“281.2.5.1.төсвийн орлого, зарлагын бүтэц, түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орлого, зарлагыг өмнөх онтой харьцуулсан мэдээлэл;
281.2.5.2.төсвийн төслийн голлох үзүүлэлтийг өмнөх жилийн батлагдсан төсөв болон гүйцэтгэлтэй харьцуулсан мэдээлэл;
281.2.5.3.Төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн шууд захирагч нарын төсвийн урсгал зардлыг зардлын ангилал, төрлөөр өмнөх онуудтай харьцуулсан тоон мэдээлэл, тухайн зардлын үндэслэл, тооцоолол, тайлбар, бусад мэдээлэл;
281.2.5.4.Төсвийн төсөлд туссан төсөл, арга хэмжээний зорилго, байршил, нийт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжих хугацаа болон хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр нөлөө;
281.2.5.5.төсвийн бодлогын хувилбар, төсвийн төслийн хэрэгцээ шаардлага, үр нөлөө, ач холбогдол;”