1/. Гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх.
2/. Гадаад худалдаа, тээвэр, логистикт үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэж, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
3/. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, валютын эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4/. Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5/. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх;
6/. Тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд батлагдсан бодлого, хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
7/. Санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулж, хэрэгжүүлэх;
8/. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн туршлагын дагуу бэхжүүлж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт 2023 онд багтаан шилжүүлэх;