1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авахыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Төрийн албаны зөвлөл /Б.Баатарзориг/-д даалгасугай:
1/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа боловсруулан Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журам, жагсаалтыг болон бусад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд батлан мөрдүүлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээ авах;
3/төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийг байгуулах ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо /Б.Бат-Эрдэнэ/-нд даалгасугай.