Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 8-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль тогтоомж
2.1. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг улсын бүртгэлд бүртгүүлсэн ашиг олох зорилго бүхий аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд үйлчилнэ.
3.2. Төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. .“аж ахуй эрхлэгч эмэгтэй” гэж аж ахуй нэгжийн 50 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, эсхүл аж ахуйн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг;
4.1.2. аж ахуй эрхлэх” гэж компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ашиг олох зорилготой, хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг;
4.1.3. .“аж ахуй нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг” гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд аж ахуйн нэгжийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсхүл төлөөлөн удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэй гишүүд бүрдүүлдэг;
4.1.4. санхүүгийн дэмжлэг” гэж хөнгөлөлттэй зээл, шинээр бий болгох ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, зээлийн давхар батлан даалт гаргах, зээлийн хүүгийн татаас олгох, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг санхүүгийн эерэг үйлчлэлтэй аливаа арга хэмжээг;
4.1.5. хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг” гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд аж ахуйн нэгжийн хувьцаа, хувь эзэмшигч эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшихийг.
4.1.6. “тэргүүн ээлжид” гэж хэд хэдэн хуулийн этгээд тухайлсан хууль, тогтоомжийн шаардлага хангасан тохиолдолд тэдгээрээс сонголт хийх шаардлагатай үед аж ахуй эрхлэгч эмэгтэй бүхий хуулийн этгээдийг сонгохыг.
5 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд баримтлах зарчим
5.1. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд дараах зарчмыг баримтална
5.1.1. тодорхой салбар дахь хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц өгөхүйц дэмжлэг үзүүлэх;
5.1.2. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хангах;
5.1.3. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлж буй аливаа дэмжлэг ил тод, нээлттэй байх;
5.1.4. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурлах
5.1.5. эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийг бууруулах бодлого баримтлах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРӨӨС АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ
6 дугаар зүйл. Төрөөс аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэл
6.1. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дараах чиглэлээр дэмжинэ:
6.1.1. татварын хувь хэмжээг тогтоохдоо Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хөнгөлөлттэй хувь хэмжээ тогтоох замаар дэмжих;
6.1.2. санхүүгийн дэмжлэгийг тэргүүн ээлжид хүртэх боломж бий болгох;
6.1.3. эдийн засгийн тэргүүлэх салбар, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцоог нэмэгдүүлэх;
6.1.4. мэдээллийн технологи, уул уурхай, хүнд үйлдвэр, инновацийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх;
6.1.5. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тэргүүн ээлжид хамруулах;
6.1.6. аж ахуй эрхлэгчдийн хүйсээр ангилсан албан ёсны статистик бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, олон нийтэд хүргэх;
6.1.7. аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхэд оролцоог нэмэгдүүлэх;
6.1.8. зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;
6.1.9. хууль тогтоомжид заасан бусад.
6.2. Энэ зүйлийн 6.1-д заасан аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо 40-өөс доошгүй хувь байна.
6.3. Хөгжлийн бэрхшээлтэй аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд энэ зүйлд заасан дэмжлэг, оролцоонд хамруулна.
6.4. Орон нутгийн эрх хэмжээний хүрээнд хамаарах хөтөлбөр, төсөл, арга хэмжээ батлахдаа аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих талаар зохицуулалт тухайлан тусгана.
6.5. Жендерийн үндэсний хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д заасны дагуу энэ зүйлд заасан төрөөс дэмжих чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО
7 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагаас аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих
7.1. Аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаандаа аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бодлого баримтална:
7.1.1. хөрөнгө оруулалт;
7.1.2. худалдан авалт;
7.1.3. Сургалт зөвлөгөө, мэдээллээр хангах;
7.1.4. Хөнгөлөлт, урамшуулалаар борлуулалтыг дэмжих;
7.1.5. шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;
7.1.6. Хамтын ажиллаагааг өргөжүүлэх;
7.1.7. бусад үйл ажиллагаа.
8 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
8.1. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллага, нийтийн эрх зүйн этгээд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
8.1.1. энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актын биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
8.1.2. эмэгтэй аж ахуй эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны нэгжийн удирдлагад уламжлах, бодлогын баримт бичигт тусгуулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.3. жендерийн үндэсний хороо, орон нутгийн салбар хорооноос аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эрхийг хангахтай холбоотой мэдээлэл, санхүү, арга зүйн болон бусад дэмжлэг авах;
8.2. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр энэ хуулийн 8.1-д заасан этгээдэд шилжүүлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО
9 дүгээр зүйл. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх, үүрэг
9.1. Аж ахуй эрхлэгч эмэгтэй дараах эрх эдэлнэ:
9.1.1. төрийн бус байгууллага, нийтийн эрх зүйн этгээдээр дамжуулан энэ хуулийн хэрэгжилтийг хангахад оролцох, хяналт тавих;
9.1.2. аж ахуй эрхлэлтийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд тэргүүн ээлжид хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах;
9.1.3. аж ахуй эрхлэгчид зориулан энэ хуулийн 7.1-д заасан этгээд болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа сургалтад тэргүүн ээлжид хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
9.1.4. хуульд заасан бусад эрх.
9.2. Аж ахуй эрхлэгч эмэгтэй дараах үүрэг хүлээнэ:
9.2.1. эмэгтэй аж ахуй эрхлэгчийн шалгуурыг тогтвортой хангах;
9.2.2. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцах;
9.2.3. бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг эрмэлзэх;
9.2.4. санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулах;
9.2.5. хуулиар хүлээсэн бусад үүрэг.
Тайлбар: Энэ зүйлийн 9.2.1 дэх заалтад заасан “тогтвортой хангах” гэдгийг энэ хуульд заасан дэмжлэг дуусах хүртэл хугацаанд холбогдох шалгуурыг хангаж ажиллахыг ойлгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД
10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
11.1. Энэ хуулийг 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

Д. САРАНГЭРЭЛ

Д. САРАНГЭРЭЛ

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

А. АДЪЯАСҮРЭН

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

П. АНУЖИН

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Б. БАЯРСАЙХАН

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Х. БУЛГАНТУЯА

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Б. ЖАРГАЛМАА

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Ц. МӨНХЦЭЦЭГ

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Г. МӨНХЦЭЦЭГ

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Д. ӨНӨРБОЛОР

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

С. ОДОНТУЯА

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Б. САРАНЧИМЭГ

Initiator of the draft law
Д. САРАНГЭРЭЛ

Ч. УНДРАМ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх