбай нь хамаарч буй сум, дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авсан байх.” гэж нэмсүгэй.
- 4 дүгээр зүйл:Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ. гэж нэмсүгэй.
- 5 дугаар зүйл:Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг “42.3. “.... ажиллуулж болно” гэснийг “ажиллуулна.” гэж өөрчилсүгэй.
- 6 дугаар зүйл:Энэ хуулийг 2023 оны . . дүгээр сарын . . -ний өдрөөс дагаж мөрдөнө.