Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 13 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэгнэмсүгэй:
1/19 дүгээр зүйлийн 19.2 дахьхэсэг:
“19.2.Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэхалбан тушаалынжагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална.
2/20 дугаар зүйлийн 20.2дахь хэсэг:
20.2. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэхалбан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална.
2/41 дүгээр зүйлийн 41.4- 41.9 дэх хэсэг:
41.4. Энэ хуулийн 44.1-д заасан шаардлагыг үндэслэниргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн захиргааны албаны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болно. Шаардлагатай бол тухайн байгууллага иргэнийг ажиллуулах хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно. Иргэнийг тухайн байгууллагын нийт албан тушаалын 5-аас илүүгүй хувийн орон тоонд ажиллуулна.
41.5. Энэ хуулийн 41.4-т заасан иргэнийг ажиллуулахад мөн хуулийн 26, 27, 33 дугаар зүйлд заасан шалгуур, журам, шалгалт болон 57.2-т заасан төрийн албан хаагчийн цалин хөлс хамаарахгүй.
41.6. Иргэнийг гэрээгээр ажиллуулахжурмыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага тогтооно.
41.7. Иргэнд олгох цалингийн хэмжээг тухайн ажлын байрны онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарбатална.
41.8. Энэ хуулийн 41.4-т заасан иргэнийгэрээгээр ажилласан хугацааг түүний ажлын гүйцэтгэлийг харгалзан төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцно.
41.9. Энэ хуулийн 41.8-д зааснаас гадна Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батална.”
3/44 дүгээр зүйлийн 44.11, 44.5 дахь хэсэг:
44.1. Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчийг тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно.
44.5. 44.5.Энэ хуулийн 44.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дахин өөр төрийн байгууллагад үргэлжлүүлэн сэлгэн ажиллуулж болохгүй.”
4/49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг:
“49.3.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.”
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.” гэсэн 1 дэх өгүүлбэр, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “44.1,” гэсний дараа “44.11,” гэж, мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан ажиллуулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд анх илгээсэн төрийн байгууллагын саналыг авч, харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:
“33.3.Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас төрийн захиргааны удирдах албан тушаалд шилжих тохиолдолд авна.”
2/44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг:
“44.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.”
4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын “16-аас” гэснийг “12-оос” гэж, “8-аас” гэснийг “6-аас” гэж, мөн зүйлийн 23.2.2 дахь заалтын “12-оос” гэснийг “8-аас” гэж, мөн зүйлийн 23.2.3 дахь заалтын 8-аас” гэснийг “6-аас” гэж, “4-өөс” гэснийг “3-аас” гэж,27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2 дахь заалтын “,эсхүл” гэснийг “болон” гэж,33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “Төрийн” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн” гэж,44 дүгээр зүйлийн 44.5, 44.6 дахь хэсгийн дугаарыг “44.6, 44.7” гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар” гэснийг “Иргэнийг төрийн албандхууль бусаар томилсон,улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.4 33.9, 33.10, 33.12, 66.1 дэх хэсгийн “/тухайн албан тушаалын/” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх