Бусад төслүүд more_horiz

Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 9-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ГОЛ НӨӨЦ, ХҮЧ БОЛОХ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ХАМГААЛАХ, ТЭДНИЙ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХҮН БОЛЖ ӨСЧ БОЙЖИХ, СУРЧ БОЛОВСРОХ, АЖ ТӨРӨХ ТААТАЙ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, УЛМААР НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН КОНВЕНЦИ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХҮҮХДИЙН ХӨГЖИХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.1.2 ДАХЬ ЗААЛТЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Хүүхдийн хөгжих эрхийг хангах, хүүхэд бүрийн оюун ухаан, бие бялдар, авьяас чадвар, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих Монгол Улсын 6-18 хүртэлх насны хүүхэд бүрт 30,000 /гучин мянган/ төгрөгийн дэмжлэгийг сар бүр олгосугай.
2. Мөнгөн дэмжлэг олгох үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулахыг Монгол Улсын ерөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.
1/ Нийгмийн халамжийн тухай хуульд заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжээс тусад нь олгох;
2/ арилжааны банкуудтай хамтран ажиллаж дэмжлэг авах эрх бүхий хүүхэд бүрт “Хүүхэд хөгжлийн карт”-ын данс нээх;
3/ мөнгөн дэмжлэгийг зөвхөн урлаг, спортоор хичээллэх зориулалтаар ашиглах нөхцлийг тогтоож, энэ тогтоолын 2.2-т заасан Хүүхэд хөгжлийн картын дансаар авах боломжийг бүрдүүлэх;
4/ тогтоолын хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн төсөвт тусган батлуулах.
3. Тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороо /Л.Энхнасан/-нд тус тус даалгасугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Х. БАТТУЛГА

Х. БАТТУЛГА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх