“33.1.5.энэ хуулийн 33.1.8-аас 33.1.10-д заасан асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж;
“33.1.6.хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэл, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хяналт-шалгалт хийх” гэж;
“33.1.7.энэ хуулийн 33.1.6-д заасан асуудлаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний удирдамж, чиглэлийн дагуу хүний эрхийн хяналт шалгалт явуулах” гэж;
“33.1.8.бие махбодын шийтгэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн эмзэг байдлын талаар цагдаагийн болон бусад хууль сахиулах байгууллагын ажилтнууд, нийгмийн ажилтан, шүүгч, прокурор, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулах” гэж;
“33.1.9.бие махбодын шийтгэлийн хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийлэлгүй арга барилыг сурталчлах, боловсрол олгох, хүүхдүүдийг өсгөх, асран халамжлахад чиглэсэн мэдлэгийг дээшлүүлэх” гэж.
“33.1.10.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж;
Тайлбар: гэсэн хэсэгт “...зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги” гэж.