Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 10-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТ НЬ ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ, ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ, ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ, ӨВЛҮҮЛЭХ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.
2 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛЬ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ЭДГЭЭР ХУУЛЬТАЙ НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖООС БҮРДЭНЭ.
2.2.МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС ӨӨРӨӨР ЗААСАН БОЛ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
3.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ БОЛОН ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НАРЫН ХООРОНД ҮҮСЭХ ХАРИЛЦААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
3.2.АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНЫ ХООРОНД ҮҮСЭХ ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
3.3.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРӨӨС ТАВИХ ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
3.4.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТУС ТУС ЗОХИЦУУЛНА.
3.5.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБОГДОХ ТАТВАРЫН ХАРИЛЦААГ ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖООР ЗОХИЦУУЛНА.
3.6.ЭНЭ ХУУЛЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ДААТГАЛЫН ХАРИЛЦААНД ҮЙЛЧЛЭХГҮЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
4.1.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВЭР /ЦААШИД “НЭМЭЛТ ТЭТГЭВЭР” ГЭХ/-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАРААХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА:
4.1.1.сайн дурын байх;
4.1.2.шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх;
4.1.3.үйл ажиллагаа, засаглал ил тод байх;
4.1.4.санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх;
4.1.5.өвлөгддөг байх.
4.2.НИЙГМИЙН ДААТГАЛД ХАМРАГДСАН ИРГЭН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХАМРАГДАЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРЭЭС ГАДНА НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВЧ БОЛНО.
5 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
5.1.ЭНЭ ХУУЛЬД ХЭРЭГЛЭСЭН ДАРААХ НЭР ТОМЬЁОГ ДООР ДУРДСАН УТГААР ОЙЛГОНО:
5.1.1.“ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж ажил олгогчоос ажилтантай тохиролцсоны үндсэн дээр холбогдох гэрээг, ажилтан нь энэ хуулийн 5.1.14-т заасан нэмэлт тэтгэврийн гэрээг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай байгуулж, ажил олгогч, ажилтан хамтран шимтгэл төлж хамрагдах үйлчилгээг;
5.1.2.“хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувь хүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай энэ хуулийн 5.1.14-т заасан нэмэлт тэтгэврийн гэрээг байгуулж, шимтгэл төлж хамрагдах үйлчилгээг;
5.1.3.“нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүнд нэмэлт тэтгэвэр олгох зорилгоор шимтгэл, хөрөнгө оруулалтын өгөөжөөр хуримтлал үүсгэн хэрэгжүүлэх Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн үйлчилгээг;
5.1.4.“шимтгэл” гэж нэмэлт тэтгэвэр авах зорилгоор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гишүүний нэр дээр төлсөн мөнгөн дүнг;
5.1.5.“хувийн тэтгэврийн сан” гэж нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг;
5.1.6.“урт хугацааны даатгагч” гэж Даатгалын тухай хуулийн 31.1.3-т заасан урт хугацааны даатгал эрхэлж буй этгээдийг;
5.1.7.“гишүүн" гэж энэ хуулийн 6.1.2-т заасан нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан хүнийг;
5.1.8.“өвлөгч” гэж Иргэний хуулийн 520, 522 дугаар зүйлд заасан этгээдийг;
5.1.9.“эрх залгамжлагч” гэж нас барсан гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансыг хүлээн авахаар гишүүний нэрлэсэн хүнийг;
5.1.10.“хадгалагдсан эрх” гэж шилжүүлэх, барьцаалах, хурааж авах, хүчингүй болгох эрхгүй, гишүүний нэмэлт тэтгэврийн хөрөнгө эзэмших эрхийг;
5.1.11.“нэмэлт тэтгэвэр” гэж нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн дагуу гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчид олгох мөнгөн хөрөнгийг;
5.1.12.“нэмэлт тэтгэврийн хөрөнгө” гэж гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан нийт мөнгөн хөрөнгийг;
5.1.13.“нэмэлт тэтгэврийн журам” гэж шимтгэл төлөх, өгөөж тооцох, олгох болон тэтгэвэр авах нөхцөл, болзлыг тодорхойлсон баримт бичгийг;
5.1.14.“нэмэлт тэтгэврийн гэрээ” гэж гишүүний хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн талаар байгуулсан хэлцлийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ, НЭРИЙН ДАНС
6 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭД
6.1.ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР /ЦААШИД “НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР” ГЭХ/ НЬ ХУГАЦААГҮЙ БАЙХ БА ЭНЭ ХУУЛИЙН 5.1.7-Д ЗААСАН ГИШҮҮН НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВАХАД ЗОРИУЛАГДАНА.
6.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР НЬ ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
6.3.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДАРААХ ЭТГЭЭД ЭРХЭЛНЭ:
6.3.1.хувийн тэтгэврийн сан;
6.3.2.урт хугацааны даатгагч.
7 ДУГААР ЗҮЙЛ.ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР
7.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 4.1.2-Т ЗААСАН ДААТГУУЛАГЧ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БОЛНО.
7.2.ХУВЬ ХҮН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ГИШҮҮН БОЛНО.
7.3.ГИШҮҮН НЬ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДАХ, НАС БАРАХ ХҮРТЭЛ ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БАЙНА.
7.4.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААГҮЙ АЖИЛТАН ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БОЛНО.
8 ДУГААР ЗҮЙЛ.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР
8.1.АЖИЛ ОЛГОГЧ НЬ НИЙГМИЙН ДААТГАЛД ДААТГУУЛСАН АЖИЛТАНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНАЛ БОЛГОЖ БОЛНО
8.2.АЖИЛТАН НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСНААР АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БОЛНО.
8.3.ГИШҮҮН НЬ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХООР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛГОХ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДАХ, НАС БАРАХ ХҮРТЭЛ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БАЙНА.
8.4.АЖИЛТАН АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДОТОР НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ.
8.5.АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАНА.
8.6.АЖИЛ ОЛГОГЧ ӨМНӨ НЬ ТАТГАЛЗСАН АЖИЛТАНД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВАЛ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮН БОЛОХ БОЛОМЖООР ХАНГАНА.
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ
9.1. НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ НЬ ЭНЭ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛИЙН 406 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ХӨРӨНГӨ ИТГЭМЖЛЭХ ШААРДЛАГАД НИЙЦСЭН БАЙНА.
9.2.АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ АЖИЛТАНТАЙ ТОХИРОЛЦОН СОНГОЖ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ ХОЛБОГДОХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА.
9.3. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ГИШҮҮНТЭЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭГ БИЧГЭЭР, ХУГАЦААГҮЙ БАЙГУУЛАХ БА ТАЛУУДЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
9.4.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР, ШИМТГЭЛИЙН ХУВЬ, МӨНГӨН ДҮН БА ТӨЛӨХ ДАВТАМЖ, ХУГАЦАА, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ АРГА ЗАМ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАР, БАТАЛГААТ ӨГӨӨЖ, БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙН ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ ГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ ХЭРХЭН ХУВААРИЛАХ ТАЛААР ТУСГАСАН БАЙНА.
9.5.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРМЫГ ХАВСАРГАСАН БАЙНА.
9.6.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ НЬ ГИШҮҮН, ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧ, ӨВЛӨГЧ НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АВЧ ДУУСАХ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙНА.
9.7. САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО /ЦААШИД “ХОРОО” ГЭХ/ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРМЫГ БАТАЛНА.
10 ДУГААР ЗҮЙЛ.ШИМТГЭЛ ТӨЛӨХ
10.1.ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮН ШИМТГЭЛИЙГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНД ЗААСАН ДҮН, БУСАД НӨХЦӨЛИЙН ДАГУУ БЭЛЭН БУСААР ТӨЛНӨ.
10.2.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ХУВЬ ХҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮНИЙ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ХУВЬ ХҮН, ЭНЭ ХУУЛИЙН 7.4-Т ЗААСАН АЖИЛТАН ДАНГААР, АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮНИЙ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТАН ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ ХАМТРАН ТӨЛНӨ.
10.3.АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ЦАЛИН ХӨЛСНИЙ ТОДОРХОЙ ХУВИАР, ЭСХҮЛ ТОГТСОН ДҮНГЭЭР ТООЦНО. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧТАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ОЛГОГЧИЙН ГЭРЭЭНД ГИШҮҮНИЙ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДҮН, ХУВЬ ХЭМЖЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДАВТАМЖ, ХУГАЦААГ ЗААСАН БАЙНА.
10.4.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ НЬ САРЫН НИЙТ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭНИЙ ТАВИН ХУВИАС, ШИМТГЭЛИЙН САРЫН НИЙТ ДҮН НЬ ТУХАЙН АЖИЛТНЫ САРЫН ҮНДСЭН ЦАЛИНГИЙН ХОРИН ХУВИАС ТУС ТУС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
10.5.АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ТУХАЙН АЖИЛТНЫ ЦАЛИН ХӨЛСНӨӨС СУУТГАЖ, АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ХАМТ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ТУХАЙН САРД НЬ БАГТААЖ БЭЛЭН БУСААР ТӨЛНӨ.
10.6. АЖИЛ ОЛГОГЧ НЬ ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАНГ ДАРАА САРЫН 5-НЫ ӨДРИЙН ДОТОР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ХҮРГҮҮЛНЭ.
10.7.АЖИЛ ОЛГОГЧ НЬ ӨӨРИЙН БОЛОН АЖИЛТНЫ ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 10.5-Д ЗААСАН ХУГАЦААНД ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ.
10.8.ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НОГДУУЛАХГҮЙ.
10.9.АЖИЛ ОЛГОГЧ ШИМТГЭЛ ТӨЛӨХ, ТАЙЛАН ГАРГАХ ЖУРМЫГ ХОРОО БАТАЛНА.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС
11.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ГИШҮҮН БҮРД АЖЛЫН 3 ӨДӨРТ БАГТААН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС НЭЭЖ, ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХЯНАХ БОЛОМЖТОЙ НЭВТРЭХ ЭРХ ОЛГОНО.
11.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ, ӨГӨӨЖИЙН ХАМТ БҮРТГЭНЭ.
11.3.АЖИЛ ОЛГОГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ГИШҮҮНИЙ НЭР ДЭЭР АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНЫ ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ ТУСАД НЬ БҮРТГЭНЭ.
11.4.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСНЫ НИЙТ ҮЛДЭГДЭЛ ДҮНГ ТУХАЙ БҮР ТООЦООЛЖ, ЭНЭ ХУУЛИЙН 11.8-Д ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ БҮРТГЭНЭ.
11.5.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙГ ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД САР БҮР ТООЦОЖ ТӨЛНӨ.
11.6.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦЭВЭР АШГИЙН ДҮН БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙН ДҮНГЭЭС БАГА БАЙХ ТОХИОЛДОЛД ТУХАЙН ЗӨРҮҮГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ САР БҮР ТООЦОЖ, ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨС НӨХӨЖ ОЛГОНО.
11.7.БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙН ДООД ХЭМЖЭЭ НЬ ТӨВ БАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮГЭЭС БАГАГҮЙ БАЙНА.
11.8.ХОРОО НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙГ БҮРТГЭХ, ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ, БАТАЛГААТ ӨГӨӨЖИЙГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛ, БАТАЛГААТ ӨГӨӨЖӨӨС ДАВСАН ДҮН, АЛДАГДЛЫГ ХУВААРИЛАХ, БҮРТГЭХ ЖУРМЫГ ТУС ТУС БАТАЛНА.
12 ДУГААР ЗҮЙЛ.ЗАРДЛЫН АНГИЛАЛ, ТООЦООЛОЛ
12.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЗАРДЛЫГ ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭЖ АНГИЛНА.
12.2.ХОРОО НЬ ЭНЭ ХУУЛИЙН 12.1-Д ЗААСАН ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ДЭЭД ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООНО.
12.3.ХОРОО НЬ ЭНЭ ХУУЛИЙН 12.1-Д ЗААСАН ЗАРДЛЫГ ГИШҮҮДЭД ИЛ ТОД БАЙЛГАХ, БУСАД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИЙН ЗАРДАЛТАЙ ХАРЬЦУУЛАХ БОЛОМЖ ОЛГОХ ЗОРИЛГООР ЭНЭ ХУУЛИЙН 11.8-Д ЗААСАН ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ ТАЙЛАГНАХ ЖУРМЫГ БАТАЛНА.
12.4.ЗАХИРГААНЫ ЗАРДЛЫГ ШИМТГЭЛИЙН ТОДОРХОЙ ХУВЬ, ХӨРӨНГИЙН ХУВЬ, ДАНСНЫ ТОГТСОН ДҮН, ЭСХҮЛ ЭДГЭЭРИЙГ ХОСЛУУЛАХ ЗАМААР ТОГТООЖ БОЛНО.
12.5.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ ТОГТООХДОО УДИРДАЖ БУЙ ХӨРӨНГИЙН ТОДОРХОЙ ХУВИАР ТООЦСОН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖТЭЙ УЯЛДСАН, ЭСХҮЛ ЭДГЭЭРИЙГ ХОСЛУУЛСАН БАЙЖ БОЛНО.
12.6. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ НЬ ЗАХИРГААНЫ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ЖУРАМД ЗААВАЛ ТУСГАНА.
13 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН ЭРХ
13.1.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАНД ХУРИМТЛАГДСАН ХӨРӨНГӨ НЬ ГИШҮҮНИЙ ӨМЧ БАЙНА.
13.2.ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГЭЭР ГИШҮҮНД ХАДГАЛАГДСАН ЭРХ ҮҮСНЭ.
13.3.ГИШҮҮН ХОЛБОГДОХ ХУУЛЬД ЗААСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНД ХҮРСЭН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН, НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ЭНЭ ХУУЛИЙН 13.1-Д ЗААСАН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ ҮҮСНЭ.
13.4.ЭНЭ ХУУЛИЙН 13.3-Т ЗААСАН ЭРХ ҮҮСЭХЭЭС ӨМНӨ ГИШҮҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ӨӨРИЙН НЭР ДЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛӨӨР НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН 30 ХҮРТЭЛ ХУВИЙГ ЗАРЦУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧИД ЗӨВХӨН НЭГ УДАА ГАРГАЖ БОЛНО.
13.5.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 13.4-Т ЗААСАН ХҮСЭЛТИЙГ 30 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭЖ, ЗАРДАЛ, ТӨЛБӨРИЙГ ТУХАЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ОРОН СУУЦ ХУДАЛДАГЧИЙН ДАНСАНД БЭЛЭН БУСААР ШИЛЖҮҮЛНЭ.
13.6.ЭНЭ ХУУЛИЙН 13.4, 13.5-Д ЗААСАН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ХОРОО БАТАЛНА.
13.7.ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН БОЛОН БУСАД ЭТГЭЭДИЙН ЭСРЭГ ҮҮССЭН ШААРДАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР ГИШҮҮНИЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙГ БАРЬЦААЛАХ, БИТҮҮМЖЛЭХ, СУУТГАН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ БОЛОН БУСАД БАЙДЛААР ЗАХИРАН ЗАРЦУУЛАХГҮЙ.
13.8.НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС ДАХЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГӨ НЬ ГИШҮҮН, АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ БОЛОН БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ, ДАМПУУРЛЫН ХЭРЭГ, ЭВЛЭРЭЛ, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД АЖИЛЛАГААНД ХАМААРАХГҮЙ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, НЭР, ДҮРЭМ
14.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН НЬ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗОРИЛГООР КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ МОНГОЛ УЛСАД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БАЙНА.
14.2.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА:
14.2.1.санхүүгийн тайлан, мэдээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнадаг байх;
14.2.2.төрийн эрх бүхий байгууллагын санхүүгийн хяналт шалгалтад хамрагддаг байх;
14.2.3.санхүүгийн тайлан, мэдээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
14.2.4.хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны орлого байх;
14.2.5.хувийн тэтгэврийн сангийн дүрмийн санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй байх.
14.3.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭ НЬ ХОРИН ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА. ЭНЭХҮҮ ХЭМЖЭЭГ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ, МӨНГӨНИЙ ХАНШНЫ ӨӨРЧЛӨЛТ, ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ ХАРГАЛЗАН ХОРОО ТУХАЙ БҮР НЭМЭГДҮҮЛЭН ТОГТООНО.
14.4.ЭНЭ ХУУЛИЙН 14.1-Д ЗААСАН ЭТГЭЭД НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ӨӨР ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
14.5. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН НЭР НЬ ТҮҮНИЙ ОНООСОН НЭР БОЛОН “ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН” ГЭСЭН ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭГЭЭ, “ХТС” ГЭСЭН ТОВЧИЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭНЭЭС БҮРДЭНЭ.
14.6.ЭНЭ ХУУЛИЙН 14.1-Д ЗААСНААС БУСАД ЭТГЭЭД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ БОЛОН ТОВЧИЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
14.7.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ДҮРЭМД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ТУСГАНА:
14.7.1.Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлс
14.7.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
14.7.3.хувийн тэтгэврийн сан хугацаагүй үүсгэн байгуулагдсан тухай;
14.7.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц;
14.7.5.хууль тогтоомжид заасан бусад зүйл.
14.8.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН НЬ ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЭЛНЭ:
14.8.1. нэмэлт тэтгэврийн хөтөлбөр боловсруулж, Хороонд бүртгүүлэх;
14.8.2.нэмэлт тэтгэврийн гэрээг олон нийтэд ил тодоор санал болгох, гэрээ байгуулах, шимтгэл хүлээн авах;
14.8.3.нэмэлт тэтгэврийн нэрийн данс хөтлөх;
14.8.4.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг удирдах хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах;
14.8.5.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг бүртгэх, хадгалах кастодиантай гэрээ байгуулах;
14.8.6.нэмэлт тэтгэвэр олгох;
14.8.7.үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, гишүүдэд ил тод тайлагнах;
14.8.8.нэмэлт тэтгэврийн хөтөлбөр, нэмэлт тэтгэврийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа.
15 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
15.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ (ЦААШИД “УДИРДАХ ЗӨВЛӨЛ” ГЭХ)-ТЭЙ БАЙНА
15.2.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНИЙГ СОНГОХ, ТОМИЛОХ, БҮРЭН ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ АСУУДЛЫГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ДҮРЭМ БОЛОН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.
15.3.УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ ЕС БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ГИШҮҮНТЭЙ БАЙХ БА ТЭДГЭЭРИЙН ГУРАВНЫ НЭГЭЭС ДООШГҮЙ ХУВЬ НЬ ХАРААТ БУС ГИШҮҮН БАЙНА.
15.4.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.7-Д ЗААСАН ГИШҮҮНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ОЛОНХИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОНО.
15.5.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЭНЭ ХУУЛЬ БОЛОН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЭРХ, ҮҮРГИЙГ ЭДЭЛНЭ.
15.6.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛОН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА, ХОЛБОГДОХ ЭТГЭЭД НЬ ДАРААХ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА. ҮҮНД:
15.6.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
15.6.2.ял шийтгэлгүй байх;
15.6.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд харшлахгүй байх;
15.6.4.өмнө удирдаж байсан хуулийн этгээдийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дампууруулаагүй байх;
15.6.5.Хорооноос тогтоосон бусад шалгуур.
15.7.УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ УЛИРАЛ ТУТАМ, ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫГ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХУРАЛДУУЛНА.
15.8.УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ ӨӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЖ, ХОРООНД БҮРТГҮҮЛНЭ.
15.9.УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН БҮРЭН ЭРХЭЭС ГАДНА ДАРААХ ЭРХТЭЙ БАЙНА:
15.9.1.нэмэлт тэтгэврийн шимтгэл хүлээн авах, тэтгэвэр олгох, захиргааны болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөх зорилгоор арилжааны банканд данс нээх зөвшөөрөл олгох;
15.9.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианыг сонгох;
15.9.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, нягтлан бодогч, аудит, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч болон хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдтэй гэрээ байгуулах зөвшөөрөл олгох;
15.9.4.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, бусад үйлчилгээ үзүүлэгчээс хувийн тэтгэврийн сангийн нэрийн өмнөөс хийсэн бүх хэлцэл болон хувийн тэтгэврийн сангийн эзэмшиж буй хувьцааны санал өгөх эрхийг хэрэгжүүлсэнтэй холбогдох мэдээлэлтэй танилцах, хяналт тавих;
15.9.5.нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлогыг батлах;
15.9.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдийн үйлчилгээг дуусгавар болгох, өөрчлөх;
15.9.7.нэмэлт тэтгэврийн нэрийн дансны үйл ажиллагааг эрхлэх журмыг батлах;
15.9.8.даатгалын гэрээ болон хувийн тэтгэврийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө эсхүл тоног төхөөрөмж хөлслөх гэрээ зэргийг байгуулах зөвшөөрөл олгох;
15.9.9.гүйцэтгэх удирдлагын бүтцийг тодорхойлж батлах, гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг томилох, бусад ажилтныг сонгох, цалин хөлс олгох журмыг батлах;
15.9.10.нэмэлт тэтгэврийн журам батлах, бүртгүүлэх;
15.9.11.хувийн тэтгэврийн сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгох;
15.9.12.энэ хуульд заасан бусад эрх.
16 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРТГЭХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД
16.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРТГЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ ХОРОО БАЙНА.
16.2.ХОРООНООС ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ ЭТГЭЭД ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ, СУРТАЛЧЛАХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АМЛАХЫГ ХОРИГЛОНО.
16.3.ХОРООНД БҮРТГЭГДЭЭГҮЙ НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРТ ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ, СУРТАЛЧЛАХ, НЭМЭЛТ ТЭТГЭВЭР АМЛАХЫГ ХОРИГЛОНО.
17 ДУГААР ЗҮЙЛ.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
17.1.ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТИЙГ ДАРААХ БАРИМТ БИЧГИЙН ХАМТ ХОРООНД ХҮРГҮҮЛНЭ:
17.1.1.хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, шинээр баталсан хувийн тэтгэврийн сангийн дүрэм;
17.1.2.хувийн тэтгэврийн сангийн холбогдох этгээд, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл;
17.1.3.хувийн тэтгэврийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, тэдгээрийн холбогдох этгээд, тэдгээр нь хэрхэн холбогдож байгаа талаар мэдээлэл;
17.1.4.Удирдах зөвлөлийн гишүүдээс итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүрэг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн, хууль тогтоомжоор заасан шаардлагыг биелүүлэхээ баталсан мэдэгдэл;
17.1.5.хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө;
17.1.6.нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлого;
17.1.7.бусад баримт бичиг.
17.2.ЭНЭ ХУУЛИЙН 17.1.2, 17.1.3-Т ЗААСАН МЭДЭЭЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ БҮРД ХОРООНД АЖЛЫН 5 ХОНОГИЙН ДОТОР МЭДЭГДЭЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛНЭ.
17.3.ХОРОО НЬ ЭНЭ ХУУЛИЙН 17.1-Д ЗААСАН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСНААС ХОЙШ АЖЛЫН 45 ХОНОГИЙН ДОТОР ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗСЭН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ БИЧГИЙГ ИРҮҮЛЭХИЙГ ШААРДАХ ЭРХТЭЙ.
17.4.ХОРОО ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ ХЯНАЖ, СҮҮЛИЙН НЭМЭЛТ БАРИМТ БИЧИГ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ АЖЛЫН 60 ХОНОГИЙН ДОТОР ЗААСАН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН ДАГУУ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ. ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХҮСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА АСУУДЛЫГ НЭМЖ ШАЛГАНА.
17.5.ХОРОО ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАНА:
17.5.1.бүрдүүлсэн баримт бичиг нь энэ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангаагүй;