Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 15 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 74.7, 74.8 ДАХЬ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
"74.7.Энэ хуулийн 74.4.2-т заасны дагуу гишүүний асуулт асуух хугацаа 10 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно. Гишүүний асуултад хариулах хугацаа 6 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй байна.
74.8.Энэ хуулийн 74.5, 74.6-д заасны дагуу гишүүний асуулт асуух хугацаа 10 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно. Гишүүний асуултад хариулах хугацаа 6 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 минутаас илүүгүй байна."

2 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.7 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ "74.9" ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг

Төслийн хэрэглэгчид

Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх