1.Хүний эмийн асуудлаарх хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын чиг үүргийг доор дурдсанаар тогтоосугай:
1/Хүний эмийн чанарын хяналт шалгалтын хүртээмж, тогтолцоо, үр дүн;
2/ Хуурамч болон стандарт бус эмийн нийлүүлэлт, хэрэглээ;
3/Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ.
2.Уг хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хамрах хүрээг 2019 оноос -2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд байхаар тогтоосугай:
3.Монгол Улсад эмийн үлдэгдэл, эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг танилцуулсугай.
4.Хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхын бүлгийг төлөөлөн:
.................... Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийн бүлгийг төлөөлөн:
.................... Улсын Их Хурлын гишүүн
5.Улсын Их Хурлаас хугацааг сунгаснаас бусад тохиолдолд Хянан шалгах түр хороо нь энэ тогтоол батлагдсан өдрөөс хойш 6 сарын дотор хянан шалгалт явуулж тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулсугай.
6.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.