Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 30 өдөр
Ulaanbaatar city
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭН ОЛГОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр /цаашид “Тэтгэвэр” гэх/ авагч иргэдийн тэтгэврийн доод хэмжээг таван зуун мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хууль тогтоомж
2.1. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулийн үйлчлэлд 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош хэмжээний тэтгэвэр авдаг Монгол Улсын нийт иргэн /цаашид “Иргэн” гэх/ хамаарна.
3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэвэр авагчаар шинээр бүртгэгдэж байгаа иргэний тогтоолгосон тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл нь нийлээд 500.000 /таван зуун мянга/ төгрөгт хүрээгүй тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд хамааруулна.
4 дүгээр зүйл. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох журам
4.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэний Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөс хасан тооцож, үлдэх дүнг энэ хуульд заасны дагуу санхүүжүүлэн тогтмол авах тэтгэвэр дээр нь тухай бүр нэмэх замаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгт хүргэн олгоно.
4.2. Засгийн газар өндөр настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоход баримтлах бүртгэл, тооцооны болон холбогдох бусад үйл ажиллагааны журмыг энэ хуульд нийцүүлэн боловсруулж батална.
5 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
5.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх