Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 4-р сарын 29 өдөр
Ulaanbaatar city
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
2. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс жигд ханган зохион байгуулж, түүний биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
4. ”Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.
5. Энэ тогтоолыг 2023 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх