Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 1-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдлыг хангах, компанийн хувьцааны эзэмшил, мэдээллийн ил тод, нээлттэй байдлаар дамжуулан олон нийтийн хяналтыг бий болгож, зах зээлд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны төрийн эзэмшлийн хувьцаанаас 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг шинээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах;
2/. Энэ тогтоолын 1.1 дэх дэд заалтад заасны дагуу иргэнд хувьцаа эзэмшүүлсний дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртэлх хувийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах;
3/. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Компанийн тухай хуулийн 3.7-д заасан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг хангуулж, төрийн болон иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;
4/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд энэхүү тогтоолын 1, 2 дахь дэд заалтад заасан хувьцаа нь саналын эрхтэй байх бөгөөд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэх;
5/. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэг бүхий төр, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн Хяналтын зөвлөлийг байгуулах, зөвлөлийн бүрэлдэхүүний 40-өөс доошгүй хувийг олон нийтийн төлөөлөл байхаар тогтоох;
6/. энэ тогтоолын 5 дахь дэд заалтад заасан Хяналтын зөвлөлд иргэдийг нээлттэй сонгон шалгаруулж томилох.
2. Засгийн газар болон холбогдох байгууллагыг энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга /Ц.Цэрэнпунцаг/-д даалгасугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

Г. Баярмаа

Ц. АНАНДБАЗАР

Initiator of the draft law
Г. Баярмаа

Б. БАТТӨМӨР

Initiator of the draft law
Г. Баярмаа

Н. НАРАНБААТАР

Initiator of the draft law
Г. Баярмаа

Ш. РАДНААСЭД

Initiator of the draft law
Г. Баярмаа

Ц. СЭРГЭЛЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх