Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6-р сарын 16 өдөр
Ulaanbaatar city
Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан заасан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн төсвийн төсөлд төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийг үндэслэн тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх