Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11-р сарын 07 өдөр
Ulaanbaatar city
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй.
1. 1. 29.4. Өвөлжөө, хаваржааны газрын эзэмшигч нь өвөлжөө эсхүл хаваржааныхаа газраас 200 метрийн радиус дотор гэр бүлийн хэрэгцээнд зориулан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 1 га хүртэлх газрыг зөвхөн нэг удаа үнэ төлбөргүй эзэмшиж болно.”
2. 29.5 дахь хэсэгт “29.3” гэсний дараа “29.4” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Газрыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5, 29.6 дахь хэсгийн дугаарыг “29.5, 29.6, 29.7” гэж, мөн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “29.5” гэж заалныг “29.6” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад “29.3” гэсний дараа “29.4” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “29.3” гэсний дараа “29.4” гэж, 54 дүгээр зүлийн 54.1 дэх хэсэгт “29.3” гэсний дараа “29.4” гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Ж. БАТ-ЭРДЭНЭ

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law
Ж. БАТ-ЭРДЭНЭ

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх