Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 10-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТ НЬ ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ, ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ, ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ, ӨВЛҮҮЛЭХ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.
2 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛЬ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ЭДГЭЭР ХУУЛЬТАЙ НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖООС БҮРДЭНЭ.
2.2.МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС ӨӨРӨӨР ЗААСАН БОЛ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
3.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ БОЛОН ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НАРЫН ХООРОНД ҮҮСЭХ ХАРИЛЦААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
3.2.АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНЫ ХООРОНД ҮҮСЭХ ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
3.3.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРӨӨС ТАВИХ ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
3.4.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТУС ТУС ЗОХИЦУУЛНА.
3.5.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБОГДОХ ТАТВАРЫН ХАРИЛЦААГ ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖООР ЗОХИЦУУЛНА.
3.6.ЭНЭ ХУУЛЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ДААТГАЛЫН ХАРИЛЦААНД ҮЙЛЧЛЭХГҮЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
4.1.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВЭР /ЦААШИД “НЭМЭЛТ ТЭТГЭВЭР” ГЭХ/-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАРААХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА:
4.1.1.сайн дурын байх;
4.1.2.шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх;
4.1.3.үйл ажиллагаа, засаглал ил тод байх;
4.1.4.санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх;
4.1.5.өвлөгддөг байх.
4.2.НИЙГМИЙН ДААТГАЛД ХАМРАГДСАН ИРГЭН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХАМРАГДАЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРЭЭС ГАДНА НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВЧ БОЛНО.
5 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
5.1.ЭНЭ ХУУЛЬД ХЭРЭГЛЭСЭН ДАРААХ НЭР ТОМЬЁОГ ДООР ДУРДСАН УТГААР ОЙЛГОНО:
5.1.1.“ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж ажил олгогчоос ажилтантай тохиролцсоны үндсэн дээр холбогдох гэрээг, ажилтан нь энэ хуулийн 5.1.14-т заасан нэмэлт тэтгэврийн гэрээг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай байгуулж, ажил олгогч, ажилтан хамтран шимтгэл төлж хамрагдах үйлчилгээг;
5.1.2.“хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувь хүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай энэ хуулийн 5.1.14-т заасан нэмэлт тэтгэврийн гэрээг байгуулж, шимтгэл төлж хамрагдах үйлчилгээг;
5.1.3.“нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүнд нэмэлт тэтгэвэр олгох зорилгоор шимтгэл, хөрөнгө оруулалтын өгөөжөөр хуримтлал үүсгэн хэрэгжүүлэх Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн үйлчилгээг;
5.1.4.“шимтгэл” гэж нэмэлт тэтгэвэр авах зорилгоор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гишүүний нэр дээр төлсөн мөнгөн дүнг;
5.1.5.“хувийн тэтгэврийн сан” гэж нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг;
5.1.6.“урт хугацааны даатгагч” гэж Даатгалын тухай хуулийн 31.1.3-т заасан урт хугацааны даатгал эрхэлж буй этгээдийг;
5.1.7.“гишүүн" гэж энэ хуулийн 6.1.2-т заасан нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан хүнийг;
5.1.8.“өвлөгч” гэж Иргэний хуулийн 520, 522 дугаар зүйлд заасан этгээдийг;
5.1.9.“эрх залгамжлагч” гэж нас барсан гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансыг хүлээн авахаар гишүүний нэрлэсэн хүнийг;
5.1.10.“хадгалагдсан эрх” гэж шилжүүлэх, барьцаалах, хурааж авах, хүчингүй болгох эрхгүй, гишүүний нэмэлт тэтгэврийн хөрөнгө эзэмших эрхийг;
5.1.11.“нэмэлт тэтгэвэр” гэж нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн дагуу гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчид олгох мөнгөн хөрөнгийг;
5.1.12.“нэмэлт тэтгэврийн хөрөнгө” гэж гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан нийт мөнгөн хөрөнгийг;
5.1.13.“нэмэлт тэтгэврийн журам” гэж шимтгэл төлөх, өгөөж тооцох, олгох болон тэтгэвэр авах нөхцөл, болзлыг тодорхойлсон баримт бичгийг;
5.1.14.“нэмэлт тэтгэврийн гэрээ” гэж гишүүний хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн талаар байгуулсан хэлцлийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ, НЭРИЙН ДАНС
6 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭД
6.1.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР /ЦААШИД “НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР” ГЭХ/ НЬ ХУГАЦААГҮЙ БАЙХ БА ЭНЭ ХУУЛИЙН 5.1.7-Д ЗААСАН ГИШҮҮН НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВАХАД ЗОРИУЛАГДАНА.
6.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР НЬ ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
6.3.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДАРААХ ЭТГЭЭД ЭРХЭЛНЭ:
6.3.1.хувийн тэтгэврийн сан;
6.3.2.урт хугацааны даатгагч.
7 ДУГААР ЗҮЙЛ.ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР
7.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 4.1.2-Т ЗААСАН ДААТГУУЛАГЧ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БОЛНО.
7.2.ХУВЬ ХҮН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ГИШҮҮН БОЛНО.
7.3.ГИШҮҮН НЬ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДАХ, НАС БАРАХ ХҮРТЭЛ ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БАЙНА.
7.4.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААГҮЙ АЖИЛТАН ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БОЛНО.
8 ДУГААР ЗҮЙЛ.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР
8.1.АЖИЛ ОЛГОГЧ НЬ НИЙГМИЙН ДААТГАЛД ДААТГУУЛСАН АЖИЛТАНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНАЛ БОЛГОЖ БОЛНО
8.2.АЖИЛТАН НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСНААР АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БОЛНО.
8.3.ГИШҮҮН НЬ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХООР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛГОХ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДАХ, НАС БАРАХ ХҮРТЭЛ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БАЙНА.
8.4.АЖИЛТАН АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДОТОР НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ.
8.5.АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАНА.
8.6.АЖИЛ ОЛГОГЧ ӨМНӨ НЬ ТАТГАЛЗСАН АЖИЛТАНД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВАЛ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БОЛОХ БОЛОМЖООР ХАНГАНА.
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ
9.1. НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ НЬ ЭНЭ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛИЙН 406 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ХӨРӨНГӨ ИТГЭМЖЛЭХ ШААРДЛАГАД НИЙЦСЭН БАЙНА.
9.2.АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ АЖИЛТАНТАЙ ТОХИРОЛЦОН СОНГОЖ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ ХОЛБОГДОХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА.
9.3. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ГИШҮҮНТЭЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭГ БИЧГЭЭР, ХУГАЦААГҮЙ БАЙГУУЛАХ БА ТАЛУУДЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
9.4.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР, ШИМТГЭЛИЙН ХУВЬ, МӨНГӨН ДҮН БА ТӨЛӨХ ДАВТАМЖ, ХУГАЦАА, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ АРГА ЗАМ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАР, БАТАЛГААТ ӨГӨӨЖ, БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙН ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ ГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ ХЭРХЭН ХУВААРИЛАХ ТАЛААР ТУСГАСАН БАЙНА.
9.5.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРМЫГ ХАВСАРГАСАН БАЙНА.
9.6.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ НЬ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВЧ ДУУСАХ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙНА.
9.7. САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО /ЦААШИД “ХОРОО” ГЭХ/ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРМЫГ БАТАЛНА.
10 ДУГААР ЗҮЙЛ.ШИМТГЭЛ ТӨЛӨХ
10.1.ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮН ШИМТГЭЛИЙГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНД ЗААСАН ДҮН, БУСАД НӨХЦӨЛИЙН ДАГУУ БЭЛЭН БУСААР ТӨЛНӨ.
10.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮНИЙ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ХУВЬ ХҮН, ЭНЭ ХУУЛИЙН 7.4-Т ЗААСАН АЖИЛТАН ДАНГААР, АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮНИЙ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТАН ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ ХАМТРАН ТӨЛНӨ.
10.3.АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ЦАЛИН ХӨЛСНИЙ ТОДОРХОЙ ХУВИАР, ЭСХҮЛ ТОГТСОН ДҮНГЭЭР ТООЦНО. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ОЛГОГЧИЙН ГЭРЭЭНД ГИШҮҮНИЙ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДҮН, ХУВЬ ХЭМЖЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДАВТАМЖ, ХУГАЦААГ ЗААСАН БАЙНА.
10.4.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ НЬ САРЫН НИЙТ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭНИЙ ТАВИН ХУВИАС, ШИМТГЭЛИЙН САРЫН НИЙТ ДҮН НЬ ТУХАЙН АЖИЛТНЫ САРЫН ҮНДСЭН ЦАЛИНГИЙН ХОРИН ХУВИАС ТУС ТУС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
10.5.АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ТУХАЙН АЖИЛТНЫ ЦАЛИН ХӨЛСНӨӨС СУУТГАЖ, АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ХАМТ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ТУХАЙН САРД НЬ БАГТААЖ БЭЛЭН БУСААР ТӨЛНӨ.
10.6. АЖИЛ ОЛГОГЧ НЬ ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАНГ ДАРАА САРЫН 5-НЫ ӨДРИЙН ДОТОР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ХҮРГҮҮЛНЭ.
10.7.АЖИЛ ОЛГОГЧ НЬ ӨӨРИЙН БОЛОН АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 10.5-Д ЗААСАН ХУГАЦААНД ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ.
10.8.ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НОГДУУЛАХГҮЙ.
10.9.АЖИЛ ОЛГОГЧ ШИМТГЭЛ ТӨЛӨХ, ТАЙЛАН ГАРГАХ ЖУРМЫГ ХОРОО БАТАЛНА.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС
11.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ГИШҮҮН БҮРД АЖЛЫН 3 ӨДӨРТ БАГТААН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС НЭЭЖ, ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХЯНАХ БОЛОМЖТОЙ НЭВТРЭХ ЭРХ ОЛГОНО.
11.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ, ӨГӨӨЖИЙН ХАМТ БҮРТГЭНЭ.
11.3.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮНИЙ НЭР ДЭЭР АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНЫ ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ ТУСАД НЬ БҮРТГЭНЭ.
11.4.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСНЫ НИЙТ ҮЛДЭГДЭЛ ДҮНГ ТУХАЙ БҮР ТООЦООЛЖ, ЭНЭ ХУУЛИЙН 11.8-Д ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ БҮРТГЭНЭ.
11.5.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙГ ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД САР БҮР ТООЦОЖ ТӨЛНӨ.
11.6.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦЭВЭР АШГИЙН ДҮН БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙН ДҮНГЭЭС БАГА БАЙХ ТОХИОЛДОЛД ТУХАЙН ЗӨРҮҮГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ САР БҮР ТООЦОЖ, ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨС НӨХӨЖ ОЛГОНО.
11.7.БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙН ДООД ХЭМЖЭЭ НЬ ТӨВ БАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮГЭЭС БАГАГҮЙ БАЙНА.
11.8.ХОРОО НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ БҮРТГЭХ, ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ, БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛ, БАТАЛГААТ ӨГӨӨЖӨӨС ДАВСАН ДҮН, АЛДАГДЛЫГ ХУВААРИЛАХ, БҮРТГЭХ ЖУРМЫГ ТУС ТУС БАТАЛНА.
12 ДУГААР ЗҮЙЛ.ЗАРДЛЫН АНГИЛАЛ, ТООЦООЛОЛ
12.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЗАРДЛЫГ ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭЖ АНГИЛНА.
12.2.ХОРОО НЬ ЭНЭ ХУУЛИЙН 12.1-Д ЗААСАН ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ДЭЭД ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООНО.
12.3.ХОРОО НЬ ЭНЭ ХУУЛИЙН 12.1-Д ЗААСАН ЗАРДЛЫГ ГИШҮҮДЭД ИЛ ТОД БАЙЛГАХ, БУСАД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ЗАРДАЛТАЙ ХАРЬЦУУЛАХ БОЛОМЖ ОЛГОХ ЗОРИЛГООР ЭНЭ ХУУЛИЙН 11.8-Д ЗААСАН ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ ТАЙЛАГНАХ ЖУРМЫГ БАТАЛНА.
12.4.ЗАХИРГААНЫ ЗАРДЛЫГ ШИМТГЭЛИЙН ТОДОРХОЙ ХУВЬ, ХӨРӨНГИЙН ХУВЬ, ДАНСНЫ ТОГТСОН ДҮН, ЭСХҮЛ ЭДГЭЭРИЙГ ХОСЛУУЛАХ ЗАМААР ТОГТООЖ БОЛНО.
12.5.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ ТОГТООХДОО УДИРДАЖ БУЙ ХӨРӨНГИЙН ТОДОРХОЙ ХУВИАР ТООЦСОН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖТЭЙ УЯЛДСАН, ЭСХҮЛ ЭДГЭЭРИЙГ ХОСЛУУЛСАН БАЙЖ БОЛНО.
12.6. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМД ЗААВАЛ ТУСГАНА.
13 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ЭРХ
13.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ХУРИМТЛАГДСАН ХӨРӨНГӨ НЬ ГИШҮҮНИЙ ӨМЧ БАЙНА.
13.2.ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГЭЭР ГИШҮҮНД ХАДГАЛАГДСАН ЭРХ ҮҮСНЭ.
13.3.ГИШҮҮН ХОЛБОГДОХ ХУУЛЬД ЗААСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНД ХҮРСЭН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН, НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ЭНЭ ХУУЛИЙН 13.1-Д ЗААСАН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ ҮҮСНЭ.
13.4.ЭНЭ ХУУЛИЙН 13.3-Т ЗААСАН ЭРХ ҮҮСЭХЭЭС ӨМНӨ ГИШҮҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ӨӨРИЙН НЭР ДЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛӨӨР НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН 30 ХҮРТЭЛ ХУВИЙГ ЗАРЦУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ЗӨВХӨН НЭГ УДАА ГАРГАЖ БОЛНО.
13.5.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 13.4-Т ЗААСАН ХҮСЭЛТИЙГ 30 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭЖ, ЗАРДАЛ, ТӨЛБӨРИЙГ ТУХАЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ОРОН СУУЦ ХУДАЛДАГЧИЙН ДАНСАНД БЭЛЭН БУСААР ШИЛЖҮҮЛНЭ.
13.6.ЭНЭ ХУУЛИЙН 13.4, 13.5-Д ЗААСАН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ХОРОО БАТАЛНА.
13.7.ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН БОЛОН БУСАД ЭТГЭЭДИЙН ЭСРЭГ ҮҮССЭН ШААРДАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ БАРЬЦААЛАХ, БИТҮҮМЖЛЭХ, СУУТГАН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ БОЛОН БУСАД БАЙДЛААР ЗАХИРАН ЗАРЦУУЛАХГҮЙ.
13.8.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС ДАХЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ НЬ ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ БОЛОН БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ, ДАМПУУРЛЫН ХЭРЭГ, ЭВЛЭРЭЛ, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД АЖИЛЛАГААНД ХАМААРАХГҮЙ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, НЭР, ДҮРЭМ
14.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗОРИЛГООР КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ МОНГОЛ УЛСАД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БАЙНА.
14.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА:
14.2.1.санхүүгийн тайлан, мэдээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнадаг байх;
14.2.2.төрийн эрх бүхий байгууллагын санхүүгийн хяналт шалгалтад хамрагддаг байх;
14.2.3.санхүүгийн тайлан, мэдээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
14.2.4.хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны орлого байх;
14.2.5.хувийн тэтгэврийн сангийн дүрмийн санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй байх.
14.3.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭ НЬ ХОРИН ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА. ЭНЭХҮҮ ХЭМЖЭЭГ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ, МӨНГӨНИЙ ХАНШНЫ ӨӨРЧЛӨЛТ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ ХАРГАЛЗАН ХОРОО ТУХАЙ БҮР НЭМЭГДҮҮЛЭН ТОГТООНО.
14.4.ЭНЭ ХУУЛИЙН 14.1-Д ЗААСАН ЭТГЭЭД НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ӨӨР ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
14.5. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН НЭР НЬ ТҮҮНИЙ ОНООСОН НЭР БОЛОН “ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН” ГЭСЭН ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭГЭЭ, “ХТС” ГЭСЭН ТОВЧИЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭНЭЭС БҮРДЭНЭ.
14.6.ЭНЭ ХУУЛИЙН 14.1-Д ЗААСНААС БУСАД ЭТГЭЭД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ БОЛОН ТОВЧИЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
14.7.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ДҮРЭМД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ТУСГАНА:
14.7.1.Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлс
14.7.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
14.7.3.хувийн тэтгэврийн сан хугацаагүй үүсгэн байгуулагдсан тухай;
14.7.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц;
14.7.5.хууль тогтоомжид заасан бусад зүйл.
14.8.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН НЬ ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЭЛНЭ:
14.8.1. нэмэлт тэтгэврийн хөтөлбөр боловсруулж, Хороонд бүртгүүлэх;
14.8.2.нэмэлт тэтгэврийн гэрээг олон нийтэд ил тодоор санал болгох, гэрээ байгуулах, шимтгэл хүлээн авах;
14.8.3.нэмэлт тэтгэврийн нэрийн данс хөтлөх;
14.8.4.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг удирдах хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах;
14.8.5.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг бүртгэх, хадгалах кастодиантай гэрээ байгуулах;
14.8.6.нэмэлт тэтгэвэр олгох;
14.8.7.үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, гишүүдэд ил тод тайлагнах;
14.8.8.нэмэлт тэтгэврийн хөтөлбөр, нэмэлт тэтгэврийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа.
15 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
15.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ (ЦААШИД “УДИРДАХ ЗӨВЛӨЛ” ГЭХ)-ТЭЙ БАЙНА
15.2.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНИЙГ СОНГОХ, ТОМИЛОХ, БҮРЭН ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ АСУУДЛЫГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ДҮРЭМ БОЛОН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.
15.3.УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ ЕС БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ГИШҮҮНТЭЙ БАЙХ БА ТЭДГЭЭРИЙН ГУРАВНЫ НЭГЭЭС ДООШГҮЙ ХУВЬ НЬ ХАРААТ БУС ГИШҮҮН БАЙНА.
15.4.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.7-Д ЗААСАН ГИШҮҮНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ОЛОНХИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОНО.
15.5.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЭНЭ ХУУЛЬ БОЛОН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЭРХ, ҮҮРГИЙГ ЭДЭЛНЭ.
15.6.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛОН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА, ХОЛБОГДОХ ЭТГЭЭД НЬ ДАРААХ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА. ҮҮНД:
15.6.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
15.6.2.ял шийтгэлгүй байх;
15.6.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд харшлахгүй байх;
15.6.4.өмнө удирдаж байсан хуулийн этгээдийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дампууруулаагүй байх;
15.6.5.Хорооноос тогтоосон бусад шалгуур.
15.7.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ УЛИРАЛ ТУТАМ, ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫГ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХУРАЛДУУЛНА.
15.8.УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ ӨӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЖ, ХОРООНД БҮРТГҮҮЛНЭ.
15.9.УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН БҮРЭН ЭРХЭЭС ГАДНА ДАРААХ ЭРХТЭЙ БАЙНА:
15.9.1.нэмэлт тэтгэврийн шимтгэл хүлээн авах, тэтгэвэр олгох, захиргааны болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөх зорилгоор арилжааны банканд данс нээх зөвшөөрөл олгох;
15.9.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианыг сонгох;
15.9.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, нягтлан бодогч, аудит, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч болон хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдтэй гэрээ байгуулах зөвшөөрөл олгох;
15.9.4.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, бусад үйлчилгээ үзүүлэгчээс хувийн тэтгэврийн сангийн нэрийн өмнөөс хийсэн бүх хэлцэл болон хувийн тэтгэврийн сангийн эзэмшиж буй хувьцааны санал өгөх эрхийг хэрэгжүүлсэнтэй холбогдох мэдээлэлтэй танилцах, хяналт тавих;
15.9.5.нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлогыг батлах;
15.9.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдийн үйлчилгээг дуусгавар болгох, өөрчлөх;
15.9.7.нэмэлт тэтгэврийн нэрийн дансны үйл ажиллагааг эрхлэх журмыг батлах;
15.9.8.даатгалын гэрээ болон хувийн тэтгэврийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө эсхүл тоног төхөөрөмж хөлслөх гэрээ зэргийг байгуулах зөвшөөрөл олгох;
15.9.9.гүйцэтгэх удирдлагын бүтцийг тодорхойлж батлах, гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг томилох, бусад ажилтныг сонгох, цалин хөлс олгох журмыг батлах;
15.9.10.нэмэлт тэтгэврийн журам батлах, бүртгүүлэх;
15.9.11.хувийн тэтгэврийн сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгох;
15.9.12.энэ хуульд заасан бусад эрх.
16 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРТГЭХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД
16.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРТГЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ ХОРОО БАЙНА.
16.2.ХОРООНООС ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ ЭТГЭЭД ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ, СУРТАЛЧЛАХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АМЛАХЫГ ХОРИГЛОНО.
16.3.ХОРООНД БҮРТГЭГДЭЭГҮЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ, СУРТАЛЧЛАХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АМЛАХЫГ ХОРИГЛОНО.
17 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
17.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТИЙГ ДАРААХ БАРИМТ БИЧГИЙН ХАМТ ХОРООНД ХҮРГҮҮЛНЭ:
17.1.1.хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, шинээр баталсан хувийн тэтгэврийн сангийн дүрэм;
17.1.2.хувийн тэтгэврийн сангийн холбогдох этгээд, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл;
17.1.3.хувийн тэтгэврийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, тэдгээрийн холбогдох этгээд, тэдгээр нь хэрхэн холбогдож байгаа талаар мэдээлэл;
17.1.4.Удирдах зөвлөлийн гишүүдээс итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүрэг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн, хууль тогтоомжоор заасан шаардлагыг биелүүлэхээ баталсан мэдэгдэл;
17.1.5.хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө;
17.1.6.нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлого;
17.1.7.бусад баримт бичиг.
17.2.ЭНЭ ХУУЛИЙН 17.1.2, 17.1.3-Т ЗААСАН МЭДЭЭЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ БҮРД ХОРООНД АЖЛЫН 5 ХОНОГИЙН ДОТОР МЭДЭГДЭЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛНЭ.
17.3.ХОРОО НЬ ЭНЭ ХУУЛИЙН 17.1-Д ЗААСАН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСНААС ХОЙШ АЖЛЫН 45 ХОНОГИЙН ДОТОР ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗСЭН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ БИЧГИЙГ ИРҮҮЛЭХИЙГ ШААРДАХ ЭРХТЭЙ.
17.4.ХОРОО ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ ХЯНАЖ, СҮҮЛИЙН НЭМЭЛТ БАРИМТ БИЧИГ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ АЖЛЫН 60 ХОНОГИЙН ДОТОР ЗААСАН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН ДАГУУ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ. ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХҮСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА АСУУДЛЫГ НЭМЖ ШАЛГАНА.
17.5.ХОРОО ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАНА:
17.5.1.бүрдүүлсэн баримт бичиг нь энэ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангаагүй;
17.5.2.бүрдүүлсэн баримт бичигт гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн ашиг сонирхлыг зөрчих зохицуулалтыг тусгасан, эсхүл ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг тусгаагүй;
17.5.3.хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа нь нэмэлт тэтгэврийн хөрөнгийг ил тод, найдвартай, аюулгүй удирдан зохион байгуулахад эрсдэлтэй гэж үзсэн;
17.6.ХОРОО ЭНЭ ХУУЛИЙН 17.5-Д ЗААСНЫ ДАГУУ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗСАН ТОХИОЛДОЛД ҮНДЭСЛЭЛИЙГ ТУСГАСАН ХАРИУГ ХҮСЭЛТ ГАРГАГЧИД БИЧГЭЭР ХҮРГҮҮЛНЭ.
17.7.ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХОРООНД БҮРТГҮҮЛНЭ.
18 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРТГҮҮЛЭХ
18.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ДАРААХ БАРИМТ БИЧГИЙН ХАМТ ХОРООНД ХҮРГҮҮЛНЭ:
18.1.1.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
18.1.2.гишүүн, ажил олгогчийн төлөх шимтгэлийг хэрхэн тогтоох, төлөх, нэмэлт тэтгэвэр олгох талаар дэлгэрэнгүй тодорхойлсон нэмэлт тэтгэврийн журам;
18.1.3.кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулах гэрээний санал;
18.1.4.гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчтэй байгуулах нэмэлт тэтгэврийн гэрээний загвар, бусад баримт бичгийн загвар;
18.1.5.ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бол аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн нэгдэл, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээдийн жагсаалт болон тэдгээр нь хэрхэн холбогдож байгаа талаар нэмэлт мэдээлэл;
18.1.6.Хорооноос баталсан дүрэм, журамд тодорхойлсон бусад холбогдох баримт бичиг.
18.2.ХОРОО ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВСНААС ХОЙШ АЖЛЫН 30 ХОНОГИЙН ДОТОР ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗСЭН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ БИЧГИЙГ ИРҮҮЛЭХИЙГ ШААРДАХ ЭРХТЭЙ. СҮҮЛИЙН НЭМЭЛТ БАРИМТ БИЧИГ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ АЖЛЫН 20 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭР ГАРГАЖ ХҮСЭЛТ ГАРГАГЧИД МЭДЭГДЭНЭ.
18.3.ХОРОО НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА АСУУДЛЫГ ШАЛГАХ ЭРХТЭЙ.
18.4.ХОРОО НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН БОЛ ҮНДЭСЛЭЛИЙГ ТУСГАСАН ХАРИУГ БИЧГЭЭР ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ХҮРГҮҮЛНЭ.
19 ДҮГЭЭР ЗҮЙЛ.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
19.1.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БОЛНО.
19.2.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ЭНЭ ХУУЛИЙН 19.1-Д ЗААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНЭ ХУУЛЬ, ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ЭРХЭЛНЭ.
19.3.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР БҮРД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМ БАТАЛЖ, ХОРООНД БҮРТГҮҮЛНЭ.
19.4.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР БҮРИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ БУСАД ХӨРӨНГӨӨС ТУСГААРЛАЖ, ТУСДАА ДАНСАНД БАЙРШУУЛЖ, БҮРТГЭНЭ.
19.5.ЭНЭ ХУУЛИЙН 19.4-Т ЗААСАН ХӨРӨНГИЙГ УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС БУСАД БАЙДЛААР БОЛОН ХӨТӨЛБӨРТ ХОЛБОГДОХГҮЙ ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХАД ЗАРЦУУЛАХ, БАТЛАН ДААЛТ ГАРГАХ, БАРЬЦААЛАХЫГ ХОРИГЛОНО.
19.6.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 19.4-Т ЗААСАН ХӨРӨНГИЙГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БҮРЭН ХАРИУЦАЖ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛНА.
19.7.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ОЛОН НИЙТЭД ЭРХ ТЭГШ САНАЛ БОЛГОХ БА НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙНА.
19.8.УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР БҮРД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО БАТАЛЖ, ХОРООНД БҮРТГҮҮЛНЭ.
20 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛГОХ
20.1.ХОРОО ДАРААХ ТОХИОЛДОЛД ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ БУЮУ ДУУСГАВАР БОЛГОНО:
20.1.1.энэ хууль болон эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд бичгээр өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа зөрчсөн
20.1.2.тусгай зөвшөөрөлгүй нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхэлсэн;
20.1.3.энэ хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа эрхэлсэн;
20.1.4.баталгаат өгөөжийн дүнгийн зөрүүг төлөөгүй;
20.1.5.тайланг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, зөрүүтэй тайлагнасан;
20.1.6.нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулаагүй зөрчил илэрсэн;
20.1.7. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн;
20.1.8.хууль тогтоомжид заасан бусад.
20.2.ХОРОО ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛГОХ МЭДЭГДЛИЙГ АЖЛЫН ГУЧААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ҮНДЭСЛЭЛИЙГ ТУСГАН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД БИЧГЭЭР ХҮРГҮҮЛНЭ.
20.3.ХОРОО НЬ ЭНЭ ХУУЛИЙН 20.2-Т ЗААСАН МЭДЭГДЛИЙГ ХҮРГҮҮЛЭХДЭЭ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛГИЙГ ЗОГСООХ ТАЛААР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИД МЭДЭГДЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО.
20.4.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ЭНЭ ХУУЛИЙН 20.2-Т ЗААСАН МЭДЭГДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВСНААС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУ ТАЙЛБАР, ЗӨРЧИЛ, БУСАД АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХОРООНД ХҮРГҮҮЛНЭ.
20.5.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 20.2-Т ЗААСАН МЭДЭГДЭЛ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ АЖЛЫН 10 ХОНОГИЙН ДОТОР ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН ЗӨРЧЛИЙГ АРИЛГААГҮЙ, ХАРИУ ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЭЭГҮЙ, ХҮРГҮҮЛСЭН ХАРИУ ТАЙЛБАР, АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙГ ХОРОО ДУУСГАВАР БОЛГОЖ, ХҮЧИНГҮЙД ТООЦНО.
20.6.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ЭНЭ ХУУЛИЙН 5.1.7-Д ЗААСАН ГИШҮҮН БОЛОН ХОРООНД АЖЛЫН 90 ХОНОГИЙН ӨМНӨ БИЧГЭЭР МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДУУСГАВАР БОЛГОЖ БОЛНО.
20.7.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ЭНЭ ХУУЛИЙН 20.5-Д ЗААСНЫ ДАГУУ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН, 20.6-Д ЗААСНЫ ДАГУУ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСЭН ӨДРӨӨС ЭХЛЭН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ХИЙЛГЭЖ, ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
20.8.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН БҮХ ХӨТӨЛБӨР НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОРОО ХҮЧИНГҮЙ БОЛГОНО.
20.9.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРМЫГ ХОРОО БАТАЛНА.
21 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛГОХ ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
21.1.ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙГ ХОРОО ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН БОЛ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ БҮРТГЭЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ДУУСГАВАР БОЛГОСОН ӨДРӨӨС ХОЙШ НЭМЖ ШИМТГЭЛ АВАХЫГ ЗОГСООЖ, ШИНЭЭР ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХГҮЙ.
21.2.ХОРОО КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИД МЭДЭГДЭЖ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛГИЙГ ЗОГСООНО.
21.3.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ЭРХ БАРИХ БАЙГУУЛЛАГА НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА:
21.3.1.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөтөлбөрийг дуусгавар болгох мэдэгдэл өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүх актив болон пассивийг тусгасан тайлан тэнцлийг гаргаж Хороонд хүргүүлж, бүх гишүүдэд мэдэгдэx;
21.3.2.тайлан тэнцлээр гишүүдийн бүх хадгалагдсан эрхийн төлбөрийг бүрэн барагдуулах хөрөнгө хангалттай бол өөр нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт дансаа шилжүүлэх боломжийг гишүүдэд нэн даруй олгох;
21.3.3.гишүүдийн хадгалагдсан эрхийн бүх төлбөрийг бүрэн барагдуулах хөрөнгө хангалтгүй бол, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөтөлбөрийг дуусгавар болгох хүсэлтийг тайлан тэнцлийн хамт Хороонд шийдвэрлүүлэхээр хүргүүлж, энэ тухай бүх гишүүдэд мэдэгдэx;
21.3.4.татан буулгах саналд ажил олгогчоос төлөгдөөгүй шимтгэлийг энэ хуульд заасны дагуу татан төвлөрүүлэхэд авч хэрэгжүүлсэн бүх арга хэмжээний дэлгэрэнгүйг тусгасан байх;
21.3.5.Хорооноос зөвшөөрсөн тохиолдолд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
21.4.ЭНЭ ХУУЛИЙН 21.3.5-Д ЗААСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАТАН БУУЛГАХ ЯВЦ БҮРЭН ДУУСАХ ХҮРТЭЛ ЭСХҮЛ АКТИВ, ПАССИВ НЬ БУСАД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ШИЛЖИХ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
22 ДУГААР ЗҮЙЛ.ТАТАН БУУЛГАХ КОМИСС
22.1.ХОРОО ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДУУСГАВАР БОЛГОСОН ТОХИОЛДОЛД ТАТАН БУУЛГАХ КОМИСС ТОМИЛНО.
22.2.ХОРООНООС ТОМИЛСОН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ХОЛБОГДОХ ЭТГЭЭД, АЖИЛТАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН УДИРДЛАГА, АЖИЛТАН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ХОЛБОГДОХ ЭТГЭЭДИЙГ ТОМИЛОХГҮЙ
22.3.ТАТАН БУУЛГАХ КОМИСС НЬ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ БОЛНО.
22.4.ТАТАН БУУЛГАХ КОМИСС, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ХОРООНООС УРЬДЧИЛАН ЗӨВШӨӨРӨЛ АВСНЫ ДАГУУ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН АКТИВ, ПАССИВИЙГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ БҮРТГЭГДСЭН ӨӨР НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ШИЛЖҮҮЛЖ БОЛНО.
22.5.ЭНЭ ХУУЛИЙН 22.4-Т ЗААСАН ТОХИОЛДОЛД ГИШҮҮДЭД 30 ХОНОГИЙН ӨМНӨ БИЧГЭЭР БОЛОН БИЕЧЛЭН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ.
22.6.ТАТАН БУУЛГАХ КОМИСС ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧААС ТӨЛӨХ ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХДАА ДАРААХ ДАРААЛЛЫГ БАРИМТАЛНА:
22.6.1.гишүүдэд олгох бүх өр төлбөр;
22.6.2.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл;
22.6.3.албан татвар;
22.6.4.кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компаний үйлчилгээний төлбөр;
22.6.5.татан буулгах комиссын үйл ажиллагааны зардал;
22.6.6.бусад өр төлбөр.
22.7.ТАТАН БУУЛГАХ КОМИСС НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ОРЛОГО НЬ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАХАД ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛ ДАРААЛЛЫН ЭХНИЙ ТӨЛБӨРИЙГ БҮРЭН БАРАГДУУЛСНЫ ДАРАА ТҮҮНИЙ ДАРААГИЙН НЭХЭМЖЛЭЛИЙН  ШААРДЛАГЫГ ХАНГАНА.
22.8.НЭГ ДАРААЛАЛД ОРСОН ХЭД ХЭДЭН ТӨЛБӨРИЙГ НЭГЭН ЗЭРЭГ БАРАГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛ ТУХАЙН ТӨЛБӨР БҮРИЙН ХЭМЖЭЭНД ХУВЬ ТЭНЦҮҮЛЭХ ЗАМААР НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАНА.
22.9.ТАТАН БУУЛГАХ КОМИСС НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ТУХАЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН АЖИЛ ОЛГОГЧИД БУЦААН ОЛГОХЫГ ХОРИГЛОНО.
22.10.ГИШҮҮДЭД ОЛГОХ БҮХ ӨР ТӨЛБӨРИЙГ БҮРЭН БАРАГДУУЛСНЫ ДАРАА ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХӨРӨНГӨ ҮЛДСЭН БОЛ ТАТАН БУУЛГАХ КОМИСС ГИШҮҮДЭД ХУВААРИЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАН ХОРООНД БАТЛУУЛАХААР ХҮРГҮҮЛНЭ.
22.11.ЭНЭ ХУУЛЬ НЬ ТАТАН БУУЛГАХ КОМИСС, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ, АЖИЛ ОЛГОГЧ, КАСТОДИАН, ЭСХҮЛ ТЭДГЭЭРИЙН ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БУЮУ НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭСРЭГ НЭХЭМЖЛЭЛ, ГОМДОЛ ГАРГАХ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ.
22.12.ТАТАН БУУЛГАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ, ТАТАН БУУЛГАХ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ДҮРЭМ, ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ЖУРМЫГ ХОРОО БАТАЛНА.
23 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА, МАРКЕТИНГ
23.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БҮХ МАРКЕТИНГ БОЛОН ЗАР СУРТАЛЧИЛГААНД ҮНЭН ЗӨВ, ОЙЛГОМЖТОЙ ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА.
23.2.ХОРООНООС ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ, ХОРООНД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД “ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН”, “УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ”, “НЭМЭЛТ ТЭТГЭВЭР” ГЭСЭН ҮГТЭЙ, ЭСХҮЛ ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛД САНАЛ БОЛГОХ, СУРТАЛЧЛАХЫГ ХОРИГЛОНО.
23.3.ХОРОО ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХИЙХ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН МАРКЕТИНГ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ УДИРДАМЖИЙГ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН БАТАЛЖ, МӨРДҮҮЛНЭ.
23.4.ХОРОО ЭНЭ ЗҮЙЛД ЗААСНЫГ ЗӨРЧСӨН, ҮНЭН ЗӨВ БУС, ТӨӨРӨГДҮҮЛСЭН АГУУЛГАТАЙ МАРКЕТИНГ БОЛОН ЗАР СУРТАЛЧИЛГАА ТҮГЭЭСЭН ТОХИОЛДОЛД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ, ЭНЭ ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ
24 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ
24.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВХӨН ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН НӨХЦӨЛИЙН ДАГУУ, ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ.
24.2.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ГҮЙЦЭТГЭНЭ
24.3.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН БУСАД АСУУДЛААС ҮҮДЭЛТЭЙ АЛДАГДЛЫГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БҮРЭН ХАРИУЦАЖ, ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ХАМГААЛНА.
24.4.ХОРОО НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ДҮРМИЙГ БАТАЛНА.
24.5.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛ, ТУХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНГИЛАЛД ХИЙЖ БОЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООЖ БУЙ БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ҮНЭЛГЭЭНИЙ АНГИЛАЛД ҮНДЭСЛЭН ТОГТООНО.
24.6.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ХОРООНООС БАТАЛСАН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭРСДЛИЙН УДИРДЛАГА, ДОТООД ХЯНАЛТЫН НЭГЖТЭЙ БАЙНА.
25 ДУГААР ЗҮЙЛ.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
25.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА:
25.1.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангах;
25.1.2.хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх,
25.1.3.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн аюулгүй байдалд нийцсэн ашгийн дээд хэмжээг эрэлхийлэх;
25.1.4.Хорооноос баталсан актив, пассив, хөрвөх чадварын харьцааг хангах.
26 ДУГААР ЗҮЙЛ.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫН ХУРААНГУЙ БОЛОВСРУУЛАХ
26.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ЭНЭ ЗҮЙЛИЙН 25.1-Д ЗААСАН ШААРДЛАГА, ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭН ДАРААХ АГУУЛГЫГ ТУСГАСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫН ХУРААНГУЙГ БОЛОВСРУУЛНА:
26.1.1.энэ хуулийн нөхцөл шаардлагыг хангах арга хэрэгсэл;
26.1.2.Хорооноос тогтоосон нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж болох хөрөнгийн төрөл, тухайн хөрөнгийн ангилалд хийж болох дээд хязгаар, тухайн хөрөнгийн ангиллын нэг этгээдэд эсхүл холбоотой бүлэг этгээдэд хийж болох дээд хязгаар;
26.1.3.хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах журам;
26.1.4.эрсдэлийн удирдлагын бодлогод туссан хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх, удирдах, хянах журам;
26.1.5.хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах аргачлал.
26.2.ХОРООНООС ТОГТООСОН ЖУРМЫН ДАГУУ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БОЛОН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГЫГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ШИНЭЭР ХАМРАГДАЖ БУЙ ГИШҮҮНД ТАНИЛЦУУЛНА. БОДЛОГОД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ГИШҮҮНД ТУХАЙ БҮР МЭДЭГДЭНЭ.
27 ДУГААР ЗҮЙЛ.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНГИЛАЛ
27.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ХОРООНООС ТОГТООСОН ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙН ДЭЭД ХЯЗГААРТ БАГТААН ДАРААХ ХӨРӨНГИЙН АНГИЛАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БОЛНО
27.1.1.хөрөнгө байршуулах үед албадлагын болон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авагдаагүй, Төв банкнаас тавьсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан банкны мөнгөн хадгаламж, хадгаламжийн сертификат, үнэт цаас;
27.1.2.Монгол Улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас, Засгийн газрын баталгаа бүхий аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэн гаргасан үнэт цаас, Төв банкны үнэт цаас;
27.1.3.Хороонд бүртгэлтэй, нийтэд санал болгон, Монгол Улсын аж ахуйн нэгжээс гаргасан үнэт цаас (хувьцаа, бонд, нэгж эрх гэх мэт), үүнд тухайн үнэт цаас нь Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн биржид арилжаалагддаг байх;
27.1.4.Хорооноос зөвшөөрсөн бусад.
27.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ХОРООНООС ТОГТООСОН ГАДААД УЛСЫН ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОЛОН УЛСЫН ДАРААХ ХӨРӨНГИЙН АНГИЛАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БОЛНО:
27.2.1.хөрөнгө байршуулах үед ямар нэгэн албадлагын арга хэмжээ, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх ажиллагаа хийгдээгүй, оршин байгаа улсын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй, А+ зэрэглэлийн банкны мөнгөн хадгаламж, хадгаламжийн сертификат;
27.2.2.гадаад улсын засгийн газраас гаргасан ААА зэрэглэлийн үнэт цаас;
27.2.3.гадаад улсын засгийн газраас баталгаа өгсөн орон нутгийн засаг захиргаанаас гаргасан ААА зэрэглэлийн үнэт цаас;
27.2.4.тухайн гадаад улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллагад бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй санал болгосон, хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих эрхтэй, тухайн улсын үнэт цаасны зохицуулах байгууллагын тогтмол хяналтанд байдаг аж ахуйн нэгжийн гаргасан үнэт цаас;
27.2.5.гадаад улсын холбогдох зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авсан хамтын хөрөнгө оруулалтын сан;
27.2.6.Хорооноос зөвшөөрсөн бусад.
27.3.ХОРОО НЭГ ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ, ТҮҮНИЙ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ХУВЬЦАА, БОНД БОЛОН НИЙТ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСАНД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ЭЗЭМШИЖ БОЛОХ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООНО. ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН ҮНЭТ ЦААСАНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙ.
27.4.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НИЙТ ХӨРӨНГИЙН 90 ХҮРТЭЛ ХУВИЙГ ДОТООДЫН, 10 ХҮРТЭЛ ХУВИЙГ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНГИЛАЛД ХОРООНООС ТОГТООСОН ХӨРӨНГИЙН ДЭЭД ХЯЗГААРТ БАГТААН ТӨРӨЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛНА.
28 ДУГААР ЗҮЙЛ.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОХ
28.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨР ДАРААХ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО:
28.1.1.үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад арилжаалагддаггүй эсхүл хаалттай хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл;
28.1.2.хууль тогтоомжийн дагуу бусдад шилжүүлж үл болох хөрөнгө;
28.1.3.үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.7-д заасан үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
28.1.4.эртний эдлэл, урлагийн бүтээл, зоос, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, тэдгээртэй адилтгах хөрөнгө зэрэг үнэлгээ нь тодорхойгүй, зохицуулалттай зах зээлд бүртгэгдээгүй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө;
28.1.5.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, урт хугацааны даатгагчийн удирдах албан тушаалтны аливаа хөрөнгө, мөн хөрөнгө оруулалтын менежментийн компани буюу кастодианы нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээдийн аливаа хөрөнгө;
28.1.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани, хөрөнгийн кастодиан, тэдгээрийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн гаргасан үнэт цаас, мөн ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд ажил олгогчийн гаргасан үнэт цаас;
28.1.7.Хорооноос хориглосон бусад.
28.2.ДАРААХ ЭТГЭЭДЭД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨР АЛИВАА ТӨРЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, БАТАЛГАА, БАТЛАН ДААЛТ ГАРГАХЫГ ХОРИГЛОНО:
28.2.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодиан;
28.2.2.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани;
28.2.3.хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, урт хугацааны даатгагчийн удирдах албан тушаалтан;
28.2.4.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд ажил олгогчийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсхүл холбоотой этгээд болон бусад.
28.3.ХОРОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНГИЛАЛ, ХУВЬ ХЭМЖЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БУСАД АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛСАН ЖУРАМ БАТАЛНА.
29 ДҮГЭЭР ЗҮЙЛ.КАСТОДИАН БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТУСГААРЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС ЗАЙЛСХИЙХ
29.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХОЛБОГДОХ ЭТГЭЭД КАСТОДИАН БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ.
30 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН КАСТОДИАН
30.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН НЭГ КАСТОДИАНИЙГ ТОМИЛЖ, КАСТОДИАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛНА
30.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН КАСТОДИАН ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛНЭ:
30.2.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулсан үнэт цаас, хадгаламжийн сертификатийг хадгалах, бусад холбогдох бүх гүйлгээг бүртгэх ;
30.2.2.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид энэ хуульд заасан үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өдөр тутамд, цахим хэлбэрээр шаардлагатай бүх мэдээллийг өгөх;
30.2.3.нэмэлт тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой худалдан авах, борлуулах, бусад хэлцэл нь энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогод нийцэж байгаа эсэхт хяналт тавих;
30.2.4.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хувийн тэтгэврийн сангаас өгсөн зааварчилгааг биелүүлэх;
30.2.5.нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхт хяналт тавих, зөрчил гарсан тохиолдолд кастодианы гэрээнд заасан мэдэгдэл өгөх журмын дагуу хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид мэдэгдэх;
30.2.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа эсэхт хяналт тавих;
30.2.7.кастодианы гэрээнд заасан үүрэг хариуцлага болон Хорооноос баталсан бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангах.
30.3.ГЭРЭЭ БАЙГУУЛСАН КАСТОДИАН ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 48 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ЭРХ, ҮҮРГИЙГ ЭДЛЭХ БА ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ БАЙНА.
30.4.КАСТОДИАН НЬ НЭГЭЭС ДЭЭШ ТООНЫ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД КАСТОДИАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ БА НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР БҮРИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ТУС ТУСАД НЬ, МӨН КАСТОДИАНЫ ХӨРӨНГӨӨС ТУСГААРЛАСАН БАЙНА.
30.5.КАСТОДИАН НЬ ХОРООНЫ ШАЛГУУРТ НИЙЦСЭН, КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭГҮЙ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН НӨХЦӨЛ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙНА.
30.6.КАСТОДИАНТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭР ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН КАСТОДИАНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХЫГ ХОРИГЛОНО.
30.7.КАСТОДИАН НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ӨӨРИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ҮҮРГИЙГ ЗӨРЧВӨЛ ЭНЭ ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.
31 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН КАСТОДИАНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ
31.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН КАСТОДИАН, ТҮҮНИЙ ХОЛБОГДОХ ЭТГЭЭДЭД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО:
31.1.1.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээ үзүүлэх;
31.1.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, эсхүл ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд тухайн ажил олгогчийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсхүл холбогдох этгээд байх;
31.1.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний холбогдох этгээд, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд тухайн ажил олгогчид зээл олгох, зээл авах.
32 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН КАСТОДИАНТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
32.1.КАСТОДИАНЫ ГЭРЭЭГЭЭР ДАРААХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА:
32.1.1.кастодианы эрх, үүрэг, хариуцлага;
32.1.2.үүрэг гүйцэтгэх хугацаа;
32.1.3.кастодианд төлөх хөлсийг тогтоож кастодианы зардал, төлбөрийг кастодиан үйлчилгээнд хамрагдсан хөрөнгийн хэдэн хувиар тооцох журам;
33 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
33.1.ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН, КАСТОДИАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН, КАСТОДИАН ДАМПУУРСАН ЭСХҮЛ ТАТАН БУУГДСАН БОЛ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА:
33.1.1.кастодианд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж Хороонд энэ тухай нэн даруй мэдэгдэх;
33.1.2.шинэ кастодианыг яаралтай томилох.
33.2.ЭНЭ ХУУЛИЙН 33.1.1, 33.1.2-Т ЗААСАН АРГА ХЭМЖЭЭГ ЯАРАЛТАЙ АВААГҮЙ ТОХИОЛДОЛД ХОРООНООС КАСТОДИАНЫГ ӨӨРЧЛӨХИЙГ ДААЛГАНА.
33.3.ХОРОО НЬ КАСТОДИАНЫ БҮТЭЦ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН НОЦТОЙ ДОГОЛДЛЫН ТАЛААР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, ТӨВ БАНКАНД НЭН ДАРУЙ МЭДЭГДЭНЭ. ХАРИН ТӨВ БАНК КАСТОДИАНЫ НОЦТОЙ ДОГОЛДЛЫН ТАЛААР МЭДВЭЛ ХОРОО, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД МЭДЭГДЭНЭ.
33.4.КАСТОДИАНЫГ ӨӨРЧЛӨХДӨӨ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХЭЭР ТООЦОЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
33.5.КАСТОДИАНТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛСОН БОЛ КАСТОДИАН ӨӨРИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТАД БАЙСАН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ БОЛОН БҮХ БАРИМТ БИЧГИЙГ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН КАСТОДИАНД АНХ БАЙГУУЛСАН КАСТОДИАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНД ЗААСАН ХУГАЦААНД ЭСХҮЛ ТАЛУУДЫН ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН ХУГАЦААНЫ ДОТОР ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ.
33.6.ЭНЭХҮҮ ХУУЛИЙН 33.5-Д ЗААСАН БАРИМТ БИЧИГ БОЛОН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ БҮРЭН ШИЛЖИХ ХҮРТЭЛ КАСТОДИАН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ГҮЙЦЭТГЭНЭ.
33.7.КАСТОДИАН НЬ ЭНЭ ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ЭСХҮЛ ЗӨРЧИХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗСЭН, ЭСХҮЛ ГИШҮҮНИЙ АШИГ СОНИРХОЛД ЭРСДЭЛ ҮҮСГЭСЭН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЛИЙГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, ХОРООНД НЭН ДАРУЙ МЭДЭГДНЭ.
33.8.ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ КАСТОДИАН ҮЙЛЧИЛГЭЭНД БАЙРШУУЛСАН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ НЬ КАСТОДИАНЫ ХӨРӨНГӨД ТООЦОГДОХГҮЙ БӨГӨӨД КАСТОДИАНТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ, ДАМПУУРЛЫН ХЭРЭГ, ЭВЛЭРЭЛ ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД АЖИЛЛАГААНД ХАМААРАХГҮЙ.
34 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ
34.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИАР ИТГЭМЖЛЭН УДИРДУУЛНА. НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 27.1.1, 27.1.2-Т ЗААСАН ХӨРӨНГИЙН АНГИЛАЛД ХОРООНООС ТОГТООСОН ДЭЭД ХЯЗГААРТ БАГТААН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ИТГЭМЖЛЭН УДИРДАЖ БОЛНО.
34.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ НЭГ БОЛОН ХЭД ХЭДЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙГ СОНГОЖ БОЛНО.
34.3.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ИТГЭМЖЛЭН УДИРДАНА.
34.4.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД БОЛОХЫН ХУВЬД ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ БОЛОХ БА ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 40 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ЭРХ, ҮҮРГИЙГ ЭДЭЛНЭ.
34.5.МОНГОЛ УЛСАД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ НЬ ХОРООНООС ОЛГОСОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙНА.
34.6.ИТГЭМЖЛЭН УДИРДАХ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН ХӨРӨНГӨД ТООЦОГДОХГҮЙ БӨГӨӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ, ДАМПУУРЛЫН ХЭРЭГ, ЭВЛЭРЭЛ ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД АЖИЛЛАГААНД ХАМААРАХГҮЙ.
34.7.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ӨМНӨӨС ХУВЬЦААНД НОГДОХ САНАЛЫН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ЗӨВХӨН ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА
34.8.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ ЭНЭ ХУУЛИЙН 34.7-Д ЗААСНААР САНАЛ ӨГӨХДӨӨ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД МЭДЭГДЭХ БА ӨГСӨН САНАЛАА ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛОХЫГ НОТОЛНО.
34.9.ХОРОО НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ УДИРДАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 38.9-Д ЗААСАНТАЙ НИЙЦҮҮЛЭН БАТАЛНА.
35 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИД ТАВИГДАХ ШАЛГУУР
35.1.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ НЬ ДАРААХ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА:
35.1.1.албадлагын ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, хүчингүй болгоогүй байх
35.1.2.кастодиан, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд тухайн ажил олгогчийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсхүл холбогдох этгээд биш байх.
35.2.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ НЬ КАСТОДИАН, ТҮҮНИЙ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД, НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХОЛБООТОЙ ЭТГЭЭДЭД, ЭСХҮЛ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХУВЬД АЖИЛ ОЛГОГЧ ЗЭРЭГ ЭТГЭЭДЭД ЗЭЭЛ ОЛГОХ, ТЭДГЭЭРЭЭС ЗЭЭЛ АВАХЫГ ХОРИГЛОНО.
36 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
36.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИТАЙ ДАРААХ АГУУЛГЫГ ТУСГАСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛНА:
36.1.1.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага;
36.1.2.хувьцааны саналын эрхийг хэрэгжүүлэх зааварчилгаа;
36.1.3.хөрөнгө оруулалтын менежментийн компанид төлөх хөлсийг тогтоож, түүний зардал, төлбөрийг хөрөнгө оруулалтын менежментийн удирдаж буй нэмэлт тэтгэврийн хөрөнгийн хэдэн хувиар тооцоолох аргачлал;
36.1.4.холбогдох хууль тогтоомжид заасан бусад.
36.2.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨВХӨН СОНГОГДСОН КАСТОДИАНААР ДАМЖУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗААНА.
37 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
37.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ХАМГААЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХУУЛЬД ЗААСАН БУСАД ШААРДЛАГЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ НЬ ДАРААХ ТОХИОЛДОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА:
37.1.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах зах зээлийн дундаж үнэд өөрчлөлт орох;
37.1.2.гадаад валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран нэмэлт тэтгэврийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын өгөөжид өөрчлөлт орох;
37.1.3.хөрөнгө оруулалт хийсэн этгээдийн байгууллагын бүтэц болон эдийн засгийн харилцаанд өөрчлөлт орох;
37.1.4.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн шууд хянах боломжгүй аливаа бусад нөхцөл байдал үүсэх.
37.2.ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН ӨДӨР, ЭСХҮЛ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ТУХАЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСНИЙГ ТОГТООСОН ӨДРИЙН АЛЬ СҮҮЛИЙН ӨДРӨӨС ХОЙШ 3 САР ХҮРТЭЛ ХУГАЦААНЫ ДОТОР ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА.
38 ДУГААР ЗҮЙЛ.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
38.1.ХОРОО ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ, КАСТОДИАНД ДАРААХ НӨХЦӨЛД ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВНА:
38.1.1.энэ хууль эсхүл бусад хууль тогтоомж, зааварчилгаа, бичгэн үүрэг даалгаврыг зөрчсөн;
38.1.2.тайлагнах хугацаа хэтрүүлсэн эсхүл буруу, эсхүл худал мэдээлсэн;
38.1.3.Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн.
38.2.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ҮҮРЭГ ЗӨРЧСӨНӨӨР НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХОХИРОЛ УЧИРСАН БОЛ ХОЛБОГДОХ ЭТГЭЭДЭЭР УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ
ТАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР ХООРОНД ШИЛЖИХ, ДУУСГАВАР БОЛГОХ
39 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГИШҮҮН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР ХООРОНД ШИЛЖИХ
39.1.ТЭТГЭВРИЙН ЖУРАМ, ГЭРЭЭНД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН ТАЛААР ТУСГАНА.
39.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН НЬ ХАДГАЛАГДСАН ЭРХ ҮҮССЭН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨ АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААГАА ДУУСГАВАР БОЛГОСНООР, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ТАТАН БУУГДСАН ТОХИОЛДОЛД ХОРООНЫ БАТАЛСАН ЖУРМЫН ДАГУУ ШИЛЖҮҮЛЖ БОЛНО.
39.3.ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН НЬ ШИЛЖИХ ЭРХТЭЙ БАЙНА.
39.4.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН НЬ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА ДУУСГАВАР БОЛСНООР ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСЫГ АЖИЛ ОЛГОГЧИЙН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ХАДГАЛАН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, ШИЛЖҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛГОХ ЭРХТЭЙ.
39.5.ГИШҮҮН ӨӨРИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЭХ БОЛ ЭНЭ ТАЛААР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД БИЧГЭЭР МЭДЭГДЭЖ, ШИЛЖҮҮЛЭН АВЧ БАЙГАА ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД МӨН ХУУЛБАРЫГ ХҮРГҮҮЛНЭ.
39.6.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮНЧЛЭЛ НЬ ЭНЭ ЗҮЙЛИЙН 39.5-Д ЗААСНААР МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСНЭЭС ХОЙШ АЖЛЫН 10 ХОНОГИЙН ДАРАА ДУУСГАВАР БОЛНО.
39.7.ЭНЭ ХУУЛИЙН 39.6-Д ЗААСАН ХУГАЦААНЫ ДОТОР ШИЛЖҮҮЛСЭН, ШИЛЖҮҮЛЭН АВЧ БУЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НАРЫН ХООРОНД МӨНГӨН ШИЛЖҮҮЛЭГ ХИЙГДЭНЭ. ШИЛЖҮҮЛЖ БУЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ШИЛЖҮҮЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГАРСАН ЗАХИРГААНЫ ЗАРДЛЫГ СУУТГАХ БОЛ ХОРООНООС ТОГТООСОН ХЭМЖЭЭГЭЭР ТООЦНО.
39.8.ШИЛЖИХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГИШҮҮНИЙ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД АЖЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР ДУУСГАВАР БОЛТОЛ ХУРИМТЛАГДСАН НИЙТ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛНЭ. ГИШҮҮН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨ ӨӨР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ЭНЭ ХУУЛИЙН ДАГУУ ШИЛЖҮҮЛЭХЭД АЛИВАА ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ.
39.9.ШИЛЖҮҮЛСЭН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ШИЛЖҮҮЛЭН АВЧ БАЙГАА ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ГИШҮҮНИЙ НЭР ДЭЭР ҮҮССЭН ХУРИМТЛАЛ, ТУХАЙН ГИШҮҮНИЙ НЭР ДЭЭР ХҮЛЭЭН АВСАН АЛИВАА ТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭГДЭНЭ.
39.10.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ХООРОНД ГИШҮҮН ШИЛЖИХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ХОРОО БАТАЛНА.
40 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ
40.1.ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ ДАРААХ ТОХИОЛДОЛД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДУУСГАВАР БОЛГОНО:
40.1.1.энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу шилжсэн;
40.1.2.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан төрлөөр бүрэн авч дууссан;
40.1.3.гишүүн, эрх залгамжлагч, өвлөгч нас барсан;
40.1.4.хуульд заасан бусад.
40.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙСАН ГИШҮҮН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА ДУУСГАВАР БОЛСНООР ЭДЛЭХ ЭРХИЙГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМ, ГЭРЭЭНД ЗААНА.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ
41 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЭРХ ҮҮСЭХ, ТӨРӨЛ, ОЛГОХ НӨХЦӨЛ
41.1.ГИШҮҮН ХОЛБОГДОХ ХУУЛЬД ЗААСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН НАСАНД ХҮРСЭН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР БҮРЭН АЛДСАН НӨХЦӨЛД НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЭРХ ҮҮСНЭ.
41.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЭРХТЭЙ ГИШҮҮН ДАРААХ ТӨРЛИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН АЛЬ НЭГИЙГ, ЭСХҮЛ ХОСЛУУЛАН ЗӨВХӨН 1 УДАА СОНГОНО:
41.2.1.нэг удаагийн тэтгэвэр;
41.2.2.хуваарьт тэтгэвэр;
41.2.3.насан туршийн тэтгэвэр.
41.3.НЭГ УДААГИЙН ТЭТГЭВРИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМ, ГЭРЭЭНД ЗААЖ БОЛОХ БА НИЙТ ДҮНГЭЭР ЭСХҮЛ ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛЫН ТОДОРХОЙ ХУВИАР ТОГТООНО. ТАЙЛБАР: “НЭГ УДААГИЙН ТЭТГЭВЭР” ГЭЖ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСНААС ГИШҮҮНД НЭГ УДАА ОЛГОХ МӨНГӨН ДҮНГ ХЭЛНЭ.
41.4.ГИШҮҮНД ХУВААРЬТ ТЭТГЭВРИЙГ 10 ХҮРТЭЛ ЖИЛИЙН ХУГАЦААНД ОЛГОХ БА АРГАЧЛАЛЫГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМ, ГЭРЭЭНД ЗААНА. ТАЙЛБАР: “ХУВААРЬТ ТЭТГЭВЭР” ГЭЖ ГИШҮҮНД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ТОДОРХОЙ ХУВААРИЙН ДАГУУ ТОГТСОН ДҮНГЭЭР ТЭНЦҮҮ ОЛГОХ МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ХЭЛНЭ.
41.5.НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭРТ ХАМРАГДАХАД ШААРДАГДАХ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХАДГАЛАГДСАН ЭРХИЙН ДООД ХЯЗГААРЫГ ТЭТГЭВРИЙН ЖУРАМ, ГЭРЭЭГЭЭР ТОГТООНО. ТАЙЛБАР: “НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭР” ГЭЖ ГИШҮҮНИЙ ТЭТГЭВРИЙН НАСНААС ХОЙШ НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВАХ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛД ҮНДЭСЛЭН ТООЦОЖ, НАС БАРАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД САР БҮР ОЛГОХ МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ХЭЛНЭ.
41.6.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН НЬ НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭР САНАЛ БОЛГОХ БОЛ УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛНА.
41.7.ГИШҮҮН БУСАД НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭР ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭЭС ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР ТОХИРОЛЦОЖ БОЛНО.
42 ДУГААР ЗҮЙЛ.ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИД НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ
42.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХДЭЭ ГИШҮҮНИЙГ ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧАА НЭРЛЭХ БОЛОМЖООР ХАНГАНА. ГИШҮҮН НЬ ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧАА ӨӨРЧЛӨХ ЭРХТЭЙ.
42.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 42.1-Д ЗААСАН ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧААС НАСАНД ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН БОЛ ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ, ГАДААД УЛСЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН БОЛ ТУХАЙН ХҮНИЙ ПАСПОРТЫН ХУУЛБАРЫГ ГАРГУУЛАН АВНА.
42.3.ХАДГАЛАГДСАН ЭРХ НЬ ҮҮССЭН, ТЭТГЭВРИЙН ТӨЛБӨР АВААГҮЙ ГИШҮҮН НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИД ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ҮҮССЭН ХАДГАЛАГДСАН ЭРХИЙН ҮНИЙН ДҮНГИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЖ, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИЙН ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЭХ ЭСХҮЛ НЭГ УДААГИЙН ТЭТГЭВЭР ХЭЛБЭРЭЭР АВАХ СОНГОЛТ ОЛГОНО.
42.4.ГИШҮҮН НЬ ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИЙГ НЭРЛЭЭГҮЙ, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ӨВЛӨГЧИД ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ҮҮССЭН ХАДГАЛАГДСАН ЭРХИЙН ҮНИЙН ДҮНГИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЖ, ӨВЛӨГЧИЙН ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЭХ ЭСХҮЛ НЭГ УДААГИЙН ТЭТГЭВЭР ХЭЛБЭРЭЭР АВАХ СОНГОЛТ ОЛГОНО.
42.5.ГИШҮҮН ХУВААРЬТ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛСЭН БОЛ ҮЛДЭГДЭЛ ТЭТГЭВРИЙГ ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИД ОЛГОНО.
42.6.ГИШҮҮН НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛСЭН БОЛ ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИД ОЛГОХ ТЭТГЭВРИЙГ ДААТГАЛЫН КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНД ТОДОРХОЙЛСНООР ОЛГОНО.
42.7.ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИЙГ НЭРЛЭЭГҮЙ БОЛ ТӨЛБӨРИЙГ ӨВЛӨГЧИД ОЛГОНО.
42.8.ГИШҮҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ.
42.9.ЭНЭ ХУУЛИЙН 42.8 БОЛОН ГИШҮҮН НЬ ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИЙГ НЭРЛЭЭГҮЙ, ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧ БАЙХГҮЙ БОЛ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ХУРИМТЛАГДСАН ХӨРӨНГИЙГ ИРГЭНИЙ ХУУЛИЙН 505, 531 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ ТӨРИЙН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛНЭ.
43 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
43.1.ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВАХАД ДООР ДУРЬДСАН БАРИМТ БИЧГИЙГ ЦААСАН ЭСХҮЛ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БҮРДҮҮЛЖ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ӨГНӨ:
43.1.1.тэтгэврийн төрлийг сонгож, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн баталсан маягтын дагуу гаргасан хүсэлт;
43.1.2.гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн иргэний үнэмлэх, албан татвар төлөгчийн дугаар;
43.1.3.тэтгэвэр хүлээн авах банкны нэр, дансны дугаар;
43.1.4.эрх залгамжлагч нэрлэгдээгүй тохиолдолд өвлөгч, эсхүл өвлөгчийг тогтоосон баримт бичиг;
43.1.5.шаардлагатай тохиолдолд гишүүний хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг нотлох баримт бичиг;
43.1.6.хуульд заасан бусад.
44 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ, ӨРГӨДӨЛ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА
44.1.ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ, ХҮСЭЛТ ГАРГАСНААС ХОЙШ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ АЖЛЫН 10 ХОНОГИЙН ДОТОР НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙГ ТООЦОЖ, СОНГОСОН АРИЛЖААНЫ БАНКНЫ ДАНСАНД БЭЛЭН БУСААР ОЛГОНО.
44.2.ГИШҮҮН НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭР АВАХААР ТОХИРСОН, ТЭТГЭВРИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД НЭМЭЛТ ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ БОЛ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 44.1-Д ЗААСАН ХУГАЦААГ 30 ХҮРТЭЛ ХОНОГООР СУНГАЖ, ЭНЭ ТУХАЙ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИД МЭДЭГДЭНЭ.
44.3.ЭНЭ ЗҮЙЛД ЗААСАН ХУГАЦААНД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ БОЛ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ ДОТООД НЭГЖИД ГОМДОЛ ГАРГАХ ЭРХТЭЙ БӨГӨӨД ХЭРЭВ ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ХОРООНД ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ГОМДОЛ ГАРГАХ ЭРХТЭЙ.
44.4.ЭНЭ ХУУЛИЙН 43 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН БАРИМТ БИЧГИЙГ ЦАХИМААР БҮРДҮҮЛЖ БОЛНО.
44.5.ХОРОО ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧААС ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИД НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ТОГТООХ, ОЛГОХ, БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЭХ, ХЯНАХ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРАМ БАТАЛНА.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ, ТАЙЛАГНАЛ
45 ДУГААР ЗҮЙЛ.НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ
45.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН БҮХ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ТОГТМОЛ ХӨТӨЛНӨ.
45.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ БОЛОН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР БҮРИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ НЬ ТУСДАА БАЙХ БӨГӨӨД НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХИЙГДЭНЭ.
45.3.ХОРОО НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЖУРМЫГ БАТАЛНА.
46 ДУГААР ЗҮЙЛ.АУДИТ
46.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС БҮРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ӨДРИЙГ ТОГТООЖ ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙЛГЭНЭ. ҮНЭЛГЭЭГ ӨДРӨӨР ЭСХҮЛ САРААР ТООЦОЖ ГАРГАНА.
46.2.ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХОРООНЫ ЗӨВШӨӨРСӨН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА АУДИТЛАН, МОНГОЛ УЛСЫН БОЛОН ОЛОН УЛСЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ, ХОРООНООС ТУХАЙ БҮР ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ БАТАЛСАН БУСАД ШААРДЛАГЫН ДАГУУ ГАРГАЖ НИЙТЭД ИЛ ТОД ТАЙЛАГНАНА.
47 ДУГААР ЗҮЙЛ.ГИШҮҮНД ИЛ ТОД ТАЙЛАГНАХ
47.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ГИШҮҮНД ДАРААХ ТАЙЛАНГ ТАЙЛАГНАНА:
47.1.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн бүх гүйлгээ, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолж, тэтгэврийн нэрийн дансанд улирал тутамд оруулан бүртгэж, тэтгэврийн нэрийн дансны нийт үлдэгдлийг илтгэсэн тайлан;
47.1.2.гишүүн бүрд хөрөнгө оруулалтын бодлогын хураангуй, захиран зарцуулж байгаа тэтгэврийн нийт хөрөнгө, хөрөнгө оруулалтын үр дүн, тэтгэврийн нэрийн дансны үзүүлэлт зэргийг тусгасан жилийн тайланг бичгэн хэлбэрээр;
47.1.3.хууль тогтоомжид заасан бусад.
47.2.ЭНЭ ХУУЛИЙН 47.1-Д ЗААСАН МЭДЭЭЛЭЛТЭЙ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТАНИЛЦАХ, ХЯНАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ, ГИШҮҮНИЙГ НЭВТРЭХ ЭРХЭЭР ХАНГАНА.
47.3.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД НӨЛӨӨЛӨХ АЖИЛТАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ, КАСТОДИАН ӨӨРЧЛӨГДСӨН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГОД ӨӨРЧЛӨЛТ ОРВОЛ ГИШҮҮНД МЭДЭГДЭНЭ.
47.4.ХОРООНООС НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАГНАЛ, ХАРИУЦЛАГА, ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ, ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР НЭМЭЛТ ШААРДЛАГА ТАВЬЖ БОЛНО.
47.5.ХОРОО ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧААС ТАЙЛАН ГАРГАЖ ГИШҮҮНД ТАЙЛАГНАХ ЖУРМЫГ БАТАЛНА.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ, ХАМГААЛАХ
48 ДУГААР ЗҮЙЛ.МЭДЭЭЛЛИЙН САН
48.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛСАН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БАЙНА.
48.2.МЭДЭЭЛЛИЙН САН НЬ ГИШҮҮНИЙ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН БАЙНА:
48.2.1.ургийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн огноо;
48.2.2.оршин суугаа хаяг, цахим хаяг, утас;
48.2.3.гишүүний төлсөн шимтгэл, хэрэв төлөгдсөн бол ажил олгогчийн төлсөн шимтгэлийг тус тусад нь, мөн ажил олгогчийн төлсөн шимтгэлд холбогдох хадгалагдсан эрхийн мэдээлэл;
48.2.4.хөрөнгө оруулалтын өгөөж болон төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын өгөөж;
48.2.5.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх, өвлүүлэх зэрэг зорилгоор гаргасан хүсэлт;
48.2.6.олгосон тэтгэвэр;
48.2.7.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хоорондын шилжилт;
48.2.8.гишүүний эрх залгамжлагч, өвлөгчийн мэдээлэл, тэдгээрт төлөгдсөн мөнгөн дүн;
48.2.9.хөдөлмөрийн чадвар алдалтын талаар;
48.2.10.суутгасан татвар, татвар төлөлт;
48.2.11.кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн мэдээлэл;
48.2.12.шаардлагатай бусад.
48.3.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БА МЭДЭЭЛЛИЙГ 50 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛ ХАДГАЛАХ ҮҮРЭГТЭЙ.
48.4.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН НУУЦЛАЛЫГ ХАДГАЛАХ БА ЗӨВХӨН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, ГИШҮҮН, ХАДГАЛАГДСАН ЭРХ ҮҮССЭН ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЭВТРЭХ ЭРХТЭЙ БАЙНА.
48.5.ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ЗӨВХӨН ХЯНАЛТ ТАВИХ, ШАЛГАЛТ ХИЙХ, ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ГОМДЛЫГ БАРАГДУУЛАХ ЗОРИЛГООР МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ ЭРХТЭЙ.
48.6.ХОРОО ЭНЭХҮҮ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ, ХЯНАЛТ ТАВИХ, БҮРТГЭЛ, ШАЛГАЛТ ХИЙХ, ТАЙЛАГНАХ, ДҮГНЭЛТ, ҮНЭЛГЭЭ ӨГӨХ, СУДАЛГАА ХИЙХ, ЗОРИЛГООР НЭГДСЭН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЖ АШИГЛАНА.
48.7.ХОРОО НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР БОЛОН ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МЭДЭЭЛЭЛ СЭРГЭЭХ, МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ДҮРЭМ БАТАЛНА.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
49 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ҮҮРЭГ ЗӨРЧИХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
49.1.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ИТГЭМЖЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВХӨН ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН АШИГ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН ИТГЭМЖЛЭН УДИРДАНА. БУСАД ЗОРИЛГООР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БОЛ ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ҮҮРЭГ ЗӨРЧСӨНД ТООЦОГДОНО.
49.2.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ӨӨРТӨӨ, ӨӨРИЙН ХОЛБОГДОХ ЭТГЭЭД, НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХОЛБОГДОХ БУСАД ЭТГЭЭДИЙН АШИГ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛСАН БОЛ ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ҮҮРЭГ ЗӨРЧСӨНД ТООЦНО.
49.3.ЭНЭ ХУУЛЬД ТУСГАЙЛАН ЗӨВШӨӨРСНӨӨС БУСАД ТОХИОЛДОЛД НӨГӨӨ ЭТГЭЭД НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ХОЛБОГДОХ ЭТГЭЭД, НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БАЙХАД ТЭДГЭЭРТЭЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН БОЛ ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ҮҮРЭГ ЗӨРЧСӨНД ТООЦНО.
49.4.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ НӨГӨӨ ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ЗӨРЧИЛ ҮҮСГЭХИЙГ МЭДСЭН ЭСХҮЛ МЭДЭХ БОЛОМЖТОЙ БАЙСАН БОЛ ТЭРХҮҮ ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ЗӨРЧИЛД МӨН АДИЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.
49.5.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ ЗӨРЧСӨН АЖИЛТНЫ ЗӨРЧИЛД АЖИЛ ОЛГОГЧ МӨН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.
49.6.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.
49.7.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ, КАСТОДИАН, БУСАД ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИД НЬ ХУУЛЬ ТОГТООМЖ, ГЭРЭЭ ЗӨРЧСӨН
49.8.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ИРГЭНИЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ ЭНЭ ХУУЛЬ, БУСАД ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛНЭ.
49.9.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭН УЧИРСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭХЭЭР ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЬ ХОРОО, ШҮҮХЭД ДАРААХ ШААРДЛАГЫГ ГАРГАЖ БОЛНО:
49.9.1.гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчид ногдох нэмэлт тэтгэврийн хөрөнгийг бүхэлд нь олгуулах;
49.9.2.гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн хууль зүйн арга хэмжээ авахад гаргасан зардал болон бусад хохирлыг барагдуулах;
49.9.3.хууль тогтоомжид заасан бусад шаардах эрх.
49.10.ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ЗӨРЧСӨНӨӨС ҮҮССЭН БҮХ ХОХИРЛЫГ ХОЛБОГДОХ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ЭСХҮЛ ӨВЛӨГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ТӨЛЖ БАРАГДУУЛНА.
50 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
50.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМД ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ГОМДЛЫГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТУСГАНА.
50.2.ХОРОО НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮРТГЭХ ЖУРАМД ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ НЭГЖИЙГ БҮРДҮҮЛСЭН ЭСЭХИЙГ ХЯНАНА.
50.3.ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ НЭГЖ НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ГИШҮҮНЭЭС ГАРГАСАН ГОМДЛЫН ХАРИУГ АЖЛЫН 10 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭНЭ.
50.4.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ НЭГЖИД ГОМДОЛ ГАРГАСАН ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЬ ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ХОРООНД ГОМДОЛ ГАРГАХ ЭРХТЭЙ.
50.5.ХОРОО НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫГ БАТАЛНА.
50.6.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ХОРООНЫ ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
50.7.ХОРООНЫ МАРГААН ШИЙДВЭРЛЭСЭН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРСӨН ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ ГАРГУУЛАХ ЭСХҮЛ БУСАД АРГА ХЭМЖЭЭ АВАХУУЛАХААР ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ.
51 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ
51.1.ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ТӨЛӨХ НАСАН ТУРШИЙН ТЭТГЭВЭР НЬ ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ ГОМДЛОО УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ БОЛОН ХОРООНД ГАРГАЖ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ.
52 ДУГААР ЗҮЙЛ.АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨӨГҮЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ШИМТГЭЛИЙГ ТӨЛҮҮЛЭХ
52.1.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ТЭТГЭВРИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨӨГҮЙ АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭСРЭГ ГОМДЛЫГ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ШҮҮХЭД ГАРГАЖ БОЛНО.
52.2.ЭНЭ ХУУЛИЙН 52.1-Д ЗААСАН НӨХЦӨЛД ШҮҮХЭД ДАРААХ ТӨЛБӨРИЙГ АЖИЛ ОЛГОГЧООР ТӨЛҮҮЛЭХЭЭР НЭХЭМЖИЛЖ БОЛНО:
52.2.1.төлөөгүй шимтгэлийг бүхэлд нь төлүүлэх;
52.2.2.шимтгэл төлөх үүрэг үүссэн өдрөөс төлсөн өдөр хүртэлх хугацаанд Төв банкны бодлогын хүүгээр хүү тооцуулах;
52.2.3.хууль зүйн арга хэмжээ авахад гаргасан зардал болон бусад хохирлыг гаргуулах;
52.2.4.хууль тогтоомжид заасан бусад шаардах эрх.
АРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЧИГ ҮҮРЭГ
53 ДУГААР ЗҮЙЛ.ХОРООНЫ ЧИГ ҮҮРЭГ
53.1.ХОРОО НЬ ЭНЭХҮҮ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ, ШАЛГАЛТ ХИЙХ, НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ, ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН ЭРХ, АШГИЙГ ХАМГААЛАХ, ШААРДЛАГАТАЙ ДҮРЭМ, ЖУРАМ, ЗААВАР, АРГАЧЛАЛ, УДИРДАМЖ, МАЯГТ БАТЛАХ, МӨРДҮҮЛЭХ НИЙТЛЭГ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
54 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХОРООНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
54.1.ХОРОО ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР, КАСТАДИОН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭНЭ ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ.
54.2.ХОРОО НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАЙЛАГНАХ ЖУРАМ, МАЯГТЫГ БАТАЛНА. ЦАГ ХУГАЦААНДАА ТАЙЛАГНААГҮЙ ТОХИОЛДОЛД ХОРОО ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА.
54.3.ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ХОРОО ЭНЭ ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ХАРИУЦЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВНА.
55 ДУГААР ЗҮЙЛ.ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
55.1.ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГА НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ТАТВАР ЧӨЛӨӨЛӨХ, НОГДУУЛАХ, ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, НОГДУУЛЖ, ТӨЛҮҮЛСЭН АЛБАН ТАТВАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИД ӨГӨХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
56 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
56.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НИЙГМИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛАН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ХҮРГҮҮЛЭХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
57 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БУСАД ОРОЛЦОГЧИЙН ЧИГ ҮҮРЭГ
57.1.БУСАД ОРОЛЦОГЧ НЬ ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧИЙН НИЙТЛЭГ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
58 ДУГААР ЗҮЙЛ.ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ
58.1.МОНГОЛ УЛСАД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ИЖИЛ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙСАН ЭТГЭЭД НЬ ЭНЭ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНООС ХОЙШ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧИЛНӨ.
58.2.ХОРОО ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ДҮРЭМ, ЖУРАМ, БУСАД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫГ ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАНААС ХОЙШ АЖЛЫН 100 ХОНОГИЙН ДОТОР БОЛОВСРУУЛЖ БАТАЛНА.
59 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
58.1.МОНГОЛ УЛСАД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ИЖИЛ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙСАН ЭТГЭЭД НЬ ЭНЭ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНООС ХОЙШ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧИЛНӨ.
58.2.ХОРОО ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ДҮРЭМ, ЖУРАМ, БУСАД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫГ ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАНААС ХОЙШ АЖЛЫН 100 ХОНОГИЙН ДОТОР БОЛОВСРУУЛЖ БАТАЛНА.
59 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
59.1.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
59.2.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭНЭ ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЭСХҮЛ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
60 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
60.1.ЭНЭ ХУУЛИЙГ ... ОНЫ ... ДУГААР САРЫН ... -НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх