Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 5-р сарын 03 өдөр
Улаанбаатар хот
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүний эмийн асуудлаарх хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын чиг үүргийг доор дурдсанаар тогтоосугай:
1/Хүний эмийн чанарын хяналт шалгалтын хүртээмж, тогтолцоо, үр дүн;
2/ Хуурамч болон стандарт бус эмийн нийлүүлэлт, хэрэглээ;
3/Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ.
2.Уг хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хамрах хүрээг 2019 оноос -2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд байхаар тогтоосугай:
3.Монгол Улсад эмийн үлдэгдэл, эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг танилцуулсугай.
4.Хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхын бүлгийг төлөөлөн: .................... Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийн бүлгийг төлөөлөн: .................... Улсын Их Хурлын гишүүн
5.Улсын Их Хурлаас хугацааг сунгаснаас бусад тохиолдолд Хянан шалгах түр хороо нь энэ тогтоол батлагдсан өдрөөс хойш 6 сарын дотор хянан шалгалт явуулж тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулсугай.
6.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төсөл боловсруулагчид

Н. УЧРАЛ

Б. БЕЙСЕН

Хуулийн төсөл санаачлагч
Н. УЧРАЛ

Ж. ЧИНБҮРЭН

Хуулийн төсөл санаачлагч
Н. УЧРАЛ

Д. БАТЛУТ

Хуулийн төсөл санаачлагч
Н. УЧРАЛ

Э. БАТШУГАР

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх