Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 6-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 31 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 31.3 ДАХЬ ХЭСГИЙГ ДОР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ.
“31.3.Нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах сум, дүүргийн төсөвт, 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах аймаг, нийслэлийн төсөвт, 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах Бүсийн хөгжлийн санд, 10 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 25 хувийг улсын төсөвт, 35 хувийг Үндэсний баялгийн санд тус тус хуваарилна.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

М. БАДАМСҮРЭН

М. БАДАМСҮРЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх