1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТУУДЫГ НЭМСҮГЭЙ:
1/60 дугаар зүйлийн 60.1.21 дахь заалт:
“60.1.21.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
2/62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалт:
“62.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
3/63 дугаар зүйлийн 63.1.13 дахь заалт:
“63.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
2 ДУГААР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг:
"38.6.Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно.”
3 ДУГААР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 60 ДУГААР ЗҮЙЛИЙН 60.1.21 ДЭХ ЗААЛТЫН ДУГААРЫГ “60.1.22” ГЭЖ, 62 ДУГААР ЗҮЙЛИЙН 62.1.13 ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “62.1.14” ГЭЖ, 63 ДУГААР ЗҮЙЛИЙН 63.1.13 ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “63.1.14” ГЭЖ, 63.1.14 ДЭХ ЗААЛТЫН ДУГААРЫГ “63.1.15” ГЭЖ, 63.1.15 ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “63.1.16” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСЭГ, ТАЙЛБАРЫГ ХАССУГАЙ:
1/38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн тайлбар:
"Тайлбар: -Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүн гарах хүртэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно."
5 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДСҮГЭЙ.