Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 9-р сарын 26 өдөр
Ulaanbaatar city
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 7 ДАХЬ ЗААЛТ, ТӨВ БАНК (МОНГОЛБАНК)-НЫ ТУХАЙ ХУУЛИЙН 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2. Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.
1/. Гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх.
2/. Гадаад худалдаа, тээвэр, логистикт үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэж, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
3/. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, валютын эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4/. Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5/. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх;
6/. Тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд батлагдсан бодлого, хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
7/. Санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулж, хэрэгжүүлэх;
8/. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн туршлагын дагуу бэхжүүлж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт 2023 онд багтаан шилжүүлэх;
3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд үүрэг болгосугай.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

Г. Баярмаа

. Монголбанк

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх