Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6-р сарын 13 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН ОРДНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭ, ЗААГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, ЗАРИМ ОРЧНЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Төрийн ордны баруун, зүүн талын хашаа болон Төрийн ордны хойд талын буюу цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын хашаа, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгын бүтэцийн урд хязгаараар тооцож тогтоосугай.
2. Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгосугай.
3. Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохион байгуулах, хэв журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтыг хариуцах асуудлыг холбогдох журмаар зохицуулахыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
4. Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүнтэй уулзах, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрсүгэй.
5. Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор Төрийн ордны хойд талын хашааг шинэчлэн засварлах, камержуулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
6. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Б. БАТ-ЭРДЭНЭ

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх