Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 29 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд заасан Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэх/-ийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, зохион байгуулалт, бие даасан байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтооход оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж, үйлчлэх хүрээ
2.1.Цэцийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид "Үндсэн хууль" гэх/, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх, маргаантай асуудлаар дүгнэлт гаргах, маргаантай асуудлыг дахин хянан үзэж магадлан шийдвэрлэх үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим
3.1.Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах, Үндсэн хуульд нийцсэн хууль дээдлэх, шийдвэрийн үндэслэлээ тайлбарлах, нээлттэй, бие даасан байх үндсэн зарчмыг баримтална.
4 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх
4.1.Цэц Үндсэн хуулийн дэг журмыг сахиулж иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, эрх мэдлийн хуваарилалтыг хангуулах зорилгоор Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх нь Үндсэн хуулийн суурь үнэт зүйл, зарчим, үзэл санааг бататгахад оршино. Цэц нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн шүүх мөн.
4.2.Цэц үндсэн эрхийн болон эрх мэдэл хуваарилалтын маргааныг хянан шийдвэрлэж, мөн дараах маргаантай асуудлыг хянан үзэж дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах замаар энэ зүйлийн 4.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
4.2.1.хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.2.ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.3.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
4.2.4.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хуулийн үндэслэл байгаа эсэх;
4.3.Энэ зүйлийн 4.2.1, 4.2.2-т заасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл. Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага
5.1.Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэж Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллах болзол хангасан, эсхүл энэ түвшний маргаан хянан шийдвэрлэх туршлагатай, улс төрийн өндөр мэргэшилтэй гэж Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажилласан бодлогын шийдвэр гаргах туршлагатай хүнийг хэлэх бөгөөд энэ хоёр болзлын аль нэгийг хангасан хууль зүйн дээд боловсролтой Монгол Улсын иргэнийг Цэцийн гишүүнээр томилно.
5.2.Дараах иргэнийг Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно:
5.2.1.сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлсэн;
Тайлбар: Улс төрийн намын удирдах албан тушаал гэж намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын албан тушаал болон намын улс төрийн зөвлөл, эдгээртэй адилтгах албан тушаалд ажилласныг ойлгоно.
6 дугаар зүйл. Цэцийн гишүүнийг томилох
6.1.Цэц есөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-ийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
6.2.Цэцийн нийт гишүүний гурав нь шүүн таслах ажлын туршлагатай, гурав нь Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн, судалгааны ажлын туршлагатай байна.
6.3.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 30-аас доошгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 6.2-т заасан нөхцлийн дагуу Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд энэ зүйлийн 6.7-д заасан танилцуулга, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ.
6.4.Улсын Их Хурал Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо дараах журмыг баримтална:
6.4.1.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй өдрийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, хэрэв чуулганы чөлөө цагт эдгээр нөхцөл бий болсон бол ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор Улсын Их Хурал дахь олонх, цөөнхөөс тэнцвэртэйгээр, аль ч нам, эвсэл олонх болоогүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслийг авсан суудлын тоогоор нь хувь тэнцүүлж бүрдүүлсэн 9 гишүүн бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал байгуулна. Нам, эвслийн бүлэг ажлын хэсгийн гишүүнээ өөрөө сонгоно;
6.4.2.Ажлын хэсэг байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 14 өдрийн дотор нийт гишүүнийхээ гуравны хоёрын саналаар Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг тодруулна.
6.5.Ерөнхийлөгч Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох тухай захирамж гаргана.
6.6.Улсын дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг нийт шүүгчийнхээ олонхын саналаар нууц санал хураалтаар тодруулна. Улсын Их Хурал шүүгчээр ажиллаж буй хүнийг Цэцийн гишүүнээр томилсон бол томилогдсон өдрөөс шүүгчийн бүрэн эрх нь дуусгавар болно.
6.7.Эрх бүхий байгууллага саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээс өмнө тухайн нэр дэвшигч Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг бүрэн хангасан талаарх танилцуулгыг цахим хуудастаа таваас доошгүй ажлын өдөр байршуулна.
6.8.Эрх бүхий байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилохоос татгалзсан бол санал гаргасан байгууллага 30 хоногийн дотор энэ зүйлд заасны дагуу өөр нэр дэвшигчийг санал болгоно.
6.9.Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг судлах, ярилцлага хийх, ил тод байх, олон нийтийн болон мэргэжлийн оролцоог хангах зэрэг асуудлыг зохицуулсан журмыг Улсын Их Хурал батлана.
7 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрх эхлэх, дуусгавар болох
7.1.Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж энэ зүйлийн 7.2-т заасан үндэслэлээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
7.2.Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
7.2.1.Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дууссан;
7.2.3.чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авч, чөлөөлсөн;
7.2.4.Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;
7.2.5.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан;
7.2.6.гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
7.3.Улсын Их Хурал энэ зүйлийн 7.2.4, 7.2.6-д заасан үндэслэлээр Цэцийн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэрийг гаргана.
7.4.Цэцийн гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
8 дугаар зүйл. Цэцийн гишүүний тангараг
8.1.Цэцийн гишүүн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор "Үндсэн хуулийн цэцийн гишүүн би Монгол Улсын Үндсэн хуулийг чин үнэнчээр хамгаалж, маргааныг гагцхүү Үндсэн хуульд захирагдан, Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэн, тал үл харж, хараат бус, шударгаар хянан шийдвэрлэж, Цэцийн гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая” хэмээн Цэцийн хуралдааны танхимд Үндсэн хуульд тангараг өргөнө.
8.2.Цэцийн гишүүний тангараг өргөх журмыг Үндсэн хуулийн цэцийн дотоод дүрмээр /цаашид "Дүрэм" гэх/-ээр зохицуулна.
9 дүгээр зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн
9.1.Цэц маргааныг Бага, Дунд, Их суудлын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
9.2.Бага суудал гурван гишүүнээс, Дунд суудал зургаан гишүүнээс, Их суудал нийт гишүүнээс тус тус бүрдэнэ.
10 дугаар зүйл. Цэцийн зөвлөгөөн
10.1.Цэцийн нийт гишүүнээс бүрдсэн Цэцийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана.
10.2.Зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад Цэцийн гишүүн заавал оролцоно. Зөвлөгөөнийг долоогоос доошгүй гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд Цэцийн нийт гишүүний олонхын саналаар асуудлаа шийдвэрлэнэ.
10.3.Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
10.3.1.Цэцийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
10.3.2.Үндсэн хуулийн цэцийн Дүрэм болон Дэгийг батлах;
10.3.3.Бага, Дунд суудлын бүрэлдэхүүний хуваарийг жил бүр батлах;
10.3.4.Цэцийн төсвийн талаар санал гаргах, төсвийн гүйцэтгэлтэй танилцах;
10.3.5.Цэцийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны бүтэц, орон тоог батлах;
10.3.6.Цэцийн даргын саналаар ажлын албаны дарга, Цэцийн судалгааны төвийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх, огцруулах;
10.3.7.Ажлын албаны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл сонсох, чиглэл өгөх;
10.3.8.Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санал болгосон асуудал.
10.4.Зөвлөгөөн хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана.
10.5.Зөвлөгөөний хуралдааны тэмдэглэлийг хөтлөн баримтжуулж, архивын нэгж үүсгэн хадгална.
10.6. Дүрэм, Дэгийг Цэцийн цахим хуудаст байршуулна.
10.7.Зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит Зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулна. Ээлжит бус Зөвлөгөөнийг энэ хуулийн 11.2-т заасан хугацаанд, эсхүл Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь, эсхүл Цэцийн даргын саналаар хуралдуулна.
10.8.Цэцийн гишүүн Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай гурваас доошгүй ажлын өдрийн өмнө урьдчилан танилцаж, хуралдаанд оролцох, санал гаргах тэгш боломжоор хангагдана.
10.9.Зөвлөгөөний ажиллах журмыг Дүрмээр зохицуулна.
11 дүгээр зүйл. Цэцийн дарга, түүний бүрэн эрх
11.1.Цэцийн даргыг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно. Цэцийн дарга хийж буй гишүүний Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бол Цэцийн даргаас чөлөөлөгдсөнд тооцно.
11.2.Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол Цэцийн нийт гишүүн бүрдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор түүнийг нөхөн сонгоно. Зөвлөгөөнд Цэцийн нийт гишүүн оролцох, саналаа өгөх үүрэгтэй.
11.3.Цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш гишүүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулна.
11.4.Цэцийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.4.1.Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх;
11.4.2.Зөвлөгөөнийг хуралдуулах, даргалах;
11.4.3.төрийн бусад байгууллагатай харилцахдаа Цэцийн бие даасан байдлыг сахин хамгаалах;
11.4.4.Цэцийн төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Цэцийн төсвийн төслийн саналаа Улсын Их Хуралд хүргүүлэх;
11.4.5.Цэцийн гишүүний саналаар судлаачийг нь томилох, чөлөөлөх;
11.4.6.хуульд заасан бусад.
11.5.Цэцийн дарга маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, бусад бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
11.6.Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.
11.7.Цэцийн даргын түр эзгүйд Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Тайлбар:Энэ зүйлд заасан “Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн” гэдэгт тухайн цэцийн бүрэлдэхүүний хувьд хамгийн эхэнд томилогдсон гишүүнийг, хэрэв хэд хэдэн Цэцийн гишүүн зэрэг томилсон бол тэдгээрийг томилсон Улсын Их Хурлын тогтоол дахь нэрсийн дараалалд хамгийн эхэнд бичигдсэн гишүүнийг ойлгоно.
12 дугаар зүйл. Цэцийн ажлын алба
12.1.Цэц нь Цэцийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, аюулгүй явуулах, ажиллах нөхцөлөөр хангах, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэшсэн, чадварлаг ажлын албатай байна.
12.2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг шаардлага хангасан эсэх, Цэц урьд нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн эсэхийг нягтлан үзэж, бүртгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хариуг маргагчид өгөх чиг үүрэг бүхий Ерөнхий бүртгэгч, мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий бүртгэгч ажиллана.
12.3.Ерөнхий бүртгэгч долоогоос доошгүй жил, бүртгэгч гурваас доошгүй жил тус тус мэргэжлээрээ ажилласан байх бөгөөд тэдгээр нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна.
12.4.Цэцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий судалгааны төв, номын сан, тусгай архив болон зохион байгуулалтын бусад нэгж ажиллана.
13 дугаар зүйл. Цэцийн гишүүний туслах, судлаач
13.1.Цэцийн гишүүн туслахтай байна. Цэцийн гишүүний туслахыг томилох, чөлөөлөхөд тухайн гишүүний саналыг үндэслэнэ.
13.2.Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий гурав хүртэл судлаачтай байна. Судлаач нь харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай эрх зүйч байна.
13.3.Их, дээд сургууль, төрийн бусад байгууллагын удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн байгууллагын албан хаагчийг Цэцийн гишүүний судлаачаар хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.
13.4.Цэцийн гишүүний хүсэлтээр анх илгээсэн байгууллага болон энэ зүйлийн 13.3-т заасан албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно. Албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ХАРААТ БУС, ЦЭЦИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ
14 дүгээр зүйл. Цэцийн гишүүний хараат бус байдал
14.1.Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, эрх тэгш байх бөгөөд бусад гишүүний хараат бус байдалд хүндэтгэлтэй хандана.
14.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.
14.3. Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн цэцэд хянан үзэж буй маргаантай асуудлаар мэдээлэл өгөхийг энэ зүйлийн 14.2-т заасан нөлөөлөл гэж үзэхгүй.
14.4.Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур бусад этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдэл, эс үйлдэхүйг тэмдэглэн баталгаажуулах зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
14.5.Цэцийн гишүүний нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар маргаан үүсгэсэн даруйд тухайн маргааны оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.
14.6.Цэцийн гишүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бол маргааны материалд хавсаргаж, хувийг Цэцийн даргад хүргүүлнэ.
14.7.Цэцийн дарга нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар зохих байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
14.8.Энэ зүйлийн 14.7-д заасны дагуу шилжүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэсэн болон шийдвэрлэж буй ажиллагааныхаа талаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн Цэцийн гишүүн болон Цэцийн даргад хариу мэдэгдэнэ.
14.9.Ажлын алба энэ зүйлийн 14.8-д заасны дагуу ирүүлсэн шийдвэрийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
14.10.Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр Цэцийн гишүүнийг баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, түүний бие, орон байр, ажлын байр, тээвэр, холбооны хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийх, захидал харилцаанд халдах, баримт бичиг, эд зүйлийг хураан авахыг хориглоно.
14.11.Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай материал, техник, тээврийн хэрэгсэл, бие хамгаалах тусгай хэрэгслээр Цэцийн гишүүнийг хангана.
14.12.Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
14.13.Цэцийн гишүүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн бол шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага уг заналыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авна.
15 дугаар зүйл. Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа
15.1.Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна.
15.2.Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлээс бүрдэнэ.
15.3.Цэцийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.
15.4.Энэ хуулийн 7.2.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол Цэцийн гишүүнд сүүлийн нэг жилийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээгээр тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг улсын төсвөөс олгоно.
15.5.Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан тохиолдолд 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.
Тайлбар: Цэцийн гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ зүйлийн 15.5-д заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.
16 дугаар зүйл. Цэцийн бие даасан байдал
16.1.Цэцийн Үндсэн хуульд заасан бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно.
16.2.Цэц аливаа байгууллага, албан тушаалтнаас бие даасан байж, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлөөр хангагдана.
16.3.Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, хэвлэмэл хуудастай байна.
16.4.Цэц өөрийн бэлгэдэлтэй, Цэцийн гишүүн өмсгөл, энгэрийн тэмдэгтэй байх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг дүрэмээр зохицуулна. Цэцийн бэлгэдэл, Цэцийн гишүүний өмсгөл, энгэрийн тэмдэг өөрчлөх асуудлыг Цэцийн нийт гишүүн санал нэгтэйгээр шийдвэрлэнэ.
16.5.Цэцийн бэлгэдэл, оноосон нэртэй адил хэлбэр, агуулгатай бэлгэдэл, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
16.6.Цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангасан өөрийн байртай байна.
16.7.Цэцийн байрны аюулгүй байдлыг шүүхийн аюулгүй байлдыг хангах чиг үүрэг бүхий байгууллага хариуцна.
16.8.Цэц, түүний гишүүний болон хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хуралдааны дэг сахиулах үүргийг энэ зүйлийн 16.7 дахь хэсэгт заасан байгууллага гүйцэтгэх бөгөөд холбогдох журмыг Цэцийн дарга, тус байгууллагын дарга хамтран батална.
17 дугаар зүйл. Цэцийн төсөв, санхүүгийн баталгаа
17.1.Цэц бие даасан төсөвтэй байх бөгөөд төсөв нь үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байна.
17.2.Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалин хөлсний хэмжээг Зөвлөгөөний санал болгосноор Улсын Их Хурал тогтоож, батална.
17.3.Цэцийн гишүүний туслах, судлаач, Ерөнхий бүртгэгч, бүртгэгч болон ажлын албаны бусад ажилтны цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
17.4.Цэцийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА
18 дугаар зүйл. Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл
18.1.Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бусаар эрхэлж, иргэний үндсэн эрхийг дээдлэн, бодитой, үндэслэлтэй хандах, тал үл харах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг чанд баримтлан, шударгаар ажиллана.
18.2.Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан холбогдох үүрэг, хориглолт, хязгаарлалтыг дагаж мөрдөнө.
18.3.Цэцийн гишүүнд дараах зүйлийг хориглоно:
18.3.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах, албан үүрэгтэйгээ холбоогүй зорилгоор ашиглах;
18.3.2.Цэцээр хянан шийдвэрлэх асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг нийтэд урьдчилан илэрхийлэх, зөвлөгөө өгөх;
18.3.3.өөрийгөө, эсхүл өөрийн гэр бүлийн гишүүнийг төлөөлөхөөс бусдаар шүүхэд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох, бусдыг төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх;
18.3.4.багшлах болон судалгааны ажил гүйцэтгэхээс бусад албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;
18.3.5.улс төрийн, арилжааны, эсхүл хараат бус, тал үл харах байдалд нь харшлах бусад үйл ажиллагаа эрхлэх, оролцох.
19 дүгээр зүйл. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах
19.1.Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч, Дээд шүүх эсхүл Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй гишүүн гарын үсэг зурж, албан ёсоор тавьбал Улсын Их Хурал авч хэлэлцэнэ.
19.2. Улсын Их Хурал Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн эсэх талаарх Үндсэн хуулийн цэцийн шийвэр, анх илгээсэн байгууллагын саналыг заавал сонсоно.
19.3.Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн асуудлыг авч хэлэлцэхээр болбол анх илгээсэн байгууллага, Үндсэн хуулийн цэц ажлын 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ажлын 10 хоногийн дотор санал, шийдвэрээ Улсын Их Хуралд хүргүүлнэ.
19.4. Дээд шүүх саналаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн олонхиор, Цэц шийвэрээ Үндсэн хуулийн цэцийн их суудлаар гаргана.
19.5.Хууль зөрчсөн эсэх асуудлаа хэлэлцүүлж байгаа Цэцийн гишүүн Цэцийн болон анх илгээсэн байгууллагын өмнө болон Улсын Их Хуралд тайлбар хэлэх эрхтэй бөгөөд Цэцийн санал хураалтад оролцохгүй.
19.6.Энэ зүйлийн 19.1-д заасан санаачлагыг Улсын Их Хурал чуулганы үеэр хүлээн авсан бол 30 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах эсэхийг шийдвэрлэнэ.
19.7.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох, эсхүл түүнийг эгүүлэн татахыг хориглоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан "анх илгээсэн байгууллага" гэдэгт энэ хуулийн 6 дугаар зүйлийн дагуу Цэцийн тухайн гишүүнийг санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтныг ойлгоно.
Энэ зүйлд заасан хууль зөрчсөн гэдэгт Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль болон цэцийн гишүүний албан үүрэгт үл нийцэх үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлсон хууль тогтоомж зөрчихийг түлхүү ойлгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
20 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.2.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.3.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, эсхүл бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан бол энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
21 дүгээр зүйл. Дагаж мөрдөх журмын зохицуулалт
22.1.Энэ хууль батлагдсан өдрөөс өмнө томилогдсон Цэцийн гишүүнд энэ хуулийн 5.1, 5.2, 6.2-т заасан шаардлага, нөхцөл хамаарахгүй.
22 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
22.1.Энэ хуулийг 2028 оны 01 дүгээр сарын 13-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Х. ТЭМҮҮЖИН

Х. ТЭМҮҮЖИН

Initiator of the draft law
a. amarmend

Н. АЛТАНХУЯГ

Initiator of the draft law
Н. АЛТАНШАГАЙ

Н. АЛТАНШАГАЙ

Initiator of the draft law
А. АРИУНЗАЯА

А. АРИУНЗАЯА

Initiator of the draft law
Ц. БААТАРХҮҮ

Ц. БААТАРХҮҮ

Initiator of the draft law
Б. БАТБААТАР

Б. БАТБААТАР

Initiator of the draft law
Н. БАТСҮМБЭРЭЛ

Н. БАТСҮМБЭРЭЛ

Initiator of the draft law
a. amarmend

Ж. БАТСУУРЬ

Initiator of the draft law
a. amarmend

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Ж. БАЯРМАА

Ж. БАЯРМАА

Initiator of the draft law
a. amarmend

Б. БЕЙСЕН

Initiator of the draft law
Х. БОЛОРМАА

Х. БОЛОРМАА

Initiator of the draft law
Э. БОЛОРМАА

Э. БОЛОРМАА

Initiator of the draft law
Ж. ГАЛБАДРАХ

Ж. ГАЛБАДРАХ

Initiator of the draft law
А. ГАНБААТАР

А. ГАНБААТАР

Initiator of the draft law
Г. ГАНБААТАР

Г. ГАНБААТАР

Initiator of the draft law
a. amarmend

Д. ГАНБАТ

Initiator of the draft law
П. ГАНЗОРИГ

П. ГАНЗОРИГ

Initiator of the draft law
Л. ГАНТӨМӨР

Л. ГАНТӨМӨР

Initiator of the draft law
Б. ЖАРГАЛАН

Б. ЖАРГАЛАН

Initiator of the draft law
Д. ЖАРГАЛСАЙХАН

Д. ЖАРГАЛСАЙХАН

Initiator of the draft law
Ж. ЗОЛЖАРГАЛ

Ж. ЗОЛЖАРГАЛ

Initiator of the draft law
Ч. ЛОДОЙСАМБУУ

Ч. ЛОДОЙСАМБУУ

Initiator of the draft law
Г. ЛУВСАНЖАМЦ

Г. ЛУВСАНЖАМЦ

Initiator of the draft law
a. amarmend

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law
Ц. МӨНХБАТ

Ц. МӨНХБАТ

Initiator of the draft law
Б. МӨНХСОЁЛ

Б. МӨНХСОЁЛ

Initiator of the draft law
Л. МӨНХБАЯСГАЛАН

Л. МӨНХБАЯСГАЛАН

Initiator of the draft law
Ц. МӨНХТУЯА

Ц. МӨНХТУЯА

Initiator of the draft law
a. amarmend

Н. НАРАНБААТАР

Initiator of the draft law
П. НАРАНБАЯР

П. НАРАНБАЯР

Initiator of the draft law
М. НАРАНТУЯА-НАРА

М. НАРАНТУЯА-НАРА

Initiator of the draft law
О. НОМИНЧИМЭГ

О. НОМИНЧИМЭГ

Initiator of the draft law
Н. НОМТОЙБАЯР

Н. НОМТОЙБАЯР

Initiator of the draft law
Э. ОДБАЯР

Э. ОДБАЯР

Initiator of the draft law
a. amarmend

С. ОДОНТУЯА

Initiator of the draft law
У. ОТГОНБАЯР

У. ОТГОНБАЯР

Initiator of the draft law
Г. ОЧИРБАТ

Г. ОЧИРБАТ

Initiator of the draft law
Б. ПУНСАЛМАА

Б. ПУНСАЛМАА

Initiator of the draft law
Д. ПҮРЭВДАВАА

Д. ПҮРЭВДАВАА

Initiator of the draft law
a. amarmend

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law
a. amarmend

Ц. САНДАГ-ОЧИР

Initiator of the draft law
О. САРАНЧУЛУУН

О. САРАНЧУЛУУН

Initiator of the draft law
М. САРНАЙ

М. САРНАЙ

Initiator of the draft law
Р. СЭДДОРЖ

Р. СЭДДОРЖ

Initiator of the draft law
a. amarmend

Ц. ТУВААН

Initiator of the draft law
Б. ТУЛГА

Б. ТУЛГА

Initiator of the draft law
Б. ТҮВШИН

Б. ТҮВШИН

Initiator of the draft law
a. amarmend

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law
А. УНДРАА

А. УНДРАА

Initiator of the draft law
О. ЦОГТГЭРЭЛ

О. ЦОГТГЭРЭЛ

Initiator of the draft law
С. ЦЭНГҮҮН

С. ЦЭНГҮҮН

Initiator of the draft law
Л. ЭНХНАСАН

Л. ЭНХНАСАН

Initiator of the draft law
Р. ЭРДЭНЭБҮРЭН

Р. ЭРДЭНЭБҮРЭН

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх