1/8 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:
“8.10.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилж, чөлөөлнө.”
2/16 дугаар зүйлийн 21, 22 дахь хэсэг:
“16.21.Энэ хуулийн 16.2-т заасан өрхийн эрүүл мэндийн төв нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байх бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхээс бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
“16.22.Энэ хуулийн 16.2-т заасан нөхөрлөлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь эмнэлгийн мэргэжилтэн байх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн нийт ажилтны 50-аас доошгүй хувь нь тухайн нөхөрлөлийн гишүүн байна.”